Дэлхийн даамын холбооноос шинэчилсэн чансаагаа энэ сарын 1-нд албан ёсоор танилцууллаа. Монголын тамирчдаас Б.Чойсүрэн, Б.Аминхүслэн, Э.Арвин-Эрдэнэ, Ч.Гоомарал, Б.Эрмүүнзаяа нар Дэлхийн даамын холбооны дэд мастер цол хүртэв. Түүнчлэн Б.Чойсүрэн, Ц.Цолмон, Ц.Цацрал, Г.Гоомарал, З.Отгонсүрэн нар Дэлхийн даамын холбооны мастер цолны нэг баллыг тус тус биелүүлжээ. Мөн эрэгтэйчүүдийн Дэлхийн даамын холбооны мастер цолны нормативыг хангасан ч албан ёсоор хүсэлт гаргаж, цолоо аваагүй тамирчдын жагсаалтад Л.Гансүх, Б.Мишээл нар багтжээ. “А” ангиллын жагсаалтын эхний дөрвөн тоглогчийнх нь дундаж рейтингээр тооцон гаргадаг улсуудын чансаагаар манай улс эмэгтэйчүүдийн ангилалд дэлхийд зургаа, эрэгтэйчүүдийнхэд 17 байрт эрэмбэлэгдэж байна.