Төгрөгийн хадгаламж жилд дунджаар таван их наядаар өсжээ
Мөнгөний нийлүүлэлт 2026 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 49.4 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.3 хувиар өсжээ. Үүнд төгрөгийн хадгаламж 4.9 их наяд төгрөг буюу 22.1 хувиар нэмэгдэн, 27 их наядад хүрсэн нь голлон нөлөөллөө. Харин валютын хадгаламж 5.5 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 10 хувиар ахисан үзүүлэлт болжээ
2026-04-16
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа тээврийн гол судас гэгддэг Ормузын хоолойг бүслэн хаахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэнээр зах зээл дэх хөнгөн цагааны ханш огцом өсөж, сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрээд байна.
2026-04-15
БНСУ-ын “Kakao” банк Монголын зах зээлд үйлчилгээгээ нэвтрүүлнэ
“Kakao” банк өдгөө хиймэл оюуны технологийг үйл ажиллагааныхаа гол чиглэл болгож, 27 сая гаруй хэрэглэгчтэй аппликэйшнээ санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хэлний загвартай холбохоор ажиллаж байна. Ингэснээр хэрэглэг чид төвөгтэй цэс ашиглахгүйгээр чатботоор дамжуулан хүсэлтээ ойлгуулж, үйлчилгээгээ хурдан авах боломж бүрдэх юм.
2026-04-10
Татуулж байж хөгждөг бизнес, татаасаар “угжуулдаг” салбаруудаа яах вэ
Бизнес эрхлэх, үйлдвэрлэл хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Ажлын байр бий болгох, бүтээмжээ нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нэр, төрлөө олшруулахад ер нь бүтээн байгуулалт эхлүүлэхэд юу хэрэгтэй вэ, мэдээж хөрөнгө оруулалт. Гэхдээ үргэлж мөнгө хөрөнгө гаргуулж, хөнгөлөлттэй зээл, татаасаар “угжуулах” явдал манай улсад хавтгайрлаа. Татаасгүй л бол “тасрахад” бэлэн эдийн засаг, үйлдвэр, дэд бүтэц нэмэгдсээр байна. Энэ талаар хөндье.
2026-03-30
ТОП-20 индекс сүүлийн гурван сарын доод түвшинд хүрлээ
Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индекс сүүлийн гурван сар гаруйн хугацааны доод түвшиндээ хүрч буурлаа. Энэ оны эхээр жишиг индекс дээд түвшинд хүрч өсөөд байсан ч сүүлийн хоёр сарын хугацаанд унасаар өдгөө оргил цэгээсээ зургаан хувиар буураад буй юм. ТОП-20 индексэд багтдаг компаниудын тавынх нь хувьцааны ханш өсөлттэй байгаа бол бусад нь бүгд “Улаан бүс”-д арилжаалагдаж байна.
2026-03-25
Бодлогын хүүг 12 хувь хэвээр үлдээв
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн баасан гарагт хуралдлаа. Уг хурлаар дотоодын эдийн засгийн нөхцөл, цаашдын төлөвт эерэг өөрчлөлт гарсан хэдий ч геополитик, гадаад орчны тодорхой бус байдлаас үүдэн бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын нөлөөгөөр инфляц буурч, энэ оны хоёрдугаар сарын байдлаар 6.5 хувь буюу зорилтот голч руу дөхсөн байна.
2026-03-23
Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг цөөрүүлжээ
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны А/1172 дугаартай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар авах арга хэмжээний тухай тушаалыг хүчингүй болгосноор хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлага цөөрчээ. Өмнө нь энэ тохиолдолд тухай бүрд нь хяналтын улсын байцаагч нарын дүгнэлт гаргуулан, бүртгэл хөтлөх процесс зэрэгт хугацаа маш их алддаг байсан юм.
2026-03-20
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна
Нийслэлийн зүгээс Дэлхийн банктай хамтран иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таэхюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
2026-03-20
Хамтдаа өссөн 35 жил: “Women in Business” арга хэмжээг Орхон аймагт зохион байгууллаа
ХААН Банк бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, чадавхыг сайжруулах, бизнест нь хэрэгтэй мэдлэг мэдээлэл өгөх, санхүүжилтийн боломжуудыг санал болгох, туршлага хуваалцах боломж олгох зорилгоор “Women in business” арга хэмжээг 2021 оноос зохион байгуулж, нийслэл болон орон нутагт нийт 700 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчийг хамруулаад байна.
2026-03-16
ХААН Банкны санхүүжилтээр орон нутагт 4 бага сургууль барилаа
Монголын алслагдсан багт амьдарч буй хүүхдүүдэд гэр бүлийнхээ дэргэд, тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх зорилготой “Багийн бага сургууль” төслийн хүрээнд ХААН Банкны санхүүжилтээр баригдсан дөрөв дэх сургууль Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ.
2026-03-11
Эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өсжээ
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн урьдчилсан гүйцэтгэлээр 2025 онд 89.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх жилийнхээсээ 11.5 хувиар өсжээ. Үүнд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 36.7, үйчилгээний салбарынх 11.5, үйлдвэрлэл болон барилгын салбарын нэмэгдэл өртөг 22.4 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос мэдээллээ.
2026-02-23
Монголын хөрөнгийн зах зээлд 2025 оны турш IPO хийгдсэнгүй
Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-д бүртгэлтэй 52 үнэт цаасны компанийн 2025 оны нийт арилжааг өмнөх жилтэй нь харьцуулахад даруй 1.7 дахин буурсан бөгөөд дээрх хугацаанд энэ зах зээлд шинэ IPO огт хийгдээгүй нь анхаарал татаж байна. Өнгөрсөн онд манай хөрөнгийн зах зээлд нийтдээ 1.7 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэний ердөө 35 хувь нь хувьцааных байсан бол 32.2 хувийг компанийн бонд, ХБҮЦ болон ЗГДҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа, үлдсэн хэсгийг хоёрдогч зах зээл бүрдүүлжээ.
2026-01-30
Гадаад өр 13, дотоодын зээлийн хэмжээ 21 хувиар өсжээ
Өнгөрсөн оны 1-11 дүгээр сар болон бүтэн жилийнх нь нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцууллаа. Өнгөрсөн 11 дүгээр сарын эцсийн урьд чилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүү лэлт 45.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 10.5 хувиар өсжээ. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрч, жилийн хугацаанд 61.5 тэрбумаар нэмэгдсэн байна.
2026-01-20
Илүү их мөнгө хэвлээд байж болдоггүй юм уу
Энэхүү нийтлэлд “Бид зүгээр л илүү их мөнгө хэвлэж болдоггүй юм уу” (Can’t we just print more money?) ном дээрх асуултад хэрхэн хариулсныг авч үзэж, Монгол Улсын жишээн дээр эл чиглэлээр хийсэн судалгааны үр дүнг хуваалцаж байна.
2026-01-19
“Google” зах зээлийн үнэлгээгээр “Apple”-ыг ардаа орхижээ
“Google”-ийн толгой компани болох “Alphabet”-ийн зах зээлийн үнэлгээ 3.88 их наяд ам.долларт хүрснээр сүүлийн долоон жилийн хугацаанд анх удаа “Apple”-ээс давлаа. Ийнхүү үнэлгээ өсөхөд тус корпорац хиймэл оюуны технологид ихээхэн хөрөнгө оруулсан нь голлон нөлөөлсөн бол “Apple”-ийн хувьцааны ханш эсрэгээрээ буурсан үзүүлэлттэй байна.
2026-01-12
Бүтээгдэхүүний цэвэр татвар 0.9 хувиар буурчээ
Манай улсын эдийг засаг өнгөрсөн 1-11 дүгээр сард 6.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Уг өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 34.6, барилга, үйлдвэрлэлийнх 10.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
2026-01-09
Энэ улиралд 60 тэрбум төгрөгийн ЗГДҮЦ-ыг нээлттэй арилжина
Монгол Улсын төсвийн тухай хуулийн дагуу Засгийн газрын дотоод үнэт цаасны (ЗГДҮЦ) зах зээлийн хөгжлийг дэмжих, арилжааг тогтмолжуулах зорилгоор өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас арилжааг эхлүүлсэн. Ингэснээр ийм үнэт цаасны худалдааг Монголын хөрөнгийн биржийн цахим арилжааны системээр (www.bond.mse.mn) дамжуулан хагас сар тутамд олон нийтэд нээлттэй хэлбэрээр явуулж буй. Үүний хүрээнд 2025 онд нийт 32 удаагийн арилжаагаар 150 тэрбум төгрөгийн ЗГДҮЦ-ыг нээлттэй худалджээ. Тэгвэл энэ оны нэгдүгээр улиралд нийт 60 тэрбум төгрөгийн ЗГДҮЦ-ыг арилжаалахаар төлөвлөснийг Сангийн яамнаас мэдээллээ.
2026-01-08