Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Богдхан ууланд үзүүртэй, төмөр хашаанд буга сүлбүүлж үхжээ

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд буга гэмтсэн байна гэх дуудлага өнгөрсөн сарын 30-нд тус газрын хамгаалалтын захиргаанд иржээ. Тус захиргааны хариуцлагатай жижүүр болон байгаль хамгаалагчид газар дээр нь очиход тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт стандарт мөрдөөгүй, үзүүртэй төмөр хашаа давах үедээ буга сүлбүүлж, үхсэн байжээ.
2026-02-02

Өвлийн олимпыг сурвалжлах багийг олон байгууллага ивээн тэтгэлээ

Итали улсад энэ сарын 4-22 хүртэл зохион байгуулах “Милан Кортина-2026” өвлийн олимпын XXV наадмыг сурвалжлах хэвлэлийн мэдээллийн багийг МҮОХ-оос ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар хүлээн авч уулзаж, амжилт хүслээ
2026-02-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 375 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 386  дэлгүүрт жижиглэн худалдааг нэмэгдүүлэн худалдаалж байна. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс таван байршилд зохион байгуулж эхэллээ. Тодруулбал, 
2026-02-02

Сэлэнгэ аймгийн Засаг даргыг огцруулжээ

Сэлэнгэ аймгийн ИТХ нэгдүгээр сарын 30-нд хуралдаж, Засаг дарга Н.Лхагвадоржид хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар 41 төлөөлөгчийн 40-ийн саналаар түүнийг огцруулах шийдвэр гаргажээ
2026-02-02

“Babybio” оптима-1 нэр, төрлийн сүүн тэжээл авахгүй байхыг анхааруулав

Францын “Vitagermine” компанийн “Babybio” брэндийн “оптима-1” нэр, төрлийн нялхсын сүүн тэжээлийн гурван цуврал бүтээгдэхүүнд “Bacillus cereus” нянгийн хор илэрсэн байж болзошгүйтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор зах зээлээс буцаан татан авах тухай шийдвэр гаргасан талаар АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас мэдэгдэл гаргажээ.
2026-02-02

Амьтдад эрсдэл учруулсан хашааг албадан буулгажээ

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт стандартыг мөрдөөгүй, үзүүртэй төмөр хашаанд мөг буга гэмтэж, эндсэн ноцтой тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй  холбогдуулан Нүхтийн аманд уулын энгэрт баригдсан ойролцоогоор 1000 метр урт стандартын бус хашааг албадан буулгасн байна.
2026-02-02

Английн иргэдтэй нууцлалын гэрээ байгуулсан албан тушаалтнуудыг шалгаж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Баян­хонгор аймагт ажиллах үеэрээ нэгэн ноцтой мэ­дээл­лийг ил болгов. Анг­­ лийн шүүхээс түүнд “Нууцла­лын гэ­рээ­гээ зөрчлөө, шүүхээр оруулна” гэсэн агуулга бү­хий сануулга ирсэн гэнэ. Ямар учиртай нуу­цын гэ­рээ, хэн, хэзээ байгуулсан гэд­гийг шал­гаад үз­тэл Л.Оюун-Эрдэнийн Зас­гийн газартай хамааралтай байсан аж.
2026-02-02

С.Дашдэмэдийн дотоод оршихуйг “Миний зургууд”-аас хараарай

Монголын уран зургийн галерейн их танхимд уран бүтээлч С.Дашдэмэд “Миний зургууд” бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 28-нд нээж, анх удаа олны хүртээл болголоо.
2026-01-31

Нийтийн тээврийн орлого 69.3 хувиар өсжээ

Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн. Ингэснээр жилийн эцсийн орлого нь 69.3 хувиар буюу 23.1 тэрбум төгрөгөөр өссөн байна.
2026-01-31

“Монголын гал тогооноос дэлхийн тавцанд” нийтлэлд “Lhamour” брэндийг онцлов

НҮБ-ийн 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод бодит хувь нэмэр оруулж буй олон улсын компаниуд дунд Монголын “Lhamour” брэндийг онцолсныг үүсгэн байгуулагч Д.Хулан нь дурдлаа. Мөн Австралид үйл ажиллагаа явуулдаг их сургуулиас тус брэндийн талаарх мэдээллийг номонд багтааж, сайн жишиг, загвар үйлдвэр хэмээн оюутнуудад танилцуулах болсон талаар Д.Хулан цахим хуудастаа өчигдөр тэмдэглэв.
2026-01-31

“Сүүлчийн нүүдэлчид”-ийн өчил

Нүүдэлчдийн ондоошил, амьдралын философи, соёл уламжлал, сэтгэлгээний онцлог, баялаг өвийг бодит түүх, баримтад түшиглэн баринтагласан “Сүүлчийн нүүдэлчид” номын нээлт өчигдөр “Чингис хаан” үндэсний музейд боллоо.
2026-01-30

Хэвийн боов, еэвэнгийн экспорт идэвхжиж байна

Хэвийн боов, еэвэнгийн экспортын статистик мэдээг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа. Тодруулбал, 2024 онд Швед, Швейцар, БНСУ руу нийт 1975 кг хэвийн боов нийлүүлсэн бол сүүлийн гурван жил АНУ руу тогтмол экспортлох болсон аж. Харин өнгөрсөн онд Швед рүү 469.2 кг еэвэн экспортолсон нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Монгол Улсын үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болох цагаан идээ, хэвийн боов, еэвэнгийн экспорт сүүлийн жилүүдэд идэвхжиж буй гэнэ. АНУ руу л гэхэд 2025 онд 6490 кг хэвийн боов нийлүүлсэн нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин өссөн дүн аж.
2026-01-30

Улирлын буюу хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Улирлын буюу хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
2026-01-30

Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход саналаа өгөөрэй

Улсын Их Хурлын даргын 2026 оны 29 дүгээр захирамжаар Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХын гишүүн Л.Соронзонболд, дэд ахлагчаар Б.Жаргалан гишүүн ажиллаж байгаа бөгөөд татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, асуулгыг иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд өчигдрөөс эхлүүлээд байна.
2026-01-30

“Эдүтэн”-ээр 700 сургуулийн 510 мянган сурагч хичээллэж байна

Манай улс боловсролын салбартаа олон улсын цөөнгүй хөтөлбөр хэрэгжүүлж буйн нэг нь Финландын математикийн сургалтын тэргүү­ лэх платформ “Эдүтэн” юм. Энэ цахим системээр 2025-2026 оны хичээлийн жилд манай улсын төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын нийт 700 сургуулийн 1-6, сонголтоор 7-9 дүгээр ангийн 510 543 суралцагч хичээллэж буй аж.
2026-01-30

Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ
2026-01-30

“Дакар ралли”-д оролцох тамирчдад хойшид дэмжлэг үзүүлдэг болох нь

“Ралли Рейд”-ийн ДАШТ-ий 2026 оны цувралын эхний тэмцээн болох алдарт “Дакар ралли”-гийн 48 дахь уралдаан Саудын Арабын элсэн цөлд энэ сарын 3-17-нд болж өндөрлөсөн. Тус тэмцээнд “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин, ОУХМ Э.Халиунболд хурд сорьж, 13 дахь гарааны нийлбэр дүнгээр нийт тамирчдаас XVI байрт, “Ралли2” ангилалд VI байрт шалгарснаар Ази тивдээ төдийгүй улсдаа анх удаа шинэ хуудас нээж, түүхэн амжилт гаргасан.
2026-01-30

Виртуал хөрөнгийн зах зээл дэх хууль бус мөнгөний хэмжээ 82 тэрбум ам.долларт хүрчээ

Криптовалют ашиглан мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх нь ихэсжээ. Тодруулбал, өнгөрсөн жил дэлхийн виртуал хөрөнгийн зах зээл дэх хууль бус мөнгөний хэмжээ 82 тэрбум ам.долларт хүрсэн нь 2020 оныхтой харьцуулахад даруй найм дахин өссөн үзүүлэлт болсон аж. Үүнд хятад хэлээрх үйл ажиллагаа явуулдаг бүлэглэлүүдийн идэвхжил голлон нөлөөлснийг мэргэжилтнүүд онцолсон юм. АНУ-д төвтэй, блокчэйн судалгааны “Chainalysis” компанийн тайланд дурдсанаар цар тахлын үеэс эхлэн эрчээ авсан тус сүлжээнүүд өдөрт дунджаар 40 сая ам.долларын крипто гүйлгээ хийдэг гэнэ.
2026-01-30