Хүүхдийн өсвөр нас бол бие махбод болон сэтгэл зүйн хувьд эрчимтэй өөрчлөгддөгчухал үе нь юм. Тэр дундаа хөвгүүдийн биед олон өөрчлөлт илэрдэг бөгөөд түүнд хэрхэн дасан зохицож, эрүүл мэндийг нь хамгаалах талаар Улсын гуравдугаар төв эмнэлгээс дараах зөвлөмжийг хүргэж байна.
Хөвгүүдийн өсвөр насанд бие махбодод нь тухайлбал, дуу хоолой бүдүүрэх, өндөр болж, жин нэмэгдэх, нөхөн үржихүйн эрхтнүүд нь хөгжиж томрох, биеэр нь үс ургаж, батга гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Иймд эцэг, эхчүүд болон хүүхдүүд өөрсдөө эрүүл мэндээ хамгаалж, илүүдэл жингээс урьдчилан сэргийлээрэй. Ингэхдээ идэвхтэй хөдөлгөөн долоо хоногт 3-5 удаа, 30 минут ба түүнээс дээш хугацаанд хийх, эрүүл хооллох, жимс, ногоо тогтмол хэрэглэх, жингээ хянаж, хадгалах, өдөрт 8-10 цаг унтаж амрах, шүдээ багадаа хоёр удаа угаах, өдөр бүр усанд орж хэвшихийг эмч нар зөвлөлөө.
Мөн алхах нь хүний бие махбод болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга гэнэ. Улмаар биеийн жинг зохицуулах, булчин, үе мөчийг бэхжүүлэх, ясны сийрэгжилтээс сэргийлэх зэрэг биеийн ерөнхий эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой аж. Өсвөр насныхны сэтгэл зүй эмзэг байдаг тул тогтмол алхсанаар стресс, түгшүүрийг бууруулж, сэтгэл санааг тогтворжуулан, аз жаргалын дааврынялгаралтыг нэмэгдүүлдэг гэнэ шүү.
М.Гэгээ