Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан “дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад нарийн мэргэжлийн, өндөр ур чадвартай боловсон хүчин бэлтгэх” зорилтын хүрээнд Төрийн тэргүүний санаачилгаар “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлээд таван жил гаруйн хугацаа өнгөрлөө. Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны мэдээллээр өдгөө эл хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 21 улсын их, дээд сургуульд 1055 оюутан суралцаж байна. Өнөө жил эл тэтгэлгийн болзол хангасан 300 оюутан 16 улсын их, дээд сургуульд суралцахаар хилийн дээс алхсан бол анхны төгсөгчдийн төлөөлөл болох 136 суралцагч бакалаврын хөтөлбөрөө амжилттай дүүргэн, эх орондоо иржээ.
Энэхүү хөтөлбөр нь жил бүр Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс эл сэлтийн шалгалтын оноогоор тэргүүлсэн шилдэг нэг хүүхдийг шалгаруулан, дэлхийн шилдэг сургуулиудад сургадгаараа онцлог. Үүнийг хэрэг жүүлэгчид “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэт гэлэг нь залууст тэгш боломж, дэмжлэг олгодог” хэмээн пиар хийдэг бол бодит байдалд эл хөтөлбөр нь гарааны ялгаатай нөхцөлийг тул гадаг, сонгон шалгаруулалт нь хууль бус болдог, дүрэм журмаа зөрчдөг, эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр сургадаггүй, суралцагч дад ол годог тэтгэлгийн хэмжээ газар, тэнгэр шиг зөрүүтэй гээд олон асуудал сөхөгддөг.
Мөн тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын хариуцлагагүй, зохион байгуулалтгүй байдлаас болоод оюутан, залуус тэтгэлгийн талаарх шаардлагатай мэдээ, мэдээллийг цаг тухайд нь авч чадалгүй, хуумгай шийдвэр гаргаж хохирдог гэсэн шүүмжлэл дагуулсаар өдий хүрсэн юм. Үүнээс гадна тэтгэлгийн гэрээнд тусгасан амьжиргааны зардал буюу стипендийг суралцагчдад Боловсролын зээлийн сангаас хугацаанд нь олгодгүйгээгээс залуус санхүүгийн хүнд байдалд орж, хичээл сурлагадаа бүрэн анхаарах боломжгүйд хүрэн, цагийн ажил хийхдээ тулаад буй талаараа удаа дараа хөндөж байв. Ийм шүүмжлэл, хэл ам дагуулсаар таван жилийн нүүр үзсэн тэтгэлэгт хөтөлбөрийн эхний ээлжийнхэн эх орондоо ямархуу нөхцөл байдалтай буй, тэд чухам ямар ажил эрхэлж байгааг сонирхлоо.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Илгээлт-2100” хөтөлбөрийн анхны төгсөгчид гэрээний дагуу харьяа сум, орон нутагтаа таваас доошгүй жил ажиллахаар эх орондоо ир лээ” хэмээн мэдээлсэн юм. Тэтгэлгийн эхний ээлжид 296 оюутан гадаадын 15 улсад суралцахаар эрдмийн аянд мордсоноос өдгөө тэн хагас орчим нь Монголд иржээ. Тухайн сургуулийн сургалтын хөтөлбөрийн онцлог, суралцагчийн гадаад хэлний түвшин, мэргэжил сонголт зэргээс хамаараад зарим нь энэ оны хавар бакалаврын хөтөлбөрөө дүүргэсэн бол нэг хэсэг нь найм, есдүгээр сард төгсөж, үлдсэн нь үргэлжлүүлэн сурч байгаа аж. Монголд ирсэн залуусын олонх нь одоогоор эрхэлсэн ажилгүй, төрийн албаны үүд сахиж, шалгалт өгөхөөр бэлдэж байна.
Бээжингийн шинжлэх ухаан, технологийн их сургуульд суралцаж буй оюутнууд гэхэд 2027 оны хавар төгсөх аж. Тэдний нэг нь “Ба ка лаврын хөтөлбөрийн хичээлээ англи хэлээр үзсэн буюу Европт гурван жилээр суралцсан оюутнууд биднээс түрүүлж, өнгөрсөн хавар төгс сөн. Мөн Энэтхэгт сурсан оюутнууд хөтөл бөрөө дүүргээд, Монголд очоод буй. Түрүүлж төгссөн хүүхдүүдтэй харилцаж, байнга мэдээлэл солилцож байгаа. Төрийн албанд орон тоо байхгүй гээд ажилд авахгүй, хүндрэлтэй байгаа талаар зарим нь ярьсан. Фэйсбүүк дэх бүлгэмд зарим хүүхдийн эцэг, эх нь ч энэ тухай бичсэн. Ажиллаж эхэлсэн нь маш цөөн. “Сур гуулиа төгсөж очоод, хаана ажиллана аа” гээд одооноос түгшиж байна” хэмээн ярилаа.
Харин Польшийн Радом хотын их сургууль төгссөн нэгэн суралцагч “Засгийн газрын санхүүжилт, Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаадын өндөр чансаатай их дээд сургуульд суралцсан хүмүүс төгсөж ирээд мэргэжлээрээ эх орондоо таван жил үр бүтээлтэй ажилласан тохиолдолд авсан сургалтын зээл нь хөрөнгө оруулалт гэж тооцогдон, эргэн төлөлтөөс бүрэн чөлөөлөгддөг юм билээ. Тэтгэлэгт хамрагдах үед суралцагч, батлан даагч, захиалагч буюу төрийн байгууллагын төлөөлөл гээд гурван тал гэрээ байгуулдаг. Үүний хамгийн гол нөхцөл нь “сурсан мэргэжлээрээ төрийн албанд таван жил ажиллах”. Засгийн газрын захиалгаар, эсвэл тусгай хөтөлбөрөөр (жишээ нь, яамдын захиалгат нарийн мэргэжил) суралцсан бол тухайн төрийн байгууллагад, эсвэл салбартаа шууд хуваарилагдан ажилладаг. Харин бидний хувьд ийм хуваарилалт, заавар, чиглэл байхгүй. Тэтгэлэгт хамрагдсан харьяа сум, хорооныхоо төрийн байгууллагад ажилд орохоор хүсэлтээ илэрхийлээд, төрийн албаны шалгалтад бэлдэж байна” гэсэн юм.
Британийн Бристол хотын болон Энэтхэгийн шинжлэх ухаан, технологийн институтийн төг сөгчидтэй холбогдоход одоогийн нөхцөл байд лынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд аль аль нь ажил хайж байгаагаа хэлсэн юм. Уг тэтгэлэгт хөтөл бөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын зүгээс залуусыг ажилд зуучлах чиглэлээр ямар нэг дэмжлэг, туслалцаа үзүүлэхгүй байгаа тул хувь хувьдаа “өөрсдийгөө болгох” үүрэг хүлээж буйг хэлэв. Харин Бээжингийн шинжлэх ухаан, технологийн их сургуулийнхан Боловсролын зээ лийн сан суралцагчдын сар бүрийн амь жир гааны зардлыг цаг тухайд нь олгохгүй хэвээр байгаагаас хүндрэлтэй нөхцөл үүсээд буй талаараа өмнөхийн адил хөндсөн юм.
Үндсэндээ Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдан, гадаадын шилдэг их, дээд сургуульд суралцаж төгссөн залуусын олонх нь орон нутгийнхаа засаг захиргааны байгууллагынхны ам, ая талыг харзнасан байдалтай, ажлын сул орон тоо гарахыг хүлээж байна. Тэднийг сүр дуулиантайгаар үдэж өгсөн төрийн холбогдох байгууллагынхан харин энэ үед төгсөгчдөө мартсан гэлтэй л ажиг сураггүй.
“Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, Польшийн Радом хотын их сургуулийг дүүргэсэн төгсөгчтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
“АЖЛЫН БАЙР ОЛЖ ЧАДАХ, ЭСЭХ НЬ БИДНЭЭС ШАЛТГААЛНА”
-Их сургуулиа амжилттай дүүргээд, эх орон доо ирсэн гэж дууллаа. Хэзээ Монголд ирсэн бэ. Одоо ямар ажил эрхэлж байна вэ?
-Монголд нэг жил хэлний бэлтгэлд, гадаадад гурван жил бакалаврын хөтөлбөрт суралцаад өнгөрсөн долоодугаар сард их сургуулиа дүүргэлээ. Наймдугаар сард эх орондоо ирсэн. Энэ тэтгэлэгт хамрагдсан залуус эзэмшсэн мэргэжлээрээ Монголд таван жил төрийн албанд ажиллаж, татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн. Үүнийгээ биелүүлсэн тохиолдолд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг хэлбэрээр олгосон сургалтын төлбөр, амьжиргааны зардал (стипенд) зэргээс чөлөөлөгдөнө. Харин биелүүлэхгүй бол тэтгэлэг нь зээл болж, тодорхой хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэй.
Надтай нэгэн цаг үед сургуулиа төгссөн найзууд минь олонх нь ажиллаж эхлээгүй, ирэх сард төрийн албаны шалгалт өгөхөөр бэлдэж байна. Шалгалтад тэнцсэн тохиолдолд эзэмшсэн мэргэжлийнхээ чиглэлээр төрийн албанд ажиллах нөхцөл бүрдэх юм. Бидэнтэй байгуулсан гэрээнд Суралцагчид тэтгэлэгт хамрагдсан сум, дүүрэг, хорооныхоо засаг захиргааны байгууллагынхантай уулзаж, ажил мэргэжлийн ерөнхий чиглэл, зөвлөгөө авах боломжтой” гэж тусгасан байдаг. Ерөнхийдөө өөрт тохирох ажлаа олох нь бидний ажил. Үүнд төр засгийн зүгээс анхаарч, нэгдсэн бодлогоор тусалж дэмжин, чиглүүлж буй зүйл байхгүй. Миний хувьд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг нэгжид ажиллаж байна. Энэ нь төрийн захиргааны болон үйлчилгээний алба биш учраас шалгалт өгөх шаардлагагүй.
-Төрийн албанд ажиллахад ямар хүндрэл бэрхшээл тулгамддаг бол?
-Энэ тэтгэлгийн сонгон шалгаруулалт илүү өргөн хүрээнд буюу 21 аймаг, дүүрэг бүрээс төлөөлөл сонгодгоороо онцлог. Харин гэрээний шалгуур, шаардлага, үүрэг хариуцлага зэрэг нь Боловсролын зээлийн сангаас олгодог гадаадын бусад зээл, тэтгэлэгтэй яг ижил. Тэгэхээр илүү хүндрэлтэй, бэрхшээлтэй зүйл үгүй. Харин төрийн албанд ажиллах хугацаандаа мэргэжил дээшлүүлэх бол эчнээгээр суралцах л боломжтой юм билээ. Монголоос өөр оронд энэ тохиолдолд ахисан түвшинд суралцах сонголтыг нь дэмжиж, гэрээний хугацааг сунгадаг. Эрэгтэй төгсөгчдийн хувьд нийтлэг тулгарч байгаа асуудал нь цэргийн алба зайлшгүй хаах ёстой гэдэг шаардлага. Цэргийн зарлан дуудах мэдэгдэл бидэнд байнга ирдэг. Төрийн албанд ажиллахад ч хуулиар ийм шаардлага тавьдаг юм билээ. Үүн дээр бид яах ёстойгоо ойлгохгүй, гарц гаргалгаа олж чадаагүй байна.
Н.Дүүл