Унци алтны ханш 2049 ам.долларт хүрэв
Сүүлийн хоёр сарын хугацаанд ам.долларын ханш анх удаа долоо хоног дараалан суларсан бол найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тооцогддог алтны дээшлэв. Тодруулбал, шар металлын ханш өнгөрсөн долоо хоногт 1.4 хувиар өссөнийг “Reuters” уламжиллаа. Мөн эл таваарын фьючерс аасан гарагт 0.9 хувиар нэмэгдсэнээр унци нь 2049.4 ам.доллартой тэнцжээ
2024-02-26
Э.Амартүвшин эх орондоо “Макбет” дуурьд тоглоно
Ардын жүжигчин, дэлхийн дуурийн “Оскар”-ын шагналт Э.Амартүвшин эх орондоо тоглох нь. Тэрбээр Ж.Вердийн алдарт “Макбет” дуурьд тоглохоор болсныг ДБЭТ-аас өнгөрсөн баасан гарагт зарласан юм. У.Шекспирийн зохиолоос сэдэвлэсэн эл дуурийг ирэх сарын 9-нд ганцхан удаа олон нийтэд хүргэхээр товлосон бөгөөд Макбетийн дүрийг Э.Амартүвшин бүтээх аж. “Төрөлх театрынхаа 60 жилийн ойд зориулж дуулна” хэмээн тэрбээр өмнө нь амласнаа ийнхүү биелүүлж байгаа гэнэ. Манай уран бүтээлч өдгөө дэлхийн сонгодог урлагийн шилдэг агентуудын нэг “Ariosi management” байгууллагатай хамтран ажиллаж, олон улсын томоохон театруудын тайзнаа тоглосоор буй билээ.
2024-02-26
Прокурорын байгууллагын эрх зүйн шинэтгэлийг бүх талаар дэмжинэ гэв
“Бүтээмж, үр нөлөө” уриан дор болсон, прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцон, хууль ёс сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах, эрх зүйн шинэтгэлийг нь гүнзгийрүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов. Ялангуяа улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, хэн нэгнийг хэлмэгдүүлэх, ял завшуулах, төрийн албаны нэр хүндийг худалдахын эсрэг хатуу зогсож ажиллахыг анхаарууллаа. Иргэдийн боломжийг хулгайлж, нийгмийн хөгжлийг хойш татсан авлига, албан тушаалын олон арван хэргийг шударгаар шийдвэрлэж чадах, эсэхийг монголчууд анхааралтай ажиглаж байгааг Төрийн тэргүүн сануулж, гагцхүү хуулийг чанд мөрдөж ажиллах ёстойг онцлов
2024-02-26
АОХ-ны ерөнхийлөгчөөр С.Мөнх-Эрдэнийг сонгожээ
Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан оюутны холбоо (АОХ)-ны II чуулган энэ сарын 24-нд болж, шинэ ерөнхийлөгчөөрөө С.Мөнх-Эрдэнийг сонгосон байна. Тус холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нийт зургаан хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн юм. 2017 онд АОХ-ны анхдугаар хурал болж, 21 аймаг, есөн дүүргийн 500 гаруй оюутан залуу оролцож, анхны тэргүүнээрээ эдүгээ АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж буй Н.Лхагвадоржийг сонгож байжээ
2024-02-26
Дэлхийн хэмжээнд 20-29 насны залуучууд парламентад 2.8 хувь эзэлж байна
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын (ICAPP) Залуучуудын VII хурал бямба гарагт Төрийн ордонд эхлэв. Уг хуралд ОХУ, Азербайжан, Индонез, БНСУ, Камбож, Иран, Лаос, Казахстан, Узбекистан, Малайз, Вьетнам, Турк улсын 17 намын залуучуудын төлөөлөл оролцож байгаа аж. Тэд дуу хоолойгоо нэгтгэн, бүс нутгийн хэмжээнд тулгамдаж буй асуудлаар санал солилцон, энх тайван, хөгжлийн талаар ярилцаж байна. МАН болон тус намын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооноос уг хурлыг зохион байгуулж буй аж
2024-02-26
Олсноо олонтойгоо хуваалцах нь
Австрийн иргэн, 32 настай бүсгүй Марлен Энгельхорн 25 сая евро өвлөж авсан бөгөөд түүнийхээ ихэнхийг хүмүүст тараах хүсэлтэй байгаа аж. Тэрбээр энэ их хөрөнгийг эмээгээсээ өвлөж авчээ. Түүний өвөг дээдсийн нэг нь Германы үйлдвэрийн эзэн Фридрих Энгельхорн байж. Энэ хүн XIХ зууны дундуур буюу 1865 онд BASF гэдэг концерн үүсгэн байгуулсан нь одоо ч дэлхийд химийн хамгийн том компани гэгдсээр буй юм байна. Өнгөрсөн 160 жилд Фридрихийн үр хойч нь түүний хөрөнгийг өсгөн арвижуулсаар өнөө үед хүрч ирсэн байх юм. “Forbes” сэтгүүл одоогийн хөрөнгийг нь 4.2 тэрбум ам.доллар гэж үнэлжээ. Марлений эмээ, компанийг үүсгэн байгуулагчийн жич хүүгийн гэргий 2022 онд 94 насандаа өөд болсон байна.
2024-02-26
10 000 залууг сургалтад хамруулахад БНХАУ-ын “Зунхуа” нийгэмлэг дэмжлэг үзүүлэх нь
МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар, БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын “Зунхуа” нийгэмлэгийн дэд тэргүүн бөгөөд Монгол дахь Харбин хотын Хар мөрөн мужийн тэргүүн Цао Дэвэн нар өнгөрсөн баасан гарагт уулзаж, хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцжээ. Энэ үеэр ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, эл чиглэлийн төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын форум хамтран зохион байгуулах тухай ярилцсан аж. МҮХАҮТ-аас 10 000 залууг бизнесийн сургалтын хөтөлбөрт хамруулахаар болсон
2024-02-26
13 аймгийн 58 сум мөсөн зудад өртжээ
Улсын хэмжээнд 13 аймгийн 58 сум төмөр буюу мөсөн зудад өртөөд байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Цас нягтран хатуурч, эсвэл хайлан мөстсөнөөс үүдэн мал бэлчээх аргагүйд хүрэхийг ийнхүү тодорхойлдог. Мөн 17 аймгийн 139 сум цас ихтэй, цагаан зудтай байгаа аж. Сүхбаатар аймагт хамгийн олон буюу 13 сум нь мөсөн зудад өртөж, хаваржилт хүндэрчээ. Бас Архангай аймгийн 10 сум мөсөн зудтай гэнэ. Зудын улмаас улсын хэмжээнд 13.5 мянган айл цасанд боогдож, 38.4 мянган км зам хаагджээ
2024-02-26
Ховдод цэвэршүүлсэн усны төв ашиглалтад орууллаа
Ховд аймгийн Жаргалант сумд цэвэршүүлсэн усны төв ашиглалтад оруулсан байна. Уг ажлыг “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрынхан хэрэгжүүлжээ. Иргэд цэвэршүүлсэн ус хэрэглэхийн тулд дээрх төвөөр үйлчлүүлэх картыг тус байгууллагаас худалдан авах нь. Уг төвд 20 литр цэвэршүүлсэн усыг 3500 төгрөгөөр худалдаж буй юм байна. Тус төвөөр 09.00-19.00 цагийн хооронд үйлчлүүлэх боломжтой аж. Мөн Ховд аймагт хуурайшилт, тоосжилтоос урьдчилан сэргийлэх, ногоон байгууламжийн хөрсийг усжуулах зорилгоор замын хашлагын хэсэгт мөс байршуулж эхэлжээ. Үүний хүрээнд 20 машин мөс буулгасан байна
2024-02-26
Боловсролын салбарын жишиг лаборатори нээв
Байгалийн ухааны олон зорилтот лабораторийг Багшийн хөгжлийн ордонд байгуулж, ашиглалтад оруулжээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-наас хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд уг ажлыг гүйцэтгэсэн байна. Энэ нь манай улсын боловсролын салбар дахь, шинжлэх ухааны жишиг лаборатори болохыг БШУЯ-ныхан онцлов
2024-02-26
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр батална
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлж эхэлжээ. Уг төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсны сацуу тэдэнд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийнхэн ч бий аж. Хөтөлбөрийг 2030 он хүртэл хэрэгжүүлж, зургаан үндсэн зорилгын хүрээнд 14 зорилттой байхаар төсөлд тусгажээ
2024-02-26
Солонгосчууд соёлын өвийг сэргээн засах туршлагаасаа хуваалцаж байна
“Чингис хаан” үндэсний музей, ШУТИС, БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургууль хамтран соёлын өвийг хадгалалт, хамгаалалтхариуцсанмэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах сургалтыг манай улсад явуулж байна. Үүнд нийслэл, орон нутгийн 11 байгууллагын 30 орчим ажилтныг хамруулж буй бөгөөд Солонгосын Үндэсний музейн Хадгалалт, хамгаалалтын хэлтсийн мэргэжилтнүүд тэдэнд үзмэрт сав, баглаа боодол хийх, шавар, керамик эдлэл цэвэрлэх, нөхөх, сэргээн засварлах аргачлалыг онол, практик хослуулан зааж буй гэнэ
2024-02-23
Их, дээд сургуулиуд орон нутгийн оюутнууддаа чөлөө олголоо
Зудын нөхцөл хүндэрсэнтэй холбоотойгоор ШУТИС орон нутгаас ирж суралцдаг 1700 оюутнаасаа санал асуулга авчээ. Тэднээс 550 нь гэр бүлдээ туслах зайлшгүй шаардлагатайгаа илэрхийлж, сургуулийнхаа захиргаанд мэдэгдэл гаргасан байна. Тиймээс ирэх сарын 22 хүртэл, дөрвөн долоо хоногийн хугацаанд хичээлээс нь чөлөөлж, сургалтынхаа үйл ажиллагаанд зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн аж. Тэгвэл МУБИС-ийн захиргаа мөн орон нутгийн оюутнуудынхаа хүсэлтийг хүлээн авч эхэлжээ
2024-02-23
“Хүрээ Майдар” дурсгалын зоос гаргав
Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Төвбанк, Зүүн хүрээ Дашчойлин хийдтэй хамтран “Хүрээ Майдар” дурсгалын зоос үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа. Энэ нь бурхан шашны сэдэвт хамаарах бөгөөд нэг унци буюу 31.3 грамм жинтэй, 38.61 мм-ийн диаметртэй, “ultra high relief” технологиор үйлдвэрлэсэн мөнгөн зоос аж
2024-02-23
Сайн дурын ажилд оролцоход туслах “After school”
Сайн дурын ажил хиймээр байвч хаанаас эхлэхээ, хэнд хандахаа мэдэхгүй байгаа сурагчдад “After school” аппликэйшн тусална. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч болон эцэг, эхчүүдэд зориулсан талбар юм байна. Үүнд сайн дурын ажил, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээнд хэрхэн оролцох талаарх зөвлөгөө, мэдээллүүдийг багтаажээ
2024-02-23
“Путин надад баяр хүргэх гэж утасдвал би харилцуураа авахгүй”
Финлянд улс НАТО-д элссэнийхээ дараа анхны Ерөнхийлөгчөө сонголоо. Тус улсын Ерөнхий сайд байсан Александр Стубб Гадаад хэргийн сайд асан Пекк Хаавистотой сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж, долоон жил завсарлаад улс төрд эргэн ирэв. Украин руу Орос довтолсноос үүдэн улс оронд нь бий болсон нөхцөл байдал түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөд хүргэсэн гэж тэрбээр ярьсан байна. Сонгуулийн дүн гарсны дараа “Ерөнхийлөгч байх нь миний хувьд аугаа их нэр төрийн хэрэг” гэж Стубб хэлжээ
2024-02-23
Чингэлтэй, Баянгол дүүрэгт цаг гаруйн хугацаанд интернэт тасалдлаа
Чингэлтэй, Баянгол дүүргийн зарим хэсэгт өчигдөр 11.00-12.30 цагт интернэт тасалдлаа. Тодруулбал, “Mobinet”-ийн хэрэглэгчид интернэтгүй болжээ. Ингэхдээ урьдчилан мэдэгдэлгүйгээр интернэт тасалсныг иргэд шүүмжилж байв. Үүний талаар албаныхнаас тодруулахад “Сүлжээ доголдсоны улмаас интернэт тасалдсан. Инженерийн багийнхан засаж, хэвийн ажиллагаанд нь орууллаа. Баянгол дүүргийн зарим, Чингэлтэйн ихэнх хэсгээр доголдол үүссэн
2024-02-23
Элсэлтийн ерөнхий шалгалтын сорилго олимпиад зохион байгуулна
Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан, элсэлтийн ерөнхий шалгалтын сорилго олимпиадуудыг МУИС-иас зохион байгуулахаар болжээ. Тухайлбал, ирэх сарын 16-нд монгол хэлний олимпиад явуулахаар товлосон байна. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 6-нд биологи, газар зүй, хими, 27-нд нийгэм судлал, түүхийн олимпиад тус сургуулийн байранд болох нь.Нийслэл дэх ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эдгээрт оролцож, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлэн, эсэхээ шалгуулж болох аж
2024-02-23
Б.ЗОЛЗАЯА: Усан спортоор хичээллэж, амьсгалын дасгал хийснээр уушгиа хамгаална
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн Уушги судлалын тасгийн эмч, анагаах ухааны магистр Б.Золзаяатай ярилцлаа. Манай улс агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг. Өөрөөр хэлбэл, бид бохирдол маш өндөртэй бүсэд амьдарч буй. Тиймээс агаарын бохирдол нь бидний амьсгалын замын эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлж, өвчлүүлж буйг түүнээс лавлалаа. Мөн хувь хүн бохирдлоос өөрийгөө хэрхэн хамгаалах, цаашлаад утаанд хордсон уушгиа яаж эрүүлжүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл авахыг зорьсон юм
2024-02-23
Гадаад улсад байгаа иргэд дөрвөн өдөр саналаа өгнө
УИХ-ын ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр санал авахаар тогтоосон. Манай улсын Элчин сайдын яам, олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй
2024-02-23