ХБНГУ-ын Зуль хотод болсон буудлага спортын залуучуудын ДАШТ-д Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын удирдлагад манай улсын тамирчид онч сорив. Эмэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд Монголын баг түрүүлж, анхны алтан медалийг эх орондоо авчирлаа.
Түүнчлэн 25 метрийн стандарт гар бууны багийн дасгалд П.Нарансолонго, А.Эгшиглэн, Э.Халиун нар III байрт шалгарч, шагналын буухиаг үргэлжлүүлсэн. Тэгвэл 50 метрийн сонгомол гар бууны дасгалд А.Ариунзаяа ганцаарчилсан төрөлд өрсөлдөж, хүрэл медальтай өндөрлүүлсэн юм. Энэ удаа тивийн орнуудаас Энэтхэгийн баг 24 медаль хүртсэн амжилтаар тус тэмцээнийг хоёр дахь удаагаа дараалж тэргүүлсэн бол төвийг сахисан статусаар оролцсон тамирчид 14 медаль (зургаан алт, таван мөнгө, гурван хүрэл) авснаар удаалж, Итали улсын буудагчид 10 медальтай III байрт шалгарсан байна.