Аргентин улсын Сан Хуан болон Сан Рафаэл хотод “Ралли рейд”- ийн ДАШТ-ий цуврал гуравдугаар гараа болж өндөрлөлөө. 13 дахь удаагийн раллигийн мотоциклийн төрөлд 78, автомашины төрөлд 38 баг өрсөлдөв. Тус уралдаанд Монголоос “Тал нутгаас дакарт” төслийн тамирчин, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Б.Батмөнх, “КТМ Монголиа” клубийн П.Мөрөн нар хурд сорьсон. Б.Батмөнх гурван гарааны дараа нийт тамирчдаас 27, “Ралли2” ангилалдаа 17 дугаар байр эзлэн 12 оноо авч “Дакар ралли-2027”-д оролцох эрхээ албан ёсоор авчээ. Тэгвэл П.Мөрөн “Ралли3” ангилалд зургаан гараанд дараалан түрүүлж, нийлбэр дүнгээр тэргүүн байрт шалгаран аваргын цом гардсан юм. Түүний амжилт манай улсын мотоциклийн тамирчдаас дэлхийн цувралд тэргүүлсэн анхны тохиолдол болов. Энэ удаа мотоциклийн төрөл (RallyGP) ангилалд “Red Bull KTM factory racing” багийн тамирчин Даниел Сандерс нийлбэр дүнгээр түрүүлж, цувралыг тэргүүлэх болсон. Түүний араас нэхсэн “Honda” багийн Тоша Шарейна мөнгө, Рики Брабек хүрэл медаль хүртэв. Уг ралли нь Андын нурууг дамнан шавар, элсэн манхантай 1600 гаруй км үргэлжилсэн бартаатай замд болжээ. Эл цувралын IV гараа Марокко улсад есдүгээр сарын 28- наас аравдугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.