Сонсголгүй иргэд эрх ашгаа хамгаалуулах, тулгамдсан асуудлаа шийдүүлэх зорилгоор Төрийн ордны гадна тайван жагсаал зохион байгуулсан юм. Сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос Засгийн газар болон салбар яаманд хандан шаардлага хүргүүлсэн байна. Шаардлагын дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХ)-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал нар тус холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч, зөвшилцөлд хүрчээ. Тодруулбал, Дохионы хэлний хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ГБХНХ-ын яам Монгол дохионы хэлний тухай хуулийн төслийг боловсруулан ажиллаж буй. Үзэл баримтлалыг нь Хууль зүйн яаманд хүргүүлсэн бөгөөд сонсголын бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох орчныг бүрдүүлж, амьдралын чанарыг сайжруулахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох зорилготой аж. Төрийн үйлчилгээг сонсголын бэрхшээлтэй иргэдэд саадгүй хүргэх үүднээс дохионы хэлмэрчийн зардлыг 2027 оны төсөвт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих албан ёсны бүх яамд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлсэн гэнэ.
Мөн Харилцаа холбооны зохицуулах хороо телевизийн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрч, хадмал тайлбартай гаргах MNS стандарт батлуулах, IPTV системд олон улсын ITU-T H702 зөвлөмжийн дагуу технологийн шийдэл нэвтрүүлэх ажлыг эхлүүлжээ.
Ч.Болор