Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Аялал жуулчлалын гол маршрутын дагуу ариун цэврийн байгууламж барина 

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны энэ оны хоёрдугаар хуралдаан өчигдөр болсон байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн хэлэлцжээ. “Welcome to Mongo­lia” арга хэмжээг Япон, БНХАУ, БНСУ-д зохион байгуулснаас гадна Эдийн засгийн форум хийх үеэр 2000 гаруй зочин, гадаадын өндөр түвшний 500 орчим зочин, төлөөлөгч Монголд ирсэн аж. Агаарын тээврийн либералчлалын бодлогын үр дүнд энэ онд 40 гаруй улсын 150 чиглэлд нислэг үйлдэх боломж бүрдэн, долдугаар сарын 1-нээс дотоодын нислэгүүдийг сэргээснээр 32 мянган хүн тээвэрлэсэн гэнэ. 
2023-08-15

37.4 сая тонн нүүрс нийлүүллээ 

Улмаар 2023 он гарснаас хойш энэ сарын 10-ны байдлаар 37.4 сая тонныг нийлүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Мөн 2023 оны төлөвлөгөөг давсан гэсэн үг. Түүнчлэн 931.5 мянган тонн зэсийн баяжмал, 3.28 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ. Тэгвэл Төвбанк 9.53 тонн алт худалдан авсан байна. 
2023-08-15

Нийгмийн сүлжээ дижитал сүнсээр дүүрсэн 

Болзооны сайтуудын харилцагч, хэрэглэгчдийн заримыг хиймэл оюун ухаан уу, эсвэл амьд хүн үү гэж ялгах боломжгүй болж байгааг мэргэжилтнүүд тайлбарлав. Интернэт хэрэглээнд ийнхүү хэн болох нь танигдахгүй үзэгдлийг catfishing буюу муур загасчлах хэмээн нэрлэдэг. Нэр томьёоны хувьд нийгмийн сүлжээн дэх хуурамч профайлаар дамжуулан онлайнаар болзож, бусдыг хууран мэхлэх оролдлого гэсэн үг аж. Муурын “ав” болзох ертөнцөд хүч авч байгаа нь туйлын хортой гэнэ. 
2023-08-15

Нисэх буудал руу нийтийн тээвэр явуулах нь алдагдалтай гээд жуулчдыг хохироосоор байх уу 

Автобусны цагийн хуваарийг нислэгийнхтэй уялдуулан гаргасан, жуулчдын урсгалаас хамааран цаашид хүртээмжийг нь сайжруулна хэмээн дээрх байгууллагынхан тухайн үед мэдээлж байв. Гэтэл өдгөө тухайн чиглэлийн автобус хуваарьт цагийнхаа дагуу явахгүй жуулчдыг хүлээлгэж, төвөг чирэгдэл учруулах болжээ. Хүртээмжийг нь сайжруулах бус, хоёр автобусаа ч алдаг оног явуулж байгааг зорчигчид хэллээ. 
2023-08-15

Нийт нутгийн 10 орчим хувь нь гантай байна 

Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар, Төв, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэр бүхэлдээ, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх сум үүнд хамрагджээ. Харин үлдсэн 30 хувьд нь зуншлагын байдал дунджийн орчим гэсэн үнэлгээтэй байгаа гэнэ. Өнгөрсөн оны мөн үед нийт нутгийн 50 хувьд нь зуншлага сайн байжээ. Энэ жилийн тухайд хур тунадас элбэг орсонтой холбоотойгоор газрын гарц өмнөх оныхоос сайжирсан аж. 
2023-08-15

Фото: Бурууд нүд хурц

Баянгол дүүргийн II хороон дахь “ТБД андууд”-ын автобусны буудлын орчим олон газарт зам эвдэрсэн тул автобусны зорчих хурд удааширч, өөр эгнээгээр явахаас аргагүйд хүрч, осол гарах эрсдэл өндөр байна.
2023-08-15

Газрын тосны эрэлт өснө гэж таамаглав

Тэгвэл энэ сард дээрх тоо үүнээс ч нэмэгдэх төлөвтэй төдийгүй томоохон экспортлогч Саудын Араб, ОХУ-ын нийлүүлэлт багасаж болзошгүй гэнэ. Түүнчлэн Газрын тос экспортлогч орнуудын байгууллагаас (ОПЕК) энэ оны хоёрдугаар хагаст “хар алт”-ны ханш буурахгүй хэмээн төсөөлж байгаагаа мэдэгдсэн юм. 
2023-08-14

Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай шатарчид 18 медаль хүртлээ 

Охидын блиц төрлийн 12 насныхны ангилалд Сүхбаатар аймгийн “Босоо ноён” клубийн тамирчин Б.Дөлгөөн, рапид төрлийн 18 насныхны ангилалд Дорноговь аймгийн ABC академийн Э.Маргадгуа алтан медаль хүртсэн байна. Мөн хөвгүүдийн классик төрлийн 16 насныхны ангилалд Сэлэнгэ аймгийн “Таван хан” клубийн тамирчин Х.Өлзийхишиг нэгдүгээр байр эзэлжээ. Хөвгүүдээс Ц.Тэнүүн, Х.Өлзийхишиг, Н.Батболд, охидоос П.Номунбилэг, Н.Энхрийхэн, Б.Дөлгөөн, А.Марал, Э.Маргадгуа нар тус тэмцээнд гаргасан амжилтаараа олон улсын мастер цолны болзол хангалаа. 
2023-08-14

“Эдийн засгийн форум”-ыг баруун аймгуудад зохион байгуулах нь 

Тэгвэл энэ сарын 16-17-нд баруун бүсийн чуулганыг Баян-Өлгий аймгийн төв Өлгий сумд зохион байгуулахаар төлөвлөжээ. Чуулганд Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид болон залуу бизнес эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн нийт 800 гаруй хүн оролцох юм байна. 
2023-08-14

“Хаан банк” 272 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ

Мөн өөрийн хөрөнгийн өгөөж нь 32.7, чанаргүй зээлийн харьцаа нь 5.2, зээл депозитын харьцаа 67.7 хувьд хүрч, 2023 оны эхний хагас жилд 272 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Системийн бэлэн байдлыг 99.9 хувь хангаж, онлайн зээл олголтын тоогоо хоёр дахин өсгөн, давхардсан тоогоор 1.4 саяд хүргэжээ. Нийт зээлийн багцынх нь 21.4 хувийг онлайн зээл эзэлсэн аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хувьцаат компани болсон “Хаан банк” нь ажилтнууддаа зориулсан хайбрид, смарт оффис төсөл хэрэгжүүлж буй юм байна.
2023-08-14

Эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах зөвлөмжийг төр, засагт уламжилна 

Энэхүү хуралд ОХУ, БНХАУ, Япон, Норвег, Канад, Герман, БНСУ зэрэг 10 улсаас 80 гаруй, ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд болон хувийн хэвшлээс 110 орчим эрдэмтэн, судлаач оролцож байна.Уг хурал нь үндэсний болон бүс нутгийн түвшинд тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй техник, инновацыг хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, учирч болох эрсдэлийг бууруулах, гарц шийдлийг тодорхойлж, улмаар шинжлэх ухаанд суурилсан зөвлөмжийг төр, засагт уламжлах зорилготой гэнэ. 
2023-08-11

Туул голын хамгаалалтын бүсэд хууль бусаар алт олборлож байжээ 

Эл хэргийг шалгуулахаар тус аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн аж. Мөн байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөө, ус ашиглах гэрээ, дүгнэлтгүй, хог хаягдал, ариун цэврийн байгууламжаа стандартын дагуу шийдээгүй “Хамтын эх булаг”, “Батбродерс майнинг” зэрэг компанид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, хугацаатай үүрэг даалгавар өгчээ. 
2023-08-11

“Авлига хороолол”-ын барилгын ажлыг зогсоох хүсэлтийг дахин хэлэлцэхээр боллоо 

Мөн БОАЖЯ-наас гаргасан ийм хүсэлтийг ч түдгэлзүүлэв. Тэрчлэн хотын даргад холбогдох байгууллагынхны танилцуулсан “Акуа гарден” хотхоны үерийн усны нөлөөлөл, авах арга хэмжээний талаарх дүгнэлтийг гаргуулах “Онч шийдэл” төрийн бус байгууллагын хүсэлтийг хэрэгссэнгүй. Харин нийслэлийн Засаг даргын 2022 оны нэгдүгээр сарын 3-ны А/17 тоот захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг холбогдох мэдээлэл, баримтыг тодруулсны үндсэн дээр дахин хэлэлцэхээр шийдвэрлэв. 
2023-08-11

ДАШТ-ээс хүрэл, Зүүн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэв 

Тэгвэл өмнөд хөршийн Хайнан аралд үргэлжилж буйөсвөр үеийн шатарчдын Зүүн Азийн АШТ-д 13 улсын 233 тамирчин оролцож, классик, рапид, блиц төрөлд өрсөлдөж байна. Манай улсаас 37 тамирчин ур чадвараа сорьсноос Дэлхийн шатрын холбооны мастер, дасгалжуулагч Г.Мөнхбаярын удирлагад оролцсон “Стейниц” академийн тамирчин Ц.Тэнүүн найм хүртэлх насныхны ангилалд удаалж, мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээний шүүгчдийн багт Монголоос олон улсын шүүгч Ц.Тулга ажиллаж байна. 
2023-08-10

Зорилгогүй хэрэглээний хязгаар 

Жоржтауны их сургуулийн компьютерын шинжлэх ухааны дэд профессор Кэл Ньюпорт “Минимализм бол хэмжээ хязгаарыг мэдэх урлаг. Харин технологийн хэмжээ хязгаарыг мэдэх нь “дижитал минимализм” юм. Өдрөөс өдөрт дуу чимээ, сатаарах зүйлс нэмэгдэж буй өнөөгийн ертөнцөд энэ нь эмх цэгцтэй, төвлөрсөн амьдралыг бий болгох гол түлхүүр” хэмээн “Дижитал минимализм” номдоо бичжээ. Эл ном 2021 онд монгол хэлнээ орчуулагдан, уншигчдад хүрсэн юм. 
2023-08-10

Автобусны дулаан буудал үгүйлэгдэж байна 

Бас хуучирч муудаад, зарлалын самбар болчихсон буудал ч цөөнгүй. Эрс тэс уур амьсгалтай манайд автобус удаан хүлээх нь хүндрэлтэй байдаг. Хөгжингүй орнуудад гадаад орчны температуртай уялдуулж автобусны буудалдаа саравч, бүхээг, сэнс зэргийг суурилуулдаг. Харин Улаанбаатарыниргэдөвлийн хүйтэн, зуны халуунд ч ганцхан самбар бараадан гүрийж зогсдог гэхэд хэтийдсэн болохгүй. Ядаж лөвөлсандал нь халдаг бол иргэдийн эрүүл мэндэд тустай. Гэтэл манай зарим буудалд халдаг бүү хэл, энгийн сандал ч алга. 
2023-08-10

Түрээсийн харилцааг дан ганц нотариатад даатгаж болохгүй

Монголд төдийгүй дэлхий нийтэд орон сууц худалдан авахаас илүүтэйгээр түрээслэх тохиолдол ихэссэн. Гэтэл ийм харилцааг нарийвчлан зохицуулах хууль, эрх зүйн орчин манай улсад бүрдээгүй, албан бус байгаа нь нууц биш. Тухайлбал, түрээслүүлэгч иргэн өмчөө дурын үнээр үнэлэх, гэрээний нөхцөлийг хүссэн үедээ өөрчлөх, талууд аман хэлбэрээр харилцан тохиролцох зэрэг нь цаашид үүсэхүйц маргааны шалтгаан болдог байна. 
2023-08-10

Гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургууль байна 

Тиймээс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар хэлэлцсэн юм байна. Улмаар энэ онд ашиглалтад оруулах боломжтой ч улсын төсөвт үлдэгдэл болон нэмэлт санхүүжилтийг нь тусгаагүй зарим төсөл, арга хэмжээний эх үүсвэрийг 2024 оны төсвийн төсөлд тусгах, зарим цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн барилгын давхрын тоог нэмэгдүүлэх боломжийг судлах үүргийг холбогдох сайд нарт өгчээ. Мөн шаардлагатай бол боловсролын салбарын барилга байгууламжийн стандарт, норм дүрэмд холбогдох өөрчлөлт оруулах аж.
2023-08-10

Барилгын өртөг 21.5 хувиар өсжээ 

Барилгын өртгийн ерөнхий индекс энэ оны хоёрдугаар улиралд 248.9 болж, эл өртөг 2022 оны мөн үеийнхээс 21.5, өнгөрсөн жилийн эцсээс 4.8, өмнөх улирлаасаа 1.4 хувиар өссөнийг ҮСХ-ноос мэдээллээ. Уг индекс нь барилга байгууламжийг барихад зарцуулж буй материал, машин механизм, цалингийн үнийн өөрчлөлтийг илэрхийлдэг билээ.
2023-08-10

Зөрчлийн хэрэг буурлаа

Энэ хугацаанд 191 638 хүн, 494 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн нь өмнөх сарынхаас 22.5-27.1 хувиар буурчээ. Эдгээр хэргийн улмаас 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас одоогийн байдлаар 784 саяыг нь барагдуулаад буй аж. Өмнөх сарынх нь үзүүлэлттэй харьцуулахад Нийгмийн даатгалын, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, хүүхдийн эрх зөрчсөн хэргийн тоо хамгийн өндөр буюу 43.2-63.1 хувиар буурсан байна. 
2023-08-10