“Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барихдаа гаргасан өртөг, санхүүгийн асуудал өдгөө асуудал дагуулаа байгаа. Энэ талаар УИХ-ын 2023 оны намрын чуулганы Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны арваннэгдүгээр сарын 15-ны хуралдаан дээр Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг ноцтой дүгнэлтийг танилцуулжээ. Тэрээр: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүн, аудитыг хийж гүйцэтгэсэн. Холбогдох байнгын хороодод 163 хуудас бүхий дэлгэрэнгүй тайланг, Байнгын хорооны гишүүд та бүхэнд 32 хуудас хураангуй тайланг хүргүүлсэн. Гүйцэтгэлийн аудитаар бид ерөнхий аудитынхаа дүгнэлтийг төмөр замуудын төслийг цогц байдлаар төлөвлөөгүйгээс шалтгаалан ойрын хугацаанд ТЭЗҮ-д заасан үр ашгаа өгөхөөргүй мухар замууд болсон байна гэсэн ерөнхий дүгнэлтийг өгсөн. Тайлан маань 3 бүлэгтэй. Бүлэг болгонд ерөнхий дүгнэлт, дотор нь холбогдох асуудлуудыг танилцуулсан. Засгийн газрын 2019 оны 304 дүгээр тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг 2019 оны наймдугаар сарын 15-наас буюу тогтоол гарсан өдрөөс хойш 2016 онд багтаан эхлүүлэхийг холбогдох яамдууд ТӨБЗГ-ын хамтарсан тушаалаар ерөнхий гүйцэтгэгчийг 5 хоногийн дотор сонгон шалгаруулахаар заасан. Эдгээрээс харахад төрийн захиргааны байгууллагууд гүйцэтгэгчийг сонгох ажлыг хэлбэр төдий шийдвэрийг гаргасан байна гэж үзсэн. Гүйцэтгэгчийг илчит тэрэг нийлүүлэх хугацаа давтагдашгүй хүчин зүйлийн улмаас хойш л захиалагчид илчит тэрэг төлбөртэйг ашиглуулж байна гэж байгаа. “Тавантолгой төмөр зам” компани “Бодь интернэшнл” компанийн хооронд байгуулсан Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл худалдан авалт, барилгын ажлыг гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөл 8.7-д хугацаа хэтэрсний хохирол гэрээний ерөнхий нөхцөлийн энэ хэсгийг хэрэглэхгүй гэж заасан. Энэ нь захиалагчтай алданги тооцох боломжгүй болгосон. Ийм гэрээ байгуулсан. Тавантолгой нүүрс ачих ложистикийн төвийн ТЭЗҮ боловсруулах гүйцэтгэгчийг хэрхэн сонгосон нь тодорхойгүй. Боловсруулсан ТЭЗҮ-ийг хуульд заасны дагуу баталгаажуулаагүй байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг холбох төмөр замын ажлыг байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгээгүй гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн. Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын ТЭЗҮ-д хийсэн магадлалын нэгдсэн дүгнэлтийг төмөр замын байгууламжийн зураг төслийн эксперт дангаар баталгаажуулсан. Гүйцэтгэлийн баталгааг талууд хоорондоо өөрсдөө баталгаажуулж их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид баталгаагүйгээр олгосон. Энэ баталгаа нь ажил дууссан тухай мэдэгдэл гарснаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна гэх баталгааг 2019 оны аравдугаар сарын 17-ны өдөр “Бодь интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал, Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал нар гаргаж тэр өдрөө талууд бол баталгаажуулсан.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслүүдийг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа ил тод өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлаагүй. ТЭЗҮ-д заасан дүнгээр бидний гэрээг дотоодын зах зээлийн нэгж хооронд байгуулсан ч гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийн заалтууд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцээгүй, харилцан ашигтай байхаар тохиролцоогүй байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг холбох төмөр замын төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийгээгүй байхад гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн. Гашуунсухайт-Ганц мод хил дамнасан төмөр замын холболтын ажлын ТЭЗҮ зураг төслийг боловсруулаагүйгээс Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл ойрын хугацаанд эдийн засаг нийгмийн төсөлд эерэг нөлөө үзүүлэхээргүй байна гэсэн дүгнэлтийг өгсөн. “Тавантолгой төмөр зам” компанийн удирдах албан тушаалтан нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж 3 дахь этгээдийн баталгаагүйгээр их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид олгосон. Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтцийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг ТЭЗҮ-д заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2022 оны жилийн эцсийн байдлаар олгосон 8.1 сая тонн нүүрсийг өрсөлдөөний журмаар борлуулах биш хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжилтэд олгосон. Ойролцоогоор 57.4 сая төгрөгийн ам.долларын орлого олох боломжийг алдсан байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил гүйцэтгэх гэрээ санхүүжүүлэх гэрээг тусад нь болон байгуулсан ажил гүйцэтгэл удааширсан, санхүүжилтийн гэрээнд төлбөрийг нүүрсээр 60 сарын хугацаанд ижил хэмжээгээр барагдуулахаар байсныг өөрчилсөн зэргээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэлээс 56.6 тэрбум төгрөгийн илүү санхүүжилт олгосон. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дотоодын хөрөнгө оруулалтаар амжилттай хэрэгжүүлсэн зарим үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт дутмаг нууцлалын зэрэглэлд хамаарч байсан шалтгаанаар холбогдох хууль зөрчсөн, үргүй зардал гаргасан, зориулалт бусаар зарцуулсан зөрчил илэрсэн нь залилангийн эрсдэл өндөр байх магадлалтай байна гэх дүгнэлтийг танилцуулжээ.
М.Бат-Эрдэнэ