Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 57 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 54.6 хувиар өсжээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээмж 19, боловсруулалт 15.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн аж. Түүнчлэн уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 1-9 дүгээр сард 47.8 их наяд төгрөгт хүрч өсөхөд металлын хүдэр олборлолт 11.3, чулуун, хүрэн нүүрснийх 7.2 их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
С.Дулам