Өмгөөлөгч нар хуулийн дагуу үйлчлүүлэгчдээ эрх зүйн туслалцаа үзүүлэх ёстой атал зөрчдөг, ёс зүйгүй авирлах явдал гаргадаг. Бид “Олиггүй өмгөөлөгч нар” нийтлэлээрээ энэ сарын 1-нд уг асуудлыг сөхөж байсан. Тэг вэл өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүх Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг өмгөөлөгч Д.Дамдинсүрэнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ. Тэрбээр гэрчид нөлөөлж, худал мэдүүлэг өгүүлсэн хэрэгт холбогдсон бөгөөд прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 21.5-2 дахь хэсгийн “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, зорилгоор ятгасан гэмт хэргийг өмгөөлөгч үйлдсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн аж.
Бусдыг хүчиндсэн, хээл хахууль өгсөн, худал мэдүүлэг өгсөн хэрэгт холбогд сон Ч.О гэх хүний өмгөөлөгчөөр тэрбээр ажиллаж байх даа гэрч Н.О, Г.Т нарыг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан аж. Энэ талаар нэг гэрч нь “Чиний анхны өгсөн мэдүүлэг хоёр дахиасаа өөр байна. Чи дахин мэдүүлэг өгчих. Тэгэхдээ Ч.О-ийг Н.О-тэй бэл гийн харьцаанд орсон, эсэхийг мэдэхгүй байна гэж хэлээд өг гэж гуйсан” гэжээ. Харин нөгөөд нь “Мэдүүлэгтээ өөрчлөлт оруулчих, адил хан залуу хүмүүс нэгнийхээ амьдралаар тоглоод яах юм, жаахан харж үзээч” гэсэн байна.
Увс аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх Д.Дамдинсүрэнд холбогдох хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд хэлэлцээд гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, зорилгоор ятгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жил хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Харин Увс аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүн шүүгдэгчийг цагаатгасан байна. Уг магадлалыг прокурор эсэргүүцэн Улсын дээд шүүхэд хандсаны дагуу шүүгч Т.Өсөх баяр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүн хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж дүгнэн, давж заал дах шатны шүүхийн магадлалыг хүчингүй бол голоо. Ингэснээр өмгөөлөгч Д.Дамдинсүрэнд оноосон торгох шийтгэл хүчин төгөлдөр болов.