Дэлхийн хэмжээнд энэ зунаас ирэх намрын сүүлч хүртэл Эль Нино хэмээх цаг агаарын эрс тэс үзэгдэл тохиох магадлал 80-аас өндөр хувьтай байгааг НҮБ-ын харьяа Дэлхийн цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Үүний улмаас бөмбөрцөг даяар хэт халж, ган гачиг нүүрлэн, ширүүн бороо цутгах зэрэг цаг агаарын бусад үзэгдлийн давтамж нэмэгдэх төлөвтэй гэнэ. Тодруулбал, Эль Ниногийн нөлөөгөөр ирэх саруудад агаарын температур болон хур тунадасны хэмжээнд өөрчлөлт орж, 6-8 дугаар сард хэт халах аж. Энэ нь эх газарт төдийгүй далай тэнгист ч нөлөөлөх бөгөөд Эль Нино-д улс орнуудыг бэлтгэлтэй байхыг НҮБ-аас сэрэмжлүүлэв. Учир нь уг үзэгдлийн улмаас 2024 онд дэлхийн агаарын температур дээд цэгтээ хүртэл халж байжээ.
Дэлхийн уур амьсгал, цаг агаар нь ЭльНино, Ла-Нина гэсэн хоёр том үзэгдлээс ихээхэн хамаардаг. Эль-Нино нь Номхон далайн төв болон зүүн хэсгийн гадаргын усны температурыг огцом нэмэгдүүлдэг бол ЛаНина нь эсрэгээрээ бууруулдгийг эрдэмтэд тогтоосон билээ. Эдгээр нь тодорхой жилийн давтамжтай сэлгэн тохиодог ба энэ үеэр далайн урсгал болон салхины эргэлт огцом өөрчлөгдөн, зарим бүс нутагт ган гачиг нүүрлэдэг бол нөгөө талд үер буудаг байна.
О.Оргилох