Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO) болон манай Оюуны өмчийн газар хамтран Хөгжмийн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагад зөвлөн чиглүүлэх хөтөлбөрийг нэг жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд Монголын хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг тус хөтөлбөрт хамрагдах аж.
Түүнчлэн хөгжмийн бүтээлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, бусдын оюуны өмчийг ашигласан тохиолдолд зохих ёсоор төлбөр төлдөг байх, үүнд хяналтын мониторинг хийх, бүтээгчид төлбөр хуваарилах үйл явцыг автоматжуулах, зохиогчийн эрхийн удирдлагын “Атлас” системийг дотооддоо нэвтрүүлэх нь уг ажлын зорилго юм байна. Тус хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өчигдөр “Чингис хаан” зочид буудалд болж, олон улсын байгууллагуудын төлөөлөл, хөгжмийн продюсер, менежер, зохиолч, тоглолт зохион байгуулагч, контент бүтээгч, тасалбар борлуулагч компани, бодлого боловсруулагчид оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Д.Хэрлэн