Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Үерийн эрсдэлтэй бүсээс 99 айлыг нүүлгэжээ 

Энэ сарын 5-нд нийслэлд ур уйн үер буусны улмаас 356 айл усанд автсан билээ. Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, зайлшгүй нүүлгэн шилжүүлэх ёстойг уг үйл явдал харуулсан. Тэгвэл нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас үерийн эрсдэлтэй бүс дэх айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж буйгаа өчигдөр мэдээлэв. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд долоон дүүргийн нутаг дэвсгэрийн үерийн эрсдэлтэй бүсэд 2900 айл байжээ.
2023-08-30

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд 447.6 тэрбумын зээл олгожээ 

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгож буй билээ. Энэ сарын 18-ны байдлаар 2829 иргэн, аж ахуйн нэгжээс (71 хувь нь Улаанбаатар, 29 хувь нь орон нутгийн) 1.17 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ. Тэгвэл 1688 иргэн, аж ахуйн нэгжид 447.6 тэрбумын зээл олгоод буйг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Тэдний 59.7 хувь нь нийслэл, 40.3 хувь нь орон нутгийнх аж. Арилжааны банкуудын зээл шийдвэрлэлтийн хувь “Хаан банк”-ных 45.6, “Худалдаа, хөгжлийн банк”-ных 79.6, “Голомт банк”-ных 20.7, “Төрийн банк”-ных 18.3, “Хас банк”-ных 34.7, “Капитрон”-ых 46.5, “Богд банк”-ных 29.8 байжээ. 
2023-08-30

 Жуулчдад ээлгүй, “экстрим” Монгол 

Яг ийм тохиолдолд “Улсын маань нэр хүнд уналаа”, “Монголчуудын нэрийг муугаар гаргалаа” хэмээн нэгнийгээ өрөвдөн хаацайлж, явцуу эрх ашиг ярихын оронд зөрчил дутагдал дахиж гаргахгүй байх тал дээр илүү анхаарах ёстой юм. Даан ч монголчууд хариуцлага, хандлагын асуудлаа хойш тавиад хаацайлах, хамгаалах аалиа түрүүнд тавьдаг нийтлэг дутагдалтай. 
2023-08-30

Өсвөрийн гимнастикчид олон улсын тэмцээнээс найман медаль хүртлээ 

Зохион байгуулагчид Монголоос анх удаа зорьж очсонд талархан хүлээж авлаа” гэв. Манай багийнхнаас есөн настай Н.Болор, 10-тай Г.Нямаа, 11-тэй Г.Тэлмэн нар алтан медаль хүртжээ. Уг тэмцээнд 10 хүртэлх насныхан чөлөөт үзүүлбэрээр, түүнээс дээш насныхан хэрэглэлтэй буюу бөмбөг, булааваар наадаж оролцдог аж. Ц.Зулзаяа багш уран сайхны гимнастикийн олон улсын шүүгч бөгөөд энэ удаагийн тэмцээнд ч мөн шүүгчээр ажилласан байна. 
2023-08-29

 “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр хөгжлийн төв байгуулъя” 

 Хүүхдийн төлөө санд хуримтлагдсан хөрөнгөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын ганц ч ажил эхлүүлээгүйг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, Засгийн газрын тусгай сангийн нэг болох Хүүхдийн төлөө санд өнөөдрийн байдлаар 11 орчим тэрбум төгрөгийн хандив цуглажээ. Үүнээс 106 сая төгрөгийг олон улс, тив дэлхийн тэмцээн, уралдаанд амжилт гаргасан 45 хүүхдийг шагнаж урамшуулахад зарцуулсан гэх мэдээллийг “Шилэн данс”-наас харж болно. Бусдаар бол хүүхэд багачуудын хөгжлийг дэмжсэн ээлтэй, эрүүл орчин бүрдүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын ажилд нэгч төгрөг зарцуулсангүй. 
2023-08-29

Энэ зун Монголд хэн хэн ирсэн бэ 

Засгийн газраас 2023-2025 оныг “Welcome to Mongolia” уриан дор “Монголд зочлох жил” хэмээн зарлаж, нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлсэн. Түүнчлэн Монгол Улсыг дэлхийн хэмжээнд сурталчлан таниулах бодлого хэрэгжүүлж байгаа билээ. Одоогоор 424 934 жуулчин Монголд ирсэн байна. Тэдний дотор олон улсад танигдсан, онцлох ямар хүмүүс байсан талаарх мэдээллийг хүргэе. 
2023-08-29

Иргэд хувийн машинаа унахаас татгалзах хэрэгтэй гэв 

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд төсвөөс багагүй хэмжээний хөрөнгө гаргасны зэрэгцээ уг асуудлыг хариуцсан сайд хүртэл томилсон атал тэгш, сондгойгоос өөр шийдэл гаргаж чадсангүй гэж олон нийт үүнд ихэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэгвэл Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өчигдөр мэдээлэл хийв. Түгжрэлийн шалтгаан нөхцөл, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх мэдээллийг тэрбээр өглөө. 
2023-08-29

Их, дээд сургуулиудын төлбөр 7-20 хувиар нэмэгджээ

Их сургуульд элсэн орж буй олонх оюутанд сургалтын төлбөрөө яаж төлөх вэ гэдэг асуудал тулгардаг. Тэгвэл Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн энэ жилийн төлбөр өнгөрсөн оныхтой харьцуулахад нэмэгджээ. Тухайлбал, хэрэглээний шинжлэх ухаан, гадаад хэлний болоод Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулиас бусад бүх салбар сургуулийн хичээлийн кредит цаг нь 157 274 төгрөг болж, өмнөх оныхоос долоо орчим хувиар өссөн аж. 
2023-08-29

“Хятадын кино өдрүүд” арга хэмжээ болно 

Эхний кино бол Гоуфань найруулагчийн “Нүүдэлчин дэлхий 2” бөгөөд зөгнөлт, адал явдалт төрлийн бүтээл юм. Дараагийн өдрүүдэд нь Вень Мү-Еэ, Лижүнь, Хуан Жяакан, Ар Дуншэн, Жан Имоу гэх таван найруулагчийн “Гайхамшгийг бүтээгч”, “Дэлбэрэлт”, “Цагаан могой-2”, “Сүүн далай зэрэглээ”, “Ангалын ирмэгт” киног үзэгчдэд хүргэх аж. Эдгээрээс Вень Мү-Еэ найруулагчийн 2022 онд бүтээсэн “Гайхамшгийг бүтээгч” хэмээх драм жанрын кино нь “Оскар”- ын “Гадаад хэлээрх шилдэг кино” төрөлд Хятад улсыг төлөөлөн оролцож байжээ. 
2023-08-28

“Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр суурилуулсан зардлаа 8-10 жилд нөхөх боломжтой” 

Ингэснээр цахилгааны хэрэглээгээ сард 30-40 хувиар, төлбөрөө 400 000- 500 000 төгрөгөөр бууруулж чадсан. 
2023-08-28

“Жуулчны тээвэрт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй” 

Тэгвэл тус шийдвэр жуулчин тээвэрлэх үйлчилгээнд хамаарахгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ. Нийслэлийн Засаг дарга энэ тухай захирамж гаргахдаа онцлог үйлчилгээ, үйл ажиллагаа бүхий хэд хэдэн байгууллагын тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй зорчуулахаар шийдвэрлэсний дотор жуулчны тээвэр багтжээ. 
2023-08-28

Олон улс, орон нутгийн нислэгийн өвлийн цагийн хуваарийг батлав 

2023-2024 оны өвлийн улирлын нислэгийн төлөвлөлтийг 2022-2023 оныхтой харьцуулахад ОХУ-ын “Красавиа”, “Ираэро эйрланс”, БНСУ-ын “Чэжү эйр”, БНСВУ-ын “VietJet air” буюу Вьетнамын үндэсний авиа компани шинээр нэмэгдсэн аж. Мөн Вьетнамын НаТранг, БНХАУ-ын Манжуур, Хайлаарын чиглэлд шинээр нислэг үйлдэхээр төлөвлөжээ. 
2023-08-28

Залилах гэмт хэргээс сэрэмжлүүлжээ

Иймд иргэдийг түрээслэхээр сонгосон байр, орон сууцынхаа эзэмшигчийн мэдээллийг сайтар шалгаж, урьдчилгаа төлбөр яаран шилжүүлэхгүй байхыг зөвлөлөө. Ялангуяа их, дээд сургуульд суралцахаар орон нутгаас ирсэн оюутнуудыг байр түрээслүүлэхтэй холбоотой цахим зар, мэдээлэлд хянамгай хандахыг, халаасны хулгайн гэмт хэргээс сэргийлэхийг анхааруулав. 
2023-08-28

Гректэй агаарын харилцааны хэлэлцээр байгуулжээ 

Үүний хүрээнд хоёр тал иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, мэргэжлийн боловсон хүчний сургалт, дадлага, агаарын навигацын чиглэлээр хамтран ажиллахаар болсон гэнэ. 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор визийн шаардлагаас чөлөөлсөн 34 орны нэг нь Грек юм. Манай улс ийнхүү 42 дахь улстайгаа агаарын харилцааны хэлэлцээр байгуулжээ. 
2023-08-25

Түрээсийн дугуй нийслэлд “дахин төрөв” 

Түрээсийн дугуйн үйлчилгээ Улаанбаатарт “дахин төрөв”. Тодруулбал, дугуйн түрээсийн “Hi sainuu” үйлчилгээг өчигдрөөс нийслэлд нэвтрүүллээ. Иргэд ухаалаг утасныхаа “PlayStore” болон “Appstore”-оос “Hi sainuu” аппликэйшнийг татан авч, хэтэвчээ цэнэглэснээр дугуй унах боломж бүрдэх нь. Түрээслэх үнийн хувьд 15 минут нь 1000 төгрөг юм байна. Мөн 30 минут нь 2000, 45 минут 000, нэг цаг нь 4000 төгрөг байхаар тогтоожээ. Уг үйлчилгээг эрхлэгчид нийт 1000 дугуйг үйлчилгээнд гаргаад буй бөгөөд автобусны буудлуудад байршуулжээ. Түрээсийн дугуйн үйлчилгээний “Ubikе” төслийг нийслэлд өмнө нь 2018-2019 онд хэрэгжүүлж байсан.
2023-08-25

“Мөнх, Тунх”-ын дүрүүдтэй уулзуулах нь 

Тоглоомын “Kaidu world” төвөөс циркийн урлагийн шилдэг үзүүлбэрүүд бүхий, “Мөнх, Тунх” хүүхэлдэйн киноны дүрүүдийг багачуудтай уулзуулах шоу тоглолтыг Бөхийн өргөөнд ирэх сарын 2-нд зохион байгуулахаар болжээ. Хоёр цагийн турш үргэлжлэх уг энтертайнмент арга хэмжээнд дуучин хүүхдүүдийн төлөөлөл Ц.Мичидмаа, Энжи буюу А.Эрдэнэцэцэг, “Том толгойт” хамтлагийнхан оролцох юм байна. Тасалбарын үнэ 40-70 мянган төгрөг. хүүхэд бүрт бэлэг өгч, “Kaidu world” төвд нэг цаг тоглох эрх олгох аж. 
2023-08-25

Сонгинохайрхан дүүрэгт бэлгэвчийн АТМ байршуулна 

Уулзалтаас гаргасан залуусын санал, дүгнэлтийг холбогдох албаны хүмүүс, байгууллагад уламжлах юм байна. еэр “Бийлог техноложиес” ХХК-ийн захирал Б.Давгасүрэн илтгэл тавьсан бөгөөд залуучуудын бэлгийн замын халдварт өвчин, гэр бүл төлөвлөлтийн асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулахын тулд ирэх сард багтаан Сонгинохайрхан дүүргийн нутагт бэлгэвчийн 10 ширхэг АТМ байршуулах болсноо хэлэв. Засгийн газрын дэмжлэгтэйгээр Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран уг ажлыг хэрэгжүүлэхээр болсон аж. 
2023-08-25

 Нүүрс олборлолт, экспорттой холбоотой найман хэрэгт яллах дүгнэлт үйлджээ 

Нийслэлийн Прокурорын газраас 69 хүнд холбогдох найман хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Т.А, “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал байсан Б.Г нарын 11, “Эрдэнэс силвер ресурс”-ийн гүйцэтгэх захирал асан Т.М, Б.Ж нарын зургаа, Гашуунсухайт дахь гаалийн газрын улсын байцаагч болон хил хамгаалах байгууллагын албан тушаалтнууд холбогдсон 22 хүнд холбогдох хэргүүд шүүхийн шатанд байгааг УЕПГ-аас мэдээлэв. Ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 13 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй агаад хоёр хэргийг прокурор хянаж байгаа гэнэ. 
2023-08-25

Төв аймагт нэг иргэн боомоор өвчиллөө

Шинжилгээний хариугаар тухайн иргэн боом өвчний арьсны хэлбэрийн халдвар авсан нь батлагдсаныг дээрх төвөөс мэдээлэв. Өвчтөнийг өдгөө Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлан эмчилж буй бөгөөд биеийн байдал нь хүндрээгүй, тогтвортой байгаа гэнэ. Одоогоор голомтын тандалт судалгааг хийж, халдварын эх уурхай, дамжих эрсдэлийг тогтоох, эцсийн халдваргүйжүүлэлт хийх зэрэг арга хэмжээг газар дээр нь хэрэгжүүлж буй аж. 
2023-08-25

Зүүн Азийн залуучуудын наадмыг анх удаа зохион байгууллаа

Тамирчдаас гадна багш дасгалжуулагч, шүүгч, Азийн спортын холбоодын Техникийн зөвлөлийн төлөөлөл, албаны хүмүүс зэрэг гадаадын нийт 1000 гаруй зочин энэ өдрүүдэд манай оронд хүрэлцэн ирсэн юм. Наадамд медалийн тоогоор БНХАУ тэргүүлж, Япон, БНСУ удаалсан. Манайхан 39 медальтайгаар V байрт шалгарлаа. Төв цэнгэлдэх хүрээлэнд хөшгөө нээсэн тус наадмын хаалтын ёслол өчигдөр орой Д.Сүхбаатарын талбайд болж, спортын хорхойтнууд, залуусыг олноор цуглуулав. 
2023-08-24