Улсын дээд шүүх энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаараа улс төрийн хэд хэдэн намыг бүртгэлгүйд тооцох шийдвэр гаргасан байна. Шинэчлэн найруулсан Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу намууд дүрмээ 2025 оны арванхоёрдугаар сарын 31ний дотор шинэчлэн бүртгүүлэх ёстой байж. Тэгвэл Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Ард түмний нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монгол шинэчлэлт нам, ШИНЭ нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн намыг хуулийн хугацаанд өргөдөл, мэдээлэл ирүүлээгүй гэдэг үндэслэлээр Улсын дээд шүүхэд бүртгэлгүйд тооцохоор болжээ. Түүнчлэн энэ өдрийн хуралдаанаар Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын оноосон нэрийг Эрх чөлөө нам болгож өөрчлөх өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэж, үүнтэй холбоотойгоор намын дүрэмд оруулсан шинэчлэлийг нь бүртгэжээ.
Н.Мишээл