Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Боловсролын яам, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран “Мөрөөдлийн гоол-2026” хөл бөмбөгийн тэмцээнийг 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 13, 15 хүртэлх насныхны охид, хөвгүүдийн ангилалд зохион байгуулав. Энэ удаа 13 хүртэлх насныхны охидын тэмцээнд 28 багийн 340 тамирчин өрсөлдсөнөөс Б.Цэрэннадмид дасгалжуулагчтай Хөвсгөл аймгийн “Ирээдүй XXI зуун” сургуулийнхан түрүүлсэн юм. Тэргүүлсэн багаас шилдэг тоглогчоор Т.АриунАнужин, хаалгачаар Н.Эрдэнэтунгалаг нар шалгарлаа. Шилдэг хамгаалагчаар Г.Аминзул (“Оюуны ундраа”), довтлогчоор Г.Орхонтуяа (Говь-Алтайн IV сургууль) тодорчээ. Хөвгүүдийн ангилалд А.Жавхлантөгс дасгалжуулагчтай Дархан-Уулын II сургуулийн баг тэргүүн байр эзэлж, шилдэг тоглогчийн шагналыг Х.Батбагана гардав. Тэдэнтэй өрсөлдсөн багаас тус аймгийн IX сургуулийн тоглогч Д.Маргад-Эрдэнэ шилдэг хаалгач, Б.Долгион хамгаалагч, М.Буянбадрах довтлогч болл оо. 15 насныхны охидын ангилалд оролцсон багаас Д.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай Өвөрхангайн II сургуулийн тоглогчид аваргын цом өргөж, шилдэг хаалгачаар О.Нандин-Эрдэнэ, хамгаалагчаар Д.Нангилмаа шалгарчээ. Тэгвэл Орхон аймгийн 17 дугаар сургуулийн сурагч Ч.Должинг шилдэг тоглогчоор тодруулсан байна. Хөвгүүдийнхэд Л.Уламбаяр дасгалжуулагчтай Дорнодын “Шинэ хөгжил” сургуулийнхан алтан медаль хүртэв. Тус багийнхнаас хамгаалагч У.Төгөлдөр, довтлогч Д.Билгүүнтөгс нар шилдэг тамирчны шагнал хүртсэн бол Өвөрхангайн II сургуулийн Г.Анхбаяр шилдэг хаалгач, “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн сурагч Э.Цэцэнбилэг шилдэг тоглогч болсон юм.