Улсын хэмжээнд улирлын томууны дархлаажуулалт 49 хувьд хүрээд байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Тодруулбал, зургаа хүртэлх насны хүүхэд, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд гэхчлэн зорилтот бүлгийн 245 108 хүн вакцинд хамрагдаад байгаа аж. Томууны улирал эхлэхээс өмнө зорилтот бүлгийнхэн, тэр дундаа бага насны хүүхдүүдийг вакцинжуулснаар өвчлөл 20, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд 30 хувиар буурна гэсэн тооцоолол гаргажээ. Иймд вирусний идэвхжил нэмэгдэхээс өмнө хүүхдээ болон гэр бүлийн гишүүдээ вакцинд хамруулж, халдвараас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагынхан зөвлөв. Зарим тоон мэдээллийг хүргэе.
О.Ундрах