Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

“Түмэн шувуут” компанийн цэвэр ашиг 54 хувиар өслөө

МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй “Түмэн шувуут” компани энэ оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа. Эл хугацаанд тус компани 29.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, орлого нь өмнөх жилийн мөн үеийнхээс 40 хувиар өссөн аж. Мөн татвар төлөхөөс өмнөх ашиг нь 6.5 тэрбум төгрөг буюу 51, цэвэр ашиг нь 5.7 тэрбум буюу 54 хувиар нэмэгдсэн гэнэ. Түүнчлэн улсын төсөвт 747 сая төгрөгийн орлогын албан татвар төвлөрүүлжээ. 
2023-08-24

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Smartcar” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ 

Нийслэлийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-иас төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээнүүдийг цахимаар, нэг цонхоор үзүүлэх боломж бий болгох зорилгоор “Smartcar” төслийг хэрэгжүүлэгч байгууллагаар “Аствишн” ХХК-ийг сонгон шалгаруулсан байна. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, “Аствишн” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энхмөнх, нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга Б.Давааням нар өчигдөр мэдээлж, талууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. 
2023-08-24

“МАК цемент” компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв 

Улмаар Зөрчлийн тухай хуулийн 10.7.9-д зааснаар тухайн бараа, бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувьтай тэнцэх буюу 5 370 546 910 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж байв. Дээрх компани үүнийг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан аж. Анхан шатны шүүхийн шийдвэрээр зөрчилд шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах “МАК цемент” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. ШӨХТГ-ын 2021 оны 08 дугаар тогтоолоор тус компанийг цементийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон юм. 
2023-08-24

Тонн зэсийн үнэ 8330 ам.долларт хүрэв 

Лондон дахь “Amalgamated metal trading” компанийн Судалгааны газрын дарга Дэн Смит “Хөрөнгө оруулагчид БНХАУ-ын зэсийн эрэлтийн үзүүлэлтийг харгалзан зах зээлийн нөхцөл байдлыг дахин үнэлж байгаа болов уу” хэмээн өгүүлжээ. Өчигдрийн байдлаар тонн зэсийн ханш 1.1 хувиар өсөн 8330 “ногоон”-д хүрсэн юм. Мөн Лондоны металлын биржид гурван сарын дараа нийлүүлэх суурь металлын үнэ нэг хувиар дээшилснээр тонн нь 8360 ам.доллартой тэнцлээ. Ташрамд дурдахад, манай улс энэ онд 1.39 сая тонн зэсийн баяжмал нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд өдгөө 967 орчим мянган тонныг экспортлоод буй билээ. 
2023-08-24

Загасчилж явсан иргэн голд живж амиа алдав

Тодруулбал, сумын төвөөс 150 км-ийн зайд оршдог Хар чулуутын голд таван хүн загасчилж байгаад нэг нь хөл алдан усанд живснийг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид энэ талаарх дуудлагыг хүлээн авсан даруйдаа эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулжээ. Ингээд тухайн өдрийн орой нь найман метрийн гүнээс цогцсыг нь олсон байна. Голуудын усны түвшин өндөр, үер, усны аюулын эрсдэл буураагүй үед иргэд орон нутагт аялж зугаалахдаа анхаарал болгоомжтой байхыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. 
2023-08-24

Богдхан уулын ойн санд газар ашиглах эрхийг цуцалжээ 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд А/299 тоот тушаал гаргаж, Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд газар ашиглагч 36 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр Богдхан ууланд олгосон 169 405 ам метр талбайг чөлөөлж, хамгаалалтад авах боломж бүрдсэн гэнэ. Ойн тухай хуулийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заажээ.
2023-08-24

 Бохирдолд “дөжирсөн” хот 

Нийт дээжийн 22.2 хувьд нь гэдэсний бүлгийн, 16.6 хувьд нь халуунд тэсвэртэй савханцар, 38.8 хувьд нь E.coli илэрсэн гэж судлаачид мэдээлж байв. Мөн уг шинжилгээний хариунд үндэслэн нийслэлийн ЗДТГ, Туул голын сав газрын захиргаа зэрэг зохих шатны байгууллагуудад халдварын эрсдэл, бохирдлыг бууруулах чиглэлээр яаралтай арга хэмжээ авах дүгнэлт, зөвлөмж хүргүүлснээ ч онцолсон.
2023-08-24

Гадаадад суралцдаг оюутнуудын олонх нь Монголдоо ирж ажиллахыг хүсдэг 

Гадаад улсад амьдарч, суралцаж буй болон суралцсан таван оюутны сэтгэгдлийг хүргэж байна. Залууст туршлага болгох үүднээс тэдний амьдралын хэв маяг, тухайн улсын соёл, их, дээд сургуулиудынх нь онцлог болон ирээдүйд хаана ажиллаж, амьдрахаар төлөвлөсөн зэргийг нь тодруулсан юм. Мөн гадаадад суралцахын давуу болон сул талыг оюутнууд ийнхүү тодорхойллоо. 
2023-08-23

Дуулианы эзэн дэлхийн хамгийн хурдан эмэгтэй боллоо 

Харин Ямайкийн Ш.Жексон (улирлын шилдэг үзүүлэлт нь 10.65 секунд), түүний нутаг нэгт асар туршлагатай, олон супер амжилтын эзэн Шелли-Энн Фрайзер-Прайс нарын хэн нэг нь 100 метрт аваргална гэж олонх үзэж байв. Мөн зургаа, долдугаар сард болсон “Алмаазан лиг”- ийн гурван гараанд дараалан түрүүлсэн Кот д`Ивуарын Мари-Жозе Та Луд олон хүн итгэл хүлээлгэж байлаа. 
2023-08-23

Усны газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр З.Батбаярыг томилов

Түүний хувьд өмнө нь тус газрын орлогч даргын албан тушаалыг хашиж байсан туршлагатай бөгөөд “Усны Батбаяр” хэмээх тодотголоор олон нийтэд танигдталаа эл салбарын асуудлуудыг хөндөж, дуу хоолойгоо илэрхийлж ирсэн мэргэжилтэн юм. Тэрбээр 2016-2021 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажилласан билээ. З.Батбаяр үүрэгт ажлаа хүлээн авсан өдрөө Усны нөөцийн зөвлөлийн хуралд оролцож, усан сангийн асуудлыг хэлэлцүүлжээ. 
2023-08-23

Олон нийтийн цагдаагаар ажиллах иргэдийг бүртгэж эхэллээ

Гол шаардлага нь 20 нас хүрсэн, бүрэн дундаас дээш боловсролтой, 170 см-ээс өндөр, бие бялдрын зөв хөгжилтэй, ил харагдах шарх, сорвигүй, өмнө нь ял шийтгэл авч, захиргааны зөрчил гаргаж байгаагүй эрэгтэй хүн байх гэнэ. Мөн цэргийн алба хаасан, эрхзүйч мэргэжилтэй бол давуу талтай гэж онцлов. Замын ачаалал эрс нэмэгдэж буй энэ үед хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, болзошгүй осол, эрсдэлээс сэргийлэх чиглэлээр ажиллах хүсэлтэй иргэд ирэх сарын 15-ны дотор бүртгүүлж, материалаа илгээх боломжтой аж. 
2023-08-23

Коксжсон нүүрс авах мөнгийг агаарын бохирдлыг бууруулах төсөлд зарцуулъя гэв 

Энэ талаар НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга “Бидний зүгээс агаарын бохирдлыг бууруулах төсөл шалгаруулах уралдаан зарлаж байгаа. Хятадаас 177.5 тэрбум төгрөгөөр хагас коксжсон нүүрс худалдаж авахын оронд өөр юу хийж болох талаар саналаа ирүүлэх уралдаан юм. Хөндлөнгийн хараат бус мэргэжилтнүүд төслийг шалгаруулна. 
2023-08-23

Шахмал түлшний тав дахь жилийн туршилт буюу Б.Чойжилсүрэнгийн улайрч буй 177 тэрбумын "шахаа"

Хотын утааны хор хуй дийлдэхээ больж, үүнээс үүдсэн өвчин зовлон, үхэл хагацал тасрахгүй олон жил болсон нь үнэн. Хотынхны хамгийн эмзэг цэг энэ. Харамсалтай нь үүнийг нэг мөр шийдэх гарцыг улстөрчид, эрх баригчид маань олж чадахгүй л байна. Олохгүйдээ биш, хүсэхгүйдээ байгаа бололтой.
2023-08-23

ЕСБХБ-ны хөрөнгөөр хэрэгжүүлж буй замын ажлын явц 62 хувьд хүрчээ 

Уг уулзалтад БНСУ-ын Инчон хотын 20 гаруй бизнес эрхлэгч оролцох бөгөөд компаниудынх нь мэдээллийг авах боломжтойг МҮХАҮТ-аас мэдээллээ. Уулзалт энэ сарын 29-ний 09.00-17.00 цагт “Блю скай” зочид буудалд болох аж. Оролцохыг хүсвэл ирэх баасан гараг хүртэл цахимаар бүртгүүлэх боломжтой гэнэ. 
2023-08-22

Хачигт халдвараас сэргийлэхийг анхааруулав

Ойд зорчихдоо тод өнгийн битүү хувцас өмсөж, шавжаас хамгаалах бодис, түрхлэг хэрэглэн, биедээ хачиг буй, эсэхийг тогтмол шалгах нь эрсдэлээс сэргийлэх эхний алхам гэдгийг тархвар судлагч эмч нар анхаарууллаа. 
2023-08-22

Экологийн төлөөх тэмцэл нь шинэ амьдрах орчныг сүйтгэж болзошгүй 

Биологийн задралын хог хаягдлаас ялгаатай нь хуванцар бол зөвхөн гэрлийн нөлөөгөөр асар жижиг хэсгүүдэд задардаг бөгөөд полимер бүтцийг хадгалдаг. Өөрөөр хэлбэл, молекулын түвшинд хүртэл явагддаг задрал гэсэн үг. Энэ бол аюул. Ийнхүү задарсан жижиг хэсгүүд далайн гадаргын давхаргад төвлөрнө. Далайн ургамал, амьтан үүнийг планктон буюу жижиг организмууд (бактериопланктон, зарим замаг (фитопланктон), эгэл биетэн, нялцгай биет, хавч, загасны түрс, сээр нуруугүй амьтдын авгалдай буюу зоопланктон зэрэг)-тай андууран иддэг. 
2023-08-22

Нүүрсний экспортын хэмжээ 40 сая тоннд дөхөв 

Түүнчлэн 3.38 сая тонн төмрийн хүдэр, баяжмал борлуулсан нь 39 хувиар өссөн дүн боллоо. Төвбанк оны эхнээс энэ сарын 17-ны байдлаар 9.66 тонн алт худалдан авчээ. Эргэн сануулахад, манай улс энэ онд 36.5 сая тонн нүүрс, 1.39 сая тонн зэсийн баяжмал, 8.42 сая тонн төмрийн хүдэр, баяжмал, 6.5 сая баррель газрын тос, 100 мянган тонн цайрын хүдэр, баяжмал, 400 мянган тонн хайлуур жоншны хүдэр, баяжмал экспортлохоор төлөвлөсөн юм. Мөн 20 тонн алт олборлохоор төлөвлөсөн билээ. 
2023-08-22

Шинэ байр амлахаас өөрөөр номын сангуудаа дэмжихгүй байна 

Үндэсний номын сангийн гэх “шошго”-той 11 давхар, 10 мянга орчим ам метр бүхий талбайтай нүсэр барилгыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт босгоод багагүй хугацаа өнгөрсөн ч газрын маргаан, санхүүжилтийн гацаа гэсэн аар саархан шалтгаанаас болоод он удаан жил “царцаалаа”. 
2023-08-22

Зах зээлийн үнэлгээний 32 хувь нь таван компанид ногджээ 

МХБ-ийн Топ-20 индекст багтаж буй компаниудыг салбараар нь харвал 39.4 хувь нь аж үйлдвэр, 38.8 хувь нь банк санхүү, 18.1 хувь нь уул уурхай, 1.8 хувь нь харилцаа холбоо, 1.9 хувь нь худалдаа, үйлчилгээнийх байжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дуудлага арилжаагаар таван төрлийн 241 багц буюу 1.54 сая тонн нүүрсийг 1.22 их наяд төгрөгөөр борлуулсан аж. Үүний 82.9 хувийг БНХАУ, 11.4-ийг нь Хонконг, 5.7-г нь Сингапур худалдан авчээ. 
2023-08-21

Дэлхийн контент бүтээгчид туршлагаасаа хуваалцлаа

“Nas summit Mongolia”-гийн хамгийн бяцхан оролцогч нь найман настай байв. Тэрбээр дэлхийн шилдэг контент бүтээгч нарыг харах гэж ирснээ өөртөө тун ч итгэлтэйгээр англиар хэлсэн нь танхимд байсан хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх шиг болсон. 
2023-08-21