Уржигдрын байдлаар Лондоны металлын биржид (LME) хөнгөн цагаан тонн тутамдаа 2822.5 ам.долларын үнэлгээтэй байв. Түүнчлэн олон улсад цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж болон дамжуулах шугам сүлжээний бүтээн байгуулалт улам бүр нэмэгдэх хандлагатайгаас хөнгөн цагааны эрэлт өндөр байж, үнэ нь 3000 ам.доллароос буухгүй байх таамгийг JP Morgan-ий шинжээчид дэвшүүлэв.
Өнгөрсөн хавар уг металлын үнэ огцом өсөж 3-4 дүгээр сард 3650 ам.доллараар зарагдан, 2022 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн. Хэдийгээр ханш нь хэлбэлзсээр байгаа ч энэ сарын эхний долоо хоногт тонн нь 3097-3160 ам.доллароор борлуулагджээ. Нөгөөтээгүүр, хөнгөн цагааны нийлүүлэлт хязгаарлагдмал хэвээр байгаа аж. Тухайлбал, Лондонгийн металлын биржийн агуулахын нөөц 10 дугаар сард 1990 оноос хойших хамгийн бага түвшинд хүрсэн гэнэ. Дэлхийн банкны 2026 оны аравдугаар сарын “Commodity мarkets оutlook” тайланд хөнгөн цагааны энэ оны дундаж үнийг тонн тутамд 3250 ам.доллар гэж тооцсон нь 1-10 дугаар сарын бодит ханшаас 24 орчим хувиар их үнэлгээ байв.