Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар өчигдөр хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эл хуулийн төсөлд иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зохицуулалт тусгасныг ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн танилцуулав. Тухайлбал, нотариатын үйлчилгээг цахимаар авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг үүнд тусгажээ. Ингэснээр гэрээ, хэлцэл, итгэмжлэл, гарын үсгийн баталгаа зэргийг цахимаар гэрчлэхболомж бүрдэх гэнэ. Гэрээслэл, өв залгамжлал, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотойүйлчилгээг үүнд хамруулахгүй аж.
Мөн нотариатчийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэх хүрээнд үйлчилгээний хөлс, хураамжийг хөнгөлөх, чөлөөлөх заалт оруулжээ. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настны гэрээслэл, өв залгамжлал, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйлчилгээний хөлсийг хөнгөлөхөөр зохицуулжээ. Харин хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, эрсдэлт нөхцөлд байгаахүүхэд, гэрч, хохирогч, төлбөрийн чадваргүйиргэнд хууль зүйн туслалцаа авахад нь итгэмжлэл, баримт бичгийн хуулбар гэрчлэх нотариатын үйлчилгээний хөлс, зардлаас чөлөөлөхөөр тусгасан байна.
Эл хуулийн төслийг баталснаар нотариатын үйлчилгээ шуурхай, хүртээмжтэй болж, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах боломж нэмэгдэнэ гэж үзэж буй юм.