Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Ж.Сандагсүрэнг “Ногоон автобус”-ны хэрэгт шалгаж эхэлжээ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Ж.Сандагсүрэнг “Ногоон автобус”-ны гэх хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэллээ. Нийтийн тээвэрт шинэ автобус худалдан авах ажлын хэсгийг ахалж байсан түүнээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэг бус удаа тайлбар, мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж буй аж. 
2023-10-24

Ам.доллар 1352 вонтой тэнцэв 

Тус улсад бодлогын хүү тийм ч өндөр биш байгаа хэмээн үзэж буйгаа тэрбээр мөн дурджээ. Түүний мэдэгдлээс харвал бодлогын хүүгээ удаан хугацаанд хэвээр хадгалах төлөвтэй гэж шинжээчид дүгнэсэн байна. АНУ-ын инфляцын түвшин өсөхөд нөлөөлж болзошгүй хэд хэдэн хүчин зүйл бий гэдгийг “Reuters” мэдээлэв. Эргэн сануулахад, АНУ 2022 оны гуравдугаар сараас хойш бодлогын хүүгээ 11 удаа, нийт 5.25 хувиар нэмжээ. Дээрх мэдэгдлийн дараа зарим валютын эсрэг ам.долларын ханш суларлаа. Баасан гарагт ам.доллар 7.32 юань, 95.7 рубль, 1352 вонтой тэнцэв. 
2023-10-23

“Олон улсын робот контест-2023” тэмцээнд анх удаа оролцлоо 

Тус тэмцээн нь ирээдүйн үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан роботын шинэ технологийг хөгжүүлэх, бизнесийн шинэ загваруудыг нээн илрүүлэх, үнэлэх зорилготой аж. Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутнууд робот ашиглан, 10 төрлийн 44 сэдвийн хүрээнд өрсөлджээ. “Олон улсын робот контест” нь БНСУ-ын томоохон тэмцээнүүдийн нэг бөгөөд тус улсын Худалдаа, үйлдвэрлэлийн яамнаас санаачилж, Роботын үйлдвэрлэлийг дэмжигч агентлаг, Робот үйлдвэрлэгчдийн холбооноос зохион байгуулдаг аж. 
2023-10-23

Монгол, Хятадын хил орчмын прокурорууд хууль бус хөрөнгийг шилжүүлэн авахад дэмжлэг үзүүлнэ 

Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ), БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар хооронд 2019 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хил орчмын нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, энэ чиглэлээр хоёр улсын хил залгаа аймаг, мужийн Прокурорын газрууд хамтран ажиллах асуудлыг харилцан тохирч шийдвэрлэсэн юм. Үүний хүрээнд зохион байгуулдаг Монгол Улс, БНХАУ-ын хил орчмын прокурорын газруудын 10 дахь удаагийн уулзалт Дорноговь, Сүхбаатар аймагт болжээ. 
2023-10-23

Амь сорил, био аюулгүйн лаборатори нээв 

Дэлхийн банкны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд тусгасан хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх зорилгоор Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийн гоц халдварт, халдварт өвчний хэвшил омгийг сэргээх, зарим ийм өвчнөөс сэргийлэх вакцины идэвхт чанарын сорилт гүйцэтгэх зориулалт бүхий мал, амьтны туршилт, шинжилгээний Амь сорил, био аюулгүйн туршилтын лабораторийг улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулжээ. Тэдгээр амь сорил, био аюулгүйн, туршилт шинжилгээний лаборатори нь био аюулгүйн хоёрдугаар зэрэглэл хангасан онцгой объект бөгөөд малын гоц халдварт өвчний сорилт туршилтын ажлыг мал, амьтанд хийж гүйцэтгэх аж. Туршилт шинжилгээний лабораторид мал эмнэлгийн зориулалттай эм, бэлдмэлийн аюулгүй байдал, пироген болон хорон, идэвхт чанарын туршилтыг мал, амьтанд хийхийг ХХААХҮЯ-наас мэдээлэв. 
2023-10-23

УИХ-ын гишүүд хуралдаа суухаа больжээ 

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар ирэх оны улсын төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Ингэхдээ УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 22.1-т заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шалгуурыг хангасан, эсэх талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэнээр дээрх төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлсэн юм. 
2023-10-23

Иргэний боловсролын хичээлийн агуулга хүний эрхийг зөрчиж байна 

Тухайлбал, сурах бичгийн зураг дүрслэлийн 70 хувь нь эрэгтэй, үлдсэн 30 хувь нь эмэгтэй дүр байжээ. Ингэхдээ эрэгтэй хүнийг баатар, хаан, компанийн захирал гэх мэтээр дүрсэлсэн аж. Харин эмэгтэйчүүдийг хадам ээж, ээж, эгч зэргээр дүрсэлжээ. Энэ бүхнээс үзэхэд өдгөө ашиглаж буй сурах бичгийн агуулга нь охидын өөртөө итгэх итгэлийг бууруулахаар шинжтэй гэж судлаачид үзсэн байна.
2023-10-23

Ураны тусгай зөвшөөрлийг нүүрснийх болгож "хөрвүүлсэн" шүүгч нар тайлбар хийлээ

Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын ажлыг гүйцэтгэсэн, зардал гаргаж ашигт малтмалын нөөцийг илрүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн нөөцийг олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах эрхтэй. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах эрхтэй байна.
2023-10-23

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийг эхлүүлэв

Уг шалгалтыг жилд хоёр удаа авдаг болсноор өмнө нь хамрагдсан хүүхдүүд оноогоо ахиулах, эсвэл дахин их, дээд сургуульд суралцах боломж бүрдэж буйг дээрх байгууллагынхан тодотгосон. Шалгалтад оролцогчид eyesh.eec.mn цахим хуудсанд нэвтрэн бүртгүүлнэ. Ингэхдээ шалгалт өгөх газраа сонгох эрхтэй юм байна. Нэг оролцогч хоёр болон түүнээс олон хичээлээр шалгалт өгөх боломжтой. Хураамжийн хувьд өнгөрсөн хаврын адил хичээл тус бүрийнх5800 төгрөг байх нь. Ташрамд дурдахад, өнгөрсөн өвлийн элсэлтийн шалгалтад оролцохоор 5326 төгсөгч бүртгүүлж байв. Тэдний 75 хувь нь Улаанбаатар, бусад нь орон нутагт шалгалт өгсөн юм.
2023-10-20

Зуны солилцооны “TechGirls” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 

Шалгаруулалт өргөдлийн чанар болон ярилцлагын үеэр үзүүлж буй нэр дэвшигчийн ерөнхий чадамжид тулгуурлах аж. Ярилцлагын шатанд тэнцсэн бүртгүүлэгчидтэй онлайнаар холбогдох юм байна. Уг хөтөлбөрийг 2022 оноос Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн ба сонгон шалгаруулалтаас шалгарсан гурав хүртэлх монгол сурагчийг АНУ-д дөрвөн долоо хоногийн динамик сургалт хамруулдаг. Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны цахим хуудаснаас авах боломжтой. 
2023-10-20

Зам, тээврийн салбарт шинээр 22 мянган ажлын байр бий болно гэж тооцжээ 

Тэгвэл 2030 он гэхэд тээврийн салбарт мэргэжилтэй ажилчны тоо 22 мянгаар нэмэгдэж, шинэ ажлын байр бий болно гэсэн тооцоо гарчээ. Салбарын мэргэжилтнүүдийг ШУТИС, Төмөр замын дээд сургуульд голчлон, гадаадад ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, ХБНГУ, АНУ, Вьетнамын их, дээд сургуулиудад бэлтгэж буй гэнэ. Гадаадын их сургуулиудад 400 орчим, дотоодынход 3000 гаруй оюутан суралцаж байгаа аж. Хойд хөршийн Засгийн газраас Монгол Улсад 620 тэтгэлэгт хуваарь ирүүлсний 100 нь зам, тээврийн салбарын мэргэжлээр элсэлт авахыг мөн дурдав. Эл тэтгэлгээр сургалтын болон дотуур байрны төлбөрөөс бүрэн чөлөөлж, тухайн их, дээд сургуулиас шалтгаалж сар бүр тэтгэлэг олгох нь. 
2023-10-20

Үр тарианы 60.5 хувийг хураан авчээ 

Мөн 52.3 мянган га-гаас 235.3 мянган тонн тэжээлийн ургамал, 64.7 мянган га-гаас 27.2 мянган тонн тосны ургамал хураан авсан дүн гарсан аж. Ингэснээр үр тарианы хураалт 60.5, төмснийх хамгийн өндөр буюу 91.2, хүнсний ногооных 79.6, тэжээлийнх 51.4 хувьтай үргэлжилж буй юм байна. Үр тарианы хураалтын талаар дээрх яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Үр тариаг ойрын өдрүүдэд амжиж хурааж дуусахаар ажиллаж байна. Ямар нэг бэрхшээл үүсэхгүй болов уу.
2023-10-20

Салхин цэцэг өвчний тархалт сүүлийн 10 жилийн дунджаас давав

 Салхин цэцэг өвчний тархалт ихэссэнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа. Тухайлбал, улсын хэмжээнд энэ оны эхний есөн сард 9364 хүн өвчилсөн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 7630-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. Түүнчлэн сүүлийн 10 жилийн дунджаас 4812 тохиолдлоор давжээ. Өвчилсөн хүмүүсийн дийлэнх буюу 84.8 хувь нь 0-9 насны хүүхэд гэнэ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Ч.Уртнасангаас өвчний тархалт ихэссэн шалтгааныг тодруулахад “Салхин цэцгийн өвчлөл цар тахлын үед амьсгалын замын бусад халдварын адил 4-5 дахин буурсан. Тухайн үед иргэд халдвар хамгааллын дэглэм сайн баримталж байсантай холбоотой. Харин цар тахлын дараа тархалт нь нэмэгдлээ.
2023-10-20

Монголын баг афганистанчуудад ялагдаж, ДАШТ-ий урьдчилсан шатнаас хасагдлаа 

Тэгвэл хариу тоглолт энэ сарын 17-нд Улаанбаатарт болж, манай улсын баг өөрийн талбайд Афганистаны тоглогчдыг хүлээн авлаа. Харамсалтай нь, энэ удаад ч 0:1-ээр ялагдав. Тоглолтын ганц гоолыг Афганистаны багийн ахлагч Фаршад Ноор 71 дэх минутад оруулсан байна. Ингэснээр үндэсний шигшээ багийнхан хоёр тоглолтын дүнд 2:0 харьцаагаар ялагдал хүлээн, дараагийн шатанд өрсөлдөх эрхгүй болсон юм. Харин Афганистаны багийнхан дараагийн шатанд Катар, Кувейт, Энэтхэгийн шигшээтэй өрсөлдөхөөр болов. Ташрамд дурдахад, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар япон мэргэжилтэн Ичиро Оцүка ажиллаж байна. Олон улсын хөл бөмбөгийн холбооноос өнгөрсөн сард гаргасан эрэмбээр 207 орноос Монгол 183 дугаарт жагсжээ. Тэгвэл Афганистаны баг 158 дугаарт эрэмбэлэгдсэн аж. 
2023-10-19

Спортоор хичээллэдэг охид, эмэгтэйчүүдийг дэмжинэ 

Тэд эл хөтөлбөрөөр дамжуулан туршлага, мэдлэгээ тус улсын дасгалжуулагч, залуу тамирчидтай солилцжээ. Үүний үр дүнд ур чадвараа сайжруулж, сурсан зүйлээ өөрийн байгууллага, секц, дугуйлан, сошиал сувгаар бусадтай хуваалцсан байна. Энэхүү хөтөлбөрийн үндсэн хэсэг нь спортоор дамжуулан охид, эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурийг хамгаалж, дэмжих юм. Хөтөлбөрийг АНУ-ын Засгийн газрын Спортын дипломат харилцааны хэлтсээс санаачилсан аж. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоо, “Ребел граплинг Монголиа”, АНУ-ын “Wrestle like a girl” ТББ, клуб, эмэгтэйчүүдийн “Women win” олон улсын байгууллага хамтран зохион байгуулжээ. 
2023-10-19

Эхний 10 сард 114.9 сая зорчигч тээвэрлэв 

Зам, тээврийн салбарынхан өчигдрийн байдлаар давхардсан тоогоор 114.9 сая зорчигч, бүх төрлийн тээврээр 79.1 сая тонн ачаа тээвэрлэсэн статистик гарсныг салбарын яамнаас мэдээллээ. Тодруулбал, агаарын тээврээр 1.4, төмөр замаар 1.6, авто тээврээр 111.8 сая зорчигч тээвэрлэсэн аж. Тэгвэл авто тээврээр 51.7, төмөр замаар 27.3 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Эл ачааны 24.5 сая тонн нь “Улаанбаатар төмөр зам”, 1.4 сая нь “Монголын төмөр зам” ТӨХК, мөн 1.4 сая нь “Тавантолгой төмөр зам” компанид ногдсон гэнэ. 
2023-10-19

Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагуудыг тодрууллаа 

Тусгай байрыг Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн “Аялгуу”, “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн “Шинэ зууны хүүхдүүд” хамтлаг эзлэв. Түүнчлэн шилдэг удирдаач багшаар Монгол, Оросын хамтарсан III сургуулийн хөгжмийн багш Спицин Никита Сергеевич тодорлоо. Мөн Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншаравын нэрэмжит шагналыг Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн “Эгшиглэн” хамтлагийнхан хүртсэн байна. Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагуудын нэгдсэн гала тоглолтыг нийслэлийн 384 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 26-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар болжээ. 
2023-10-19

Улаанбаатарт АИ-92 бензиний 18, АИ-95-ын 15 хоногийн нөөцтэй байжээ 

Улсын хэмжээнд уржигдрын байдлаар 94 195 тонн шатахууны үлдэгдэлтэй байсныг АМГТГ-аас мэдээллээ. Үүнээс А-80 бензиний 3375, АИ-92-ын 28 541, АИ-95-ын 2005, дизелийн түлшний 58 824 тоннын үлдэгдэлтэй байжээ. Өөрөөр хэлбэл, А-80 шатахууны 20, АИ-92-ын 23, АИ-95-ын 15, дизелийн түлшний 24 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх нөөцтэй байсан аж. Байршлын хувьд баруун бүсэд 8907, хангайнхад 4875, төвийнхөд 22 810, зүүн бүсэд 4542 тонн шатахууны үлдэгдэл байсныг мөн дурдлаа. 
2023-10-19

О.ҮГЧХАШИХА: Эх орондоо мөнгөн медальтай ирсэндээ баяртай байна 

Муай-тай боксын спортоор дэлхийн хамгийн томд тооцогддог олон улсын IFMA холбооны ДАШТ өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 8-нд болсон. Энэ тэмцээнд 103 орны 13-14 насны 1000 гаруй тамирчин оролцжээ. Найман өдөр үргэлжилсэн уг тэмцээнд Монголоос өсвөр насны гурван тамирчин багшийн хамт улсаа төлөөлөн өрсөлдсөн юм. Тэднээс нийслэлийн “Эрдмийн өргөө” сургуулийн есдүгээр ангийн сурагч О.Үгчхашиха мөнгөн медаль хүртсэн байна. Түүнтэй тэмцээний талаар цөөн хором ярилцлаа. 
2023-10-19

Нийслэлд тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд 20 гаруй хуульд өөрчлөлт оруулна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах төслийг баталснаар иргэдэд шуурхай, хялбар, үр дүнтэй үйлчлэх шүүхийн хүртээмж дээшилнэ гэж үзэж буй. Энэ тухайд сайд Б.Энхбаяр “Шаардсан мөнгөн дүнгээсээ их хэмжээний зардал үүсгэн, хэт урт хугацаагаар маргахаас халширч, шүүхийн үйлчилгээг авахаас татгалзах явдлыг багасгана. Нэгэнт шүүхэд хянан шийдвэрлэх процесс эхлүүлсэн иргэд, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг богино хугацаанд шударгаар сэргээх боломж нэмэгдэнэ” гэв. 
2023-10-19