Хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх нярайн цогц эрт илрүүлгийг орон нутагт эхлүүлэв
Нярайн цогц эрт илрүүлгийн хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн яам, АШУҮИСтай хамтран орон нутагт нутагшуулах үйл ажиллагааг Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчигээний төвөөс эхлүүлжээ. Энэ үеэр нярайн эрт илрүүлэгт шаардлагатай пульсоксимет, арклайт, зөөврийн компьютер, принтер, хуруу уншигч зэрэг зарим тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна. Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулах үндэсний багийн хүрээнд тархи хөргөх эмчилгээ (бүтэлттэй төрсөн нярайн тархийг хөлдөөх замаар цаашид үүсэх хүндрэлийг зогсоох), уушгины даралт бууруулах, “имж эх”-ийн арчилгаа зэрэг дэвшилт технологи, аргыг нутагшуулж, 200 гаруй эмч, сувилагчийг олон улсын түвшний сургалтад хамруулсан байна.
2025-09-12
Хөвсгөл аймагт тарваган тахлын гурван тохиолдол батлагдаж, нэг хүн нас барав
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиол¬дол батлагдсантай холбогдуулан Цагаан-Уул болон Мөрөн сум уржигдраас энэ сарын 15-ныг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй юм. Улмаар дээрх хоёр сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сургалт, хичээлээс гадуурх дугуйлан, РС тоглоомын газар болон соёл урлагийн арга хэмжээ, уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоох юм байна. Тарваган тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлэл өглөө.
2025-09-09
Хойд бүсэд хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв нээлээ
Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амьдарч буй 525 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай, хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв нээлээ. Эдгээр аймгийн нийт хүн амын 10 гаруй хувь нь хавдрын хяналтад байдаг аж. Мөн эл бүс нутагт хавдраар жилд 900 гаруй хүн нас бардаг, 600 орчим хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгааг ХСҮТ-өөс гаргажээ.
2025-09-09
Тарваган тахлаар нэг хүн нас барж, 22 хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна
Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний анхны тохиолдол 2025 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр бүртгэгджээ. Үүнээс хойш 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар нийт 3 тохиолдол эмнэлзүйн шинж тэмдэг, тархвар судлал, лабораторийн молекул биологийн шинжилгээгээр батлагдаж 1 хүн нь нас барсан Талаар ЭМЯ-наас мэдээллээ.
2025-09-08
“Хавдар-2” төвийг барихад БНТУ бүх талаар тусална
Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу манай улсад энэ сарын 6-7-нд албан ёсны айлчлал хийлээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Турк улсад төрийн айлчлал хийх үеэрээ Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол болон Туркийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулсан билээ.
2025-09-08
Эмч нарыг халдварт өвчний тархалтыг урьдчилан тооцоолох ур чадварт сургаж байна
ДЭМБ, ЭМЯ-наас зохион байгуулж буй “Амьсгалын замын халдварын эмгэг төрөгчдийн хөдлөл зүйн таамаглалыг тооцох нь” сэдэвт сургалтад ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг энэ сарын 2-5-нд хамруулж байна. Сургалтаар эмч нарт халдварт өвчний тархалтын зүй тогтлыг тооцоолох, дэгдэлтийн эрчмийг урьдчилан үнэлэх, хариу арга хэмжээний үр нөлөөг тоон үндэслэлээр загварчилж, нотолгоонд тулгуурлаж шийдвэр гаргах үйл явцыг дэмжих зэрэг мэдлэг, ур чадвар олгож буй аж.
2025-09-04
ЭМДС-гаас эмнэлгүүдэд нэг их наяд 250 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо
Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)- гийн энэ оны төсвийг орлого нь 2.4, зарлага нь 2.2 их наяд төгрөг байхаар баталсан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхан үүний дагуу өчигдрийн байдлаар төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн 2398 байгууллагатай гэрээ байгуулан, хамтран ажиллаж байгааг мэдээлэв.
2025-08-25