Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

 Хүнсээ базааж, хүмүүсийг холбосон айлчлал 

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад айлчлаад ирлээ. Вьетнамын хувьд 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар, Сингапур зэрэг Зүүн өмнөд Азийн гурван улсад төрийн айлчлал хийснээс хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын Төрийн тэргүүнийг өндөр, дээд хэмжээнд хүлээн авсан нь энэ. Лаосын тухайд Вьентьян хотноо 2012 онд болсон АСЕМ-ын орнуудын дээд түвшний уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох үедээ тус улсын удирдагчтай уулзсан түүхтэй. 
2023-11-09

Багууд чадварлаг легионеруудаар хүч сэлбэжээ 

Монголын волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тоглолт Спортын төв ордонд үргэлжилж байна. Олны дурлаж үздэг тус тэмцээний тоглолтууд I тойргоос эхлээд сонирхолтой өрнөдөг. Дээд лигт цөөнгүй жил “тоос өргөсөн” хүчирхэг багууд энэ удаад чадварлаг легионеруудаар хүч сэлбэжээ. Тухайлбал, эрэгтэйчүүдийн багаас “Хасу мегастарс”-ын Амирали Мохаммадфатали, “Тэнүүн-Огоо”-гоос Александр Блинец, “Баянхонгор коруд гео” багийн Алиреза Абалуч нар онцлох тоглогчоор тодорсон. Тэгвэл эмэгтэйчүүдээс “Хашхан Өвөрхангай”-н Сройпром Промпорн, “Тэнүүн-Огоо”-гийн Сьерра Посада, Либис Зулайт нар шилдгээр шалгарсан юм.
2023-11-09

Парист дэлхийн шилдэг 32 брейк бүжигчин өрсөлдөнө 

Тамирчид чансааны оноог энэ жилийн ДАШТ, Азийн АШТ, Азийн наадмын эрхийн цуврал тэмцээнээс авч буй. ДАШТ-д түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчин эрх авсан бол тивийн АШТ, Азийн наадмын түрүү тамирчдад 10 эрх олгож, үлдсэнийг нь ирэх жилийн 3-6 дугаар сард болох олимпын эрхийн цуврал тэмцээний үеэр тамирчдад гардуулах нь. Парисын олимпын брейк бүжгийн тэмцээнд дэлхийн шилдэг 32 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөнө. Ирэх жилийн наймдугаар сарын 9-10-нд “Place de la concorde” талбайд өрнөх тэмцээнийг халз тулаан хэлбэрээр зохион байгуулах аж. Тэмцээнд ялагдсан нь хасагдаж, ялсан нь цааш үргэлжлүүлнэ. 
2023-11-09

Энэтхэг улс 2036 онд олимпын наадам зохион байгуулах уу 

Тус чуулганы үеэр “Парис-2024” олимпын наадмын эрхийн тэмцээний хуваарийн талаар хэлэлцсэн байна. BMX фрийстайл, брейк, скейтбоард, спорт авиралтын төрөлд олимпын эрхийн хоёр цуврал тэмцээнээр Парисыг зорих тамирчид тодрох юм. Дээрх холбооны ерөнхийлөгч Томас Бах “Уг дөрвөн төрлийн олимпын эрхийн тэмцээнийг спорт, урлаг, хөгжим, соёл хосолсон наадам хэлбэрээр зохион байгуулна” гэж мэдэгдсэн. Урд хөршийн Шанхай хотод эрхийн тэмцээний эхний шат ирэх жилийн тавдугаар сарын 16-19-нд болох нь. Тэмцээнийг хотын дундуур урсдаг Хуанпу голын эрэг дээрх үзэсгэлэнт байгальд явуулах аж. 
2023-11-09

Иргэд виз мэдүүлэхдээ төрийн байгууллагаас лавлагаа авах гэж цаг алдахгүй нь 

Тодруулбал, иргэд виз мэдүүлэхдээ төрийн байгууллага руу явахгүй, ТҮЦ машин болон “E-Mongolia” системээс лавлагаа авах гэж цаг алдахгүй болох нь. Үүний хүрээнд БНСУ-ын виз мэдүүлгийн үйлчилгээний байгууллага болох “Chingiss journey” компанид lav­lagaa.e-mongolia.mn систем нэвтрүүлжээ. Ингэснээр иргэд гадаад улсын виз мэдүүлэхдээ өөр тийш явж, түгжрэлд орж, дараалалд зогсон цаг алдахгүй нь. Цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд виз мэдүүлгийн бусад байгууллагад дээрх lavlagaa. e-mongo­lia.mn системийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Төрийн болон хувийн байгууллагууд мэдээлэл солилцоход зориулсан энэхүү системийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нээсэн юм. Одоогоор төрийн болон хувийн хэвшлийн 15 байгууллагын 87 үйлчилгээг уг системд нэвтрүүлээд байгаа гэнэ. 
2023-11-09

Байшин шатсанаас нэг хүн амиа алджээ

Түймрийн шалтгааныг тогтоохоор өдгөө холбогдох албаныхан ажиллаж буй юм байна. Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор ахуйн хүрээний түймэр гарах нь ихэссэн тул иргэд, айл өрхүүд галын аюулгүй байдлаа хангахыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. Мөн гэртээ бензин, шатах тослох материал хадгалахгүй байх, цахилгааны аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө. Үүнээс өмнө галын улмаас долоон хүн амиа алдсан харамсалтай осол Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн сарын 26-нд гарсан юм. 
2023-11-09

Гадаад худалдааны бараа эргэлт 20 тэрбум ам.долларт хүрэв 

Дээрх хугацаанд 79 оронд бараа нийлүүлснээс 90.8 хувь нь БНХАУ, 4.5 нь Швейцар, 1.1 нь БНСУ-д ногдсон байна. Тэгвэл эхний 10 сард 7.55 тэрбум “ногоон”-ы бараа, түүхий эд импортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 458.5 саяар буюу 6.5 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Импортолсон барааны дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1.45 (19.3 хувь), эрдэс бүтээгдэхүүн 1.71 (22.7), авто, агаарын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 1.37 тэрбум (18.2), үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн 735.6 (9.7), химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 414.2 саяыг (5.5) нь эзэлсэн дүн гарчээ. 157 орноос бараа авснаас БНХАУ-д40.3, ОХУ-д25.7, Японд7.8, БНСУ-д4.5, АНУ-д 3.2 хувь нь ногдлоо. 
2023-11-09

“Монголын сайхан бичигтэн” уралдааныг 27 дахь жилдээ зохион байгуулна 

“Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааныг 27 дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Үндэсний монгол бичгээ сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой уг уралдааныг энэ жил найман ангиллаар явуулах аж. Тухайлбал, 1-11, 12 дугаар ангийн сурагчид, насанд хүрэгчид, мэргэжлийн багшийн ангилалтай юм байна. Үүнээс гадна монгол туургатны болон гадаадын бусад улсын иргэнийг өрсөлдүүлэх төрөл ч бий. Тэднээс 12 дугаар ангийн сурагчид бүтээлээ ирэх сарын 1-ний дотор ирүүлэх ёстой гэнэ. Бусад ангилалд оролцогчид арванхоёрдугаар сарын 15-ны дотор “Хүмүүн бичиг” сонины редакцад бүтээлээ ирүүлэх нь. Боловсролын ерөнхий газар, МОНЦАМЭ агентлаг хамтран уг уралдааныг зохион байгуулах юм. 
2023-11-09

 Энэ онд 21 хүн ДОХ-оор өвчилснийг илрүүлжээ 

Улсын хэмжээнд энэ оны эхний 10 сард 21 хүн ХДХВ/ДОХ-оор өвчилснийг илрүүлжээ. Үүнээс гурав нь өнгөрсөн сард бүртгэгдсэн аж. Энэ онд илрүүлсэн тохиолдлуудыг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад долоогоор нэмэгдсэн юм байна. Тэдгээрийн хоёрыг Баян-Өлгий аймагт, 19-ийг Улаанбаатар хотод илрүүлсэн гэнэ. Харин эл халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд гараагүй аж. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ-ын тохиолдол бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 367-д хүрсэн бөгөөд 51 нь нас баржээ.
2023-11-09

Зорилтот бүлгийнхний олонх нь томуугийн вакцин хийлгэжээ 

Одоогоор зорилтот бүлгийнхний 80 хувь нь вакцин хийлгээд байна” гэв. Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхдүүдээ өвдсөн тохиолдолд дураараа эм, тариа хэрэглүүлдэг нь буруу гэдгийг мэргэжлийн байгууллагынхан анхаарууллаа. Тиймээс зайлшгүй мэргэжлийн эмчид хандан, зөвлөгөө авах хэрэгтэй гэв. Мөн хүүхэд огцом өндөр халуурвал яаралтай түргэн тусламж дуудахыг зөвлөлөө. Ташрамд дурдахад, томуу, томуу төст өвчний тархалтыг идэвхжлийн, алаг цоог, дэгдэлтийн үе гэж ангилдаг байна. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албанаас мэдээлснээр томуу, томуу төст өвчин одоогоор идэвхжлийн буюу тархаж эхлэх үе шатандаа байгаа аж. 
2023-11-08

Эрсдэлийн үндэсний форум” болох нь 

Улс оронд тулгарч болзошгүй нийгэм, эдийн засаг, гамшгийн эрсдэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэн, шийдлийг эрэлхийлдэг эл форумд төр, иргэний нийгмийн болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг байгууллагын 1500 гаруй төлөөлөл оролцох нь. Энэ удаа гамшгийн эрсдэл нэмэгдэж буй, түүнээс урьдчилан сэргийлэх аргууд, гамшгаас хамгаалах бэлэн байдал ба хамтын ажиллагаа, эдийн засгийн эрсдэл, түүнийг удирдах, барилга, дэд бүтцийн салбарын эрсдэлийг бууруулах бодлого, арга хэмжээний талаар хэлэлцэх гэнэ. Өнгөрсөн жилүүдэд уг форумыг “Мандал санхүүгийн нэгдэл” зохион байгуулж иржээ. 
2023-11-08

Төмөр замын хүчин чадал жилд 180 сая тонн болно гэж тооцжээ 

“Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумын хоёр дахь өдөр буюу өчигдөр оролцогчид төмөр замын салбарын талаар хэлэлцлээ. Форумыг нээх үеэрээ Зам, тээврийн хөгжлийн сайд 2019-2023 онд 905 км төмөр зам барьж, манай улсын төмөр замын сүлжээ 2020 км болж өргөжсөн гэв. Энэ оны эхний 10 сарын байдлаар төмөр замаар 3.6 сая тонн транзит ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 39 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Цаашид Ханги-Мандал, Арцсуурь-Цагаантолгой зэрэг шинэ гарц нээхээр ажиллаж буй аж. Мөн хил холболтын төмөр замууд барьж, шинэ гарцуудыг нээснээр 2030 он гэхэд төмөр замын хүчин чадал жилд 180 сая тонн болж нэмэгдэнэ хэмээн тооцсон байна. 
2023-11-08

Инфляцын түвшин есөн хувь болов 

Улсын хэмжээнд инфляц есөн хувь гарсны дөрвөн нэгж хувь (44.4 хувь) нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан аж. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410, Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр, төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. 410 нэр, төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортынх байгаа нь нийт жингийн 46 хувийг эзэлж буй гэнэ. Инфляц өнгөрсөн сард есөн хувь болсны 3.2 нэгж хувь (35.6 хувь) нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсныг мөн дурдлаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатарт аравдугаар сард өмнөх сарынхаасаа 0.2, өнгөрсөн жилийн эцсээс 7.5, 2022 оны мөн үеийнхээс 9.4 хувиар өсжээ. 
2023-11-08

“ДЦС-4”-ийн өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 98 хувьд хүрчээ 

Зарим төрлийн туршилтыг нь эхлүүлж, энэ сарын 20-нд техникийн комисс ажиллуулахаар төлөвлөж буйгаа төслийн нэгжийнхэн болон гүйцэтгэгч компаниас нь илэрхийлсэн байна. Тодруулбал, 80 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, 200 МВт/цагийн багтаамж бүхий литий-ион төрлийн батарей хуримтлуурын байгууламжийг 220/110/35 кВ-ын “Сонгино” дэд станцад холбох юм. Энэ нь оргил ачааллын үед нэгдсэн сүлжээнд 80 МВт хүртэлх эрчим хүч нийлүүлж, импортыг бууруулах, хүчдэлийн давтамж тохируулга хийх зэрэгт нөлөөтэй аж. 
2023-11-08

Амьд малын дуудлага худалдааг эхлүүлэх нь 

Амьд малын дуудлага худалдааг ирэх баасан гарагт эхлүүлэх тухай “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-иас мэдээллээ. Малын төвлөрсөн арилжааг ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын махны холбоо, Аргалант сумын ЗДТГ хамтран “Эмээлт” захын ойролцоох ложистикийн төвд 09.00 цагт зохион байгуулах аж. Өдгөө тус биржийн арилжааны дүнгийн дийлэнх нь ноолуурт ногдож буй юм. Тухайлбал, дээрх бирж өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногт таван удаагийн цахим арилжаа зохион байгуулан 90 хэлцлээр 18.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд борлуулсан байна. Энэ хугацаанд ямааны угаасан ноолуур 40 тонныг 16.8, тосны ургамал 836 тонныг 1.3 тэрбум, хонины ноос 180 тонныг 290 сая төгрөгөөр худалджээ. 
2023-11-07

Буган чулуун хөшөөг олон нийтэд таниулахаар болов

Дэлхий дахины энэхүү хосгүй өвийг олон нийтэд таниулах зорилготой уралдааныг Чойжин ламын сүм музейгээс зарлажээ. Тодруулбал, тус музейнхэн Монголын уран зургийн галерейтай хамтран “Миний мэдэх буган чулуун хөшөө” хүүхдийн гар зургийн уралдаан зарлаж, оролцогчдын бүтээлийг хүлээн авч эхэлсэн байна. Хүүхдүүд бүтээлээ энэ сарын 15-ны 17.00 цаг хүртэл илгээж болох аж. Уралдаан 6-10, 11-15, 16-18 гэсэн насны гурван ангилалтай. Оролцогчдын бүтээлээс шилдэг 100-г нь шалгаруулж, энэ сарын 20-23-нд “Норфей арт” галерейд үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэднээс шилдэг 13 уран бүтээлч хүүхдийг тодруулж, урамшуулах гэнэ. 
2023-11-07

“Хархорум” музей, “Эрдэнэ зуу” хийдийг холбосон аялал жуулчлалын гудамж байгуулжээ 

Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг дэлхийн өвд бүртгүүлсний 20 жилийн ой ирэх онд тохионо. Үүнийг угтсан “Орхоны хөндийн соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн “Хархорум” музейд өчигдөр боллоо. Хуралд Өвөрхангай аймгийн Соёл урлагийн газар, Хархорин сумын ЗДТГ, ИТХ, Соёлын төв зэрэг холбогдох төрийн байгууллагынхнаас гадна Монголын соёлын өвийг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах холбоо, “Хархорум”, “Хөшөө цайдам” музей, “Эрдэнэ зуу” хийдийн төлөөлөл оролцов. 
2023-11-07

Залууст өөр нийгмийг зураглах боломж олгох ёстой 

“Өнөөдөр автобус удаан хүлээгээгүйдээ үнэхээр баяртай байна” гэж шахцалдсан олны дунд зогсох хоёр охин ярьж байлаа. Монголын, ялангуяа Улаанбаатар хотынхны хувьд тулгамдсан асуудал залуу үеийнхний өдөр тутмын амьдралд ийм л нөлөө үзүүлж байна. Автобус удаан хүлээхгүй байх, шахцалдсан ч хамаагүй түүнд багтаж суух нь монгол хүүхэд, залуусын хувьд азтай явдал болтлоо нийгэм доройтсон нь энэ. Уг нь автобусаар саадгүй, аюулгүй зорчих зэрэг нь иргэдийн наад захын хэрэгцээ байх ёстой. Гэтэл манай хот ийм нөхцөлийг ч бүрдүүлж чадахгүйд хүртлээ арчаагүйтэж байгааг хүүхдүүдийн ярианаас ойлгож болно. 
2023-11-07

“Ураныг уусгах аргаар олборлох тул байгаль орчин, хүн, малд хор хөнөөлгүй”

“Монгол Улс уранаа ашиглаж эхлэх нь”, “Францын компани Дорноговийн нутгаас олборлолт явуулах нь”, “Уран олборлох нь аюултай. Ер нь уран аюултай”, “Уранаар эдийн засгаа солонгоруулж байгаа олон орон бий”, “Ураныг аюул, эрсдэлгүй олборлож болдог” гэх мэт мэдээлэл сүүлийн саруудад эрчимтэй тархах болсон. Тиймээс бид “Уран гэж юу юм, үүнийг хэрхэн олборлох вэ, байгаль, хүн, малд хор хөнөөлтэй юү, уран олборлосноор Монгол Улсад эдийн засгийн болон бусад талын ямар ашиг, үр өгөөжтэй байх вэ” зэрэг асуултын хариуг олохоор Дорноговь аймгийн Улаанбадрах сумд орших, “Бадрах энержи” компанийн “Зөөвч-Овоо” төслийн талбайг зорилоо. 
2023-11-07

Мотоциклын хөдөлгөөнийг түр хязгаарлав

Хүйтний улирал эхэлж, авто замд халтиргаа гулгаа үүсэж, мотоциклоос шалтгаалсан ослын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор ийнхүү шийдвэрлэсэн гэнэ. Хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд уг хязгаарлалтыг тогтоосноо аймгийн ЗДТГ-аас мэдээлжээ. Эл зохицуулалтыг зөвхөн аймгийн төвд мөрдөх бөгөөд бусад сумд хамаарахгүй аж. Ташрамд дурдахад, Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр улсын хэмжээнд өнгөрсөн онд мотоциклын осол 480 удаа гарч, 242 иргэн гэмтэж, 120 хүн нас барсан байна. 
2023-11-07