Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолыг баталлаа. Ингэснээр хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан 18 хүртэлх насныхан, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгынасаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргаа дэмжих сарын тэтгэмжийн хэмжээг 600, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр нэмж тогтоов. Түүнчлэн байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэйхүүхдийг асарч буй иргэнд олгох тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тогтоосон байна. Эл тогтоолыг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэх аж.
Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж буй. Энэ оны эхнээс эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг 30, багш нарынхыг 50, шинжлэх ухааныхныг 15 хувиар тус тус нэмсэн. Тэгвэл соёл, спорт, цаг уур, орчны шинжилгээ, стандарт, хэмжил зүй зэрэг төрийн мэргэжлийн болон жолооч, манаач, цахилгаанчин гэх мэт нийтлэгүйлчилгээний албан хаагчдын цалингийнхэмжээг Засгийн газар өчигдөр нэмж тогтоолоо. ъҮр дүнд нь эрүүл мэнд, соёл, урлаг, спорт, шинжлэх ухааны болон бусад салбарт харьяалагдах, төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн цалинг энэ онд 477-903 мянган төгрөгөөр нэмлээ. Үүнд шаардагдах 170.1 тэрбум төгрөгийг 2026 оны төсвийн тодотголд тусган батлуулжээ. Түүнчлэн төрийн тусгай болонтөрийн захиргааны албан хаагчдын үндсэнцалинг ирэх оны хоёрдугаар улирлаас 20, үйлчилгээний салбарынхныхыг 10 хувиарнэмэхээр төсвийн төсөлд тусгаад буй аж.