Эдийн засаг, хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар болон МҮХАҮТ хамтран Монгол Улс болон БНСУ хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн төслийн гарал үүслийн дүрмийн бүлгийн бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалтыг өчигдөр зохион байгуулжээ. Тус уулзалтад гарал үүслийн дүрмийн бүлгийн ажлын хэсэгт багтсан ЭЗХЯ, Гаалийн ерөнхий газар, МҮХАҮТ-ын төлөөллүүдээс гадна дотоодын үйлдвэрлэлийн голлох салбарынхан болох Ноос ноолуурын зөвлөл, Монголын ноос ноолуурын холбоо зэрэг байгууллагынхан идэвхтэй оролцон, хэлэлцээрийн төсөлд тусгах саналаа илэрхийлснийг тус танхимаас мэдээлээ. Монгол болон БНСУ хоорондын нийт худалдаа өсөж буй бөгөөд 2025 онд 507.3 сая ам.долларт хүрсэн байна. Үүнээс манай улс дээрх орон руу 39 сая ам.долларын үнэ бүхий 227 нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүн экспортолсон аж. Харин БНСУаас 468.3 “ногоон”-оор 1112 нэр, төрлийн бүтээгдэхүүн худалдан авчээ.
С.Дулам