Ачаа тээвэр, цахим болон бөө ний худалдаа зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Марин нью пост экспресс” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд гаалийн нэг бус байцаагчид хахууль өгч, ачаа бараагаа шалгуулалгүйгээр, зө рчлөө шийдвэрлүүлэлгүйгээр авч байсан үйлдлийг АТГ-ын мөрдөгчид илрүүлсэн билээ. Тэдний зарим үйлдэлд холбогдсон гаалийн байцаагч нар гэм буруугаа хүлээн зө вшөө рч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж буй юм. Тухайлбал, дээрх компанийн эзэд болох Х.Туяа, Х.Бат-Амар нар бусдаар дамжуулан Улаанбаатар хотын Гаалийн газрын хяналтын улсын байцаагч Б.Мөнхзоригт энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд 500.000 төгрөгийн хахууль өгч, “Техник импорт” компанийн гаалийн хяналтын талбайд буусан, зө рчилтэй ачаа, бараагаа шалгуулалгүй шуурхай авсан аж. Уг хэргийг өчигдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцээд Б.Мөнхзоригийн нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, нэг жил хорих ял шийтгэлээ. Мөн түүний хахуульд авсан 500 000 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.
Үүнээс өмнө буюу өнгөрсөн наймдугаар сард тус шүүх “Марин нью пост экспресс”-ийн удирдлагаас хахууль авсан Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Мөнхбатад холбогдох хэргийг хэлэлцээд дээрхтэй адил ял оноосон билээ. Тус компанийн удирдлага нь дээрх байцаагчаар тогтохгүй, Гаалийн ерөнхий газрын Хяналт, хорио цээрийн газрын хяналтын улсын байцаагч Д.Ням-Осорт энэ оны дөрөвдүгээр сард 50 сая төгрөгийн хахууль өгч байгаад баригдсан юм. Уг хэргийнх нь мөрдөн шалгах ажиллагаа хараахан дуусаагүй аж.
АТГ-ын ажлын хэсгийнхэн өнгөрсөн дөрөвдүгээр сард Замын-Үүд дэх Гаалийн газарт нэгжлэг хийж, хэд хэдэн хүнийг яллагдагчаар татан шалгаж, улмаар тус газрын болон Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын Гаалийн газрын албан тушаалтнууд нийлсэн 36 хүнийг яллагдагчаар татсанаас нэлээд олон нь ял шийтгүүлээд байгаа юм.