Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

 Халтиргааны улмаас дөрөв хоногт 282 хүн гэмтжээ 

 Халтиргааны улмаас сүүлийн дөрөв хоногт 282 хүн гэмтэж бэртсэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-өөс өчигдөр сэрэмжлүүллээ. Ялангуяа энэ сарын 19-ний ням гарагт 83 хүн бэртэн, тус төвд хандсан нь өмнөх өдрүүдийнхээсээ бараг хоёр дахин нэмэгдсэн тоо юм байна. “Энэ сар гарснаас хойш нийслэлд цас их орж, авто болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд халтиргаа үүссэн. Үүнээс улбаалан бэртэж гэмтэх иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна” гэж тус төвийнхөн анхааруулаад, иргэдэд анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөлөө. Түүнчлэн хүйтний эрч чангарсантай холбоотойгоор осгох, хөлдөх тохиолдол цөөнгүй гарах болсныг сануулав. Энэ сарын 3-наас эхлэн нийслэлд цас орсон. Түүнээс хойш 39 хүн дээрх шалтгаанаар ГССҮТ-д хандаж, эмчлүүлээд буй гэнэ. 
2023-11-22

Барилга барих газрынхаа хэмжээг дур мэдэн нэмсэн зөрчил гаргажээ 

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас тус газарт шалгалт хийхэд дахин төлөвлөлтийн байршлаас урагш 4.5, хажуу тийш есөн метр хэтрүүлж барилгын суурь ухсан байжээ. Тодруулбал, холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй атлаа барилгын суурийг дур мэдэн хэтрүүлэн ухсаныг илрүүлснийг дээрх газрын дарга Ц.Тулга мэдэгдсэн байна. Тиймээс “Фүжи девелопмент” компанид Хотын стандарт, хяналтын газраас болон Хан-Уул дүүргийн холбогдох албаныхан зөрчлөө арилгах шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн ч биелүүлээгүй аж. Нийслэлийн удирдлага тус компанийнханд өчигдөр мөн л зөрчлөө арилгаж, барилгыг төлөвлөгөөнд заасан газарт барихыг сануулжээ. 
2023-11-22

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 370 зөрчил илрүүлжээ 

Зам дагуу, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан, үйл ажиллагаа явуулсан объектуудыг судалж, шалган, холбогдох аж ахуйн нэгж, хувь хүмүүст зөрчлөө арилгах үүргийг ийслэлийн ЗДТГ-аас өгсөн гэнэ. Шалгалтаар 370 орчим байршилд зөрчил илрүүлсэн аж. Тухайлбал, талбай илүү хашаалсан 85, зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулсан 119 зөрчлийг илрүүлсэн гэнэ. Энэ мэтээр зөвшөөрөлгүй ТҮЦ болон чингэлэг байршуулсан, төмөр цуглуулах цэг, машин угаалгын газар ажиллуулсан зэрэг зөрчил цөөнгүй гарчээ. Эдгээрийн дагуу холбогдох байгууллагад нь шаардах хуудас болон мэдэгдэл хүргүүлсэн аж. 
2023-11-21

Цахим номын сан нээв

МУИС-ийн захирал Д.Бадарч “Мэдлэгийг бүх ийтийн баялаг болгож, хүн бүрт хүртээхийн тулд 1000 гаруй номтой цахим сан бий болголоо. Энэ нь МУИС-ийн бүх оюутанд зориулсан хөрөнгө оруулалт” гэж онцлов. Хууль зүйн сургуулийн номын сангийн сан хөмрөгт хадгалж буй бүтээлүүдийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрсний дагуу цахим хэлбэрт шилжүүлснээр уг номын санг байгуулсан аж. Түүнчлэн цаашид 5000 номыг нэмэхээр зохиогчийн эрхийн хугацаа нь дууссан, эсэхийг шалгуулах хүсэлтээ Оюуны өмчийн газарт хүргүүлээд байгаа гэнэ. 
2023-11-21

Амьтан асрах төвийнхөн иргэдийн хандиваар өвлийн түлшээ базаажээ 

Амьтан асрах чиглэлээр 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Сайн санаа амьтдад” төрийн бус байгууллагын “Ub shelter” төв иргэд, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламжийн ачаар муур, нохойнуудаа дааруулахгүй өвөлжүүлэх боломжтой болжээ. 2023-2024 оны өвөл олон жилийн дунджаас хүйтэн байх урьдчилсан мэдээ гарсантай холбогдуулан амьтан асрах төвийнхөн түлш худалдан авахад дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг олон нийтээс гуйснаар нүүрсний нөөцөө хангалттай хэмжээгээр базаах төсөвтэй болсон байна. 
2023-11-21

Халамж нэмэх биш, хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэхэд анхаарна

Сангийн сайд Б.Жавхлан “Ирэх онд халамж нэмэгдээгүй. Цаашид ч нэмэхгүй, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Инфляц бол өрхийн эдийн засгийн аюулгүй байдлыг хангах хамгийн чухал үзүүлэлт. Цар тахлын үед хэрэгжүүлсэн Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын хөтөлбөр түүхэн үүргээ гүйцэтгэсэн, 126 мянган ажлын байрыг хадгалж үлдсэн. Түүхэнд анх удаа улсын төсвийн орлого давж, төсвөө тодотгосноор айл өрхөд шууд очдог цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн” гэсэн байна. 
2023-11-21

“Эрдэнэс Тавантолгой”-н ажилтнуудыг хууль бусаар халсан гэв 

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтнуудтай холбоотой асуудлаар өчигдөр мэдээлэл өглөө. Тус холбооноос “Засгийн газраас өмнөх оны аравдугаар сард дээрх компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоон Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилон, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд УИХ-ын 28 дугаар тогтоолоор зургаан сарын хугацаагаар сунгасан. Өдгөө хүчин төгөлдөр хэрэгжиж буй Төрийн болон орон нутгийн өмчийн, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжид онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилох эрх хэмжээг Засгийн газарт олгосон агуулгатай зохицуулалт байхгүй” гэлээ. Мөн тус компанид томилогдон ажилласан бүрэн эрхт төлөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн заалтыг ноцтой зөрчин, нэр бүхий хүмүүсийг ажлаас хууль бусаар халсан хэмээсэн юм.
2023-11-21

“Нэг худгийг 40 жорлон бохирдуулж, ундны усанд аюул учруулж байна” 

Гэр хороолол харьцангуй бага, хотын төвийн бүсэд тооцогддог Зайсан орчмын орон сууцын хотхон, хорооллынхны ундны уснаас ч гэдэсний савханцар илэрснийг мэргэжилтнүүд онцлоод, нүхэн жорлонгоос болж Улаанбаатарын хөрс, ус үлэмж их хэмжээгээр бохирдсоныг хэлэв. Цаашдаа стандартын бус ариун цэврийн байгууламж нэмж бариулахгүй байх, тоог нь цөөлөх, жорлонгийн бохирдлыг бордоо болгон ашиглах саналыг дээрх агентлагаас дэвшүүлсэн юм. Энэ ажилд орон нутгийн удирдлагууд, эрүүл мэндийн салбарынхныг манлайлан оролцохыг уриаллаа. 
2023-11-21

 Монгол бөхөнгийн тоо 15 540-д хүрч өслөө

Улмаар 2003 оны тооллогоор 750 орчим л үлдсэнийг судалгаагаар тогтоож байсан аж. Үүний дараа хамгаалах арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлснээр 2014 онд буюу 11 жилийн дараа тоо нь 14 600-д хүрч өсжээ. Харамсалтай нь, 2016-2017 онд бөхөнгийн тархац нутгуудад бог малын мялзан өвчин дэгдсэнээр дахиад олноороо хорогдоход хүрсэн юм. Ингэснээр2018 оны тооллогоор 3391 бөхөн үлдсэнийг тогтоосон байдаг. Харин таван жилийн дараа ийнхүү дөрөв дахин өслөө. Түүнчлэн сүүлийн таван жилд монгол бөхөн агнасан тохиолдол бүртгэгдээгүй гэнэ. 
2023-11-21

 “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү тэргүүтэй хүмүүст дахиад яллах дүгнэлт үйлдлээ 

 Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлт хийх нэрээр хууль зөрчин ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн гэх хэрэгт холбогдсон “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, “Хүсэл трейд” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүст холбогдох хэрэгт НПГ-аас дахиад яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. 
2023-11-21

Үнэт цаас борлуулсны орлогод ногдуулах татварын талаар хэлэлцжээ 

СЗХ-ны өнгөрсөн баасан гаргийн ээлжит хуралдаанаар нэг компанид биржээр арилждаг хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, мөн нэг компанид үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ. Тухайлбал, “Novel asset management” компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд ирэх онд уул уурхай, эрчимжсэн мал аж ахуй, үйлдвэрлэлийн чиглэлээр хөрөнгө оруулах, хувийн болон хамтын хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулахаар төлөвлөжээ. 
2023-11-20

Дэлхийн арьс, ширний группийн байгаль орчны стандартыг нэвтрүүлэх нь 

Дэлхийн томоохон стандартуудын нэг болох үүнийг нэвтрүүлснээр Европын Холбооны орнуудад Монголын боловсруулсан арьс, шир болон бэлэн бүтээгдэхүүн нийлүүлэх, байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэл хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд ач холбогдолтой гэнэ. Энэхүү стандартын аттестатчиллыг 17 бүлэг шалгуур үзүүлэлтээр тогтоох бөгөөд ХХААХҮЯ, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо болон элчиглэлийн үйлдвэрүүд хамтран сүүлийн хоёр жилийн хугацаанд бэлтгэл хангажээ. 
2023-11-20

“Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээх тогтоолыг баталлаа

Энэ үеэр Норвег, Кени, Унгар, БНХАУ, Энэтхэг, ОХУ, Тайланд, Уганда, Азербайжан зэрэг улс манай санаачилгыг сайшаан дэмжиж үг хэлсний сацуу хэрэгжүүлэхэд нь оролцох, эрдэмтдийн багт мэргэжилтнүүдээ ажиллуулах сонирхлоо илэрхийлэв. Харин Афганистан, БНСУ, Казахстан, Франц, ОХУ зэрэг улс тогтоолын төслийг дэмжиж хамтран зохиогчоор оролцох нь. ЮНЕСКО-гийн ивээл дор тус байгууллагын гишүүн орнуудын оролцоо, дэмжлэгтэйгээр олон улсын эрдэмтэн, судлаачдын хамт хэрэгжүүлэх эл санаачилгын хүрээнд эрдэм шинжилгээний зургаан цуврал бүтээл хэвлүүлэхээр төлөвлөж буй. Тухайлбал, эхний ботийг нь “Монголын тал нутгийн нүүдэлчид: Нүүдлийн эзэнт гүрнүүдийн өлгий нутаг” нэртэйгээр гаргах аж. 
2023-11-20

 ДНБ 6.9 хувиар өсөв 

Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) өнгөрсөн 1-9 дүгээр сард 3.1 их наяд төгрөг болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 320.1 тэрбумаар буурсан нь ДНБ-ий өөрчлөлтөд 1.6 нэгж хувиар сөрөг нөлөө үзүүлжээ. ул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг дээрх хугацаанд 2.7 их наяд болсон нь 2022 оны мөн үеийнхээс 683.1 тэрбумаар нэмэгдсэн дүн юм. Нүүрс, газрын тосны олборлолт өссөн нь үүнд голлон нөлөөлсөн аж. Мөн аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг энэ оны эхний гурван улиралд 2.4 их наяд төгрөг болсон нь өмнөх жилийнхээс 87.2 тэрбумаар илүү гэсэн үг. Эргэн сануулахад, Монгол Улсын эдийн засгийг энэ онд 5.7, ирэх жил 5.9 хувиар өснө хэмээн таамагласнаа Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн есдүгээр сард мэдээлж байв. 
2023-11-20

 Иргэд хоолтой хонохын тулд өр тавихаас өөр аргагүй байна 

“Хоногийнхоо махыг ч авч чадахгүй хүмүүс л байна шүү дээ. 1000-2000 төгрөгт тааруулж мах авах нь бий. Ихэвчлэн 200 граммыг л авдаг даа. Өр тавих нь ч их. Тэтгэвэр, тэтгэмж нь буухаар төлцгөөдөг. Ядарсан хүмүүс зээлээр өгөөч гэж гуйхад яаж үгүй гэж хэлэх билээ. Боломжоороо зарим нь төлнө, өрөө 1-2 жил төлж чадаагүй хүмүүс ч бий” гэсэн юм. 
2023-11-20

 Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болов 

Тэгвэл валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болсон нь өмнөх сарынхаасаа 171.3 тэрбумаар буурч, 2022 оны мөн үеийнхээс 253.4 тэрбумаар дээшилсэн дүн болов. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл аравдугаар сарын эцэст 26.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сарынхаасаа 253.3 тэрбум, өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 3.5 их наядаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүний 86.4 хувийг хэвийн, 5.3-ыг нь анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл эзэлжээ. Тэгвэл чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Ингэснээр өмнөх сарынхаасаа 14.6, өнгөрсөн оны мөн үеийнхээс 472.6 тэрбумаар буурсан аж. Ийм зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.3 хувийг эзэллээ. 
2023-11-18

“Чингис хаан” дуурийг хоёр өдөр тоглоно 

Ерөнхий зураач нь Ардын зураач Ч.Гунгаасүх. Дуурийн цомнолыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч П.Бадарч бичэн бөгөөд их эзэн Чингис хааны 1171-1189 он хүртэлх буюу Их Монгол Улсаа сэргээн мандуулсан түүхийг өгүүлсэн юм. Тэмүүжинд Э.Бумхүү, Л.Бүүвэйбаатар, Өэлүн эхэд М.Дариймаа, Ж.Энхмаа, Бөртэ үжинд Гавьяат жүжигчин Ш.Наранчимэг нар тоглоно. Энэхүү дуурийг тайзнаа анх 2003 оны тавдугаар сарын 3-нд тавьж байжээ. 
2023-11-17

Улаан буудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангана 

Салбарын сайдын мэдээлснээр ургац хураалтын урьдчилсан дүнгээр 456 мянган тонн үр тариа, үүнээс 434 мянган тонн улаан буудай, 175 мянган тонн төмс, 183 мянган тонн хүнсний ногоо, 253 мянган тонн тэжээлийн ургамал, 50 мянган тонн тосны ургамал хураан авчээ. Ингэснээр улаан буудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 85 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж буй юм. Улаан буудайн үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос 32 мянган тонн буюу найм, хүнсний ногооных 35 мянган тонн буюу 23, малын тэжээл 82 мянган тонн буюу 45 хувиар өсжээ. Хүнсний ногооны тариалалт нэмэгдэж энэ жил түүхэндээ хамгийн их ургац хураан авсныг мөн дурдлаа. 
2023-11-16

Цэргийн алба хаагчийн ар гэрийнхэн хяналтын камерын бичлэг үзэхээс түр түдгэлзжээ 

Тэгвэл Засгийн газрын хуралдааны үеэр эл үйл явдалтай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдээллийг сонсон аж. Улмаар зэвсэгт хүчний анги салбарт удаа дараа харамсалтай үйл явдал гарч байгаа учраас ХЭҮК-той хамтран хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг томилж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгожээ. 
2023-11-16

Энэ өвлийн элсэлтийн шалгалтад оролцохоор 5645 төгсөгч бүртгүүллээ 

Харин 133 төгсөгч орос хэлний шалгалт өгөхөөр бүртгүүлсэн нь хамгийн бага үзүүлэлтэд тооцогдож байна. Өнгөрсөн хавар болон өмнөх жилүүдэд ерөнхий боловсролын сургууль төгсөгчид бүртгэлд хамрагджээ. Уг шалгалтыг жилд хоёр удаа авдаг болсноор өмнө нь хамрагдсан хүүхдүүд оноогоо ахиулах, эсвэл их, дээд сургуульд дахин суралцах боломж бүрдэж буйг Боловсролын үнэлгээний төвийнхөн тодотгосон. Энэ удаагийн шалгалтыг ирэх сарын 7-10-нд зохион байгуулах урьдчилсан товыг тус төвийнхөн гаргасан аж. Үүнийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталгаажуулсны дараа оролцогчдод албан ёсоор мэдэгдэх гэнэ. Ташрамд дурдахад, өнгөрсөн өвлийн элсэлтийн шалгалтад оролцохоор 5326 төгсөгч бүртгүүлж байв. Тэдний 75 хувь нь Улаанбаатар, бусад нь орон нутагт шалгалт өгсөн юм. 
2023-11-16