700 цаг уурч чуулна
Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилгаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын ҮНДЭСНИЙ зөвлөгөөн аравдугаар сарын 27-ны өдөр Төрийн ордонд болох гэж байна. Зөвлөгөөнөөр ус цаг уур, орчны хяналт шинжилгээний ажлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилго, зорилт хөгжлийн хөтөлбөрөө тодорхойлох юм.
2023-10-14
Налайх, Дүнжингарав орчмын агаарт хийсэн хэмжилтийн дүн гарчээ
Хэмжилтийн дүнгээр агаарын чанарын стандартаас олон дахин давсан зүйлгүй гэсэн дүгнэлт гарчээ. Мөн тус хэмжилтийг хөдөлгөөнт харуул нь нийслэлийн хэмжээнд байгаа орчны агаарын чанарын 19 суурин харуулуудын адил үзүүлэлтээр хэмждэг бөгөөд сүүлийн 24 цагийн суурин харуулуудын хэмжилтийн үзүүлэлтэд онц ноцтой байдал ажиглагдаагүй гэнэ.
2023-10-14
Прокурорууд энэ долоо хоногт 876 гомдол, мэдээлэл шалгажээ
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 4 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах, 6 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой талаар байгаа бол 251 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
2023-10-13
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлнэ
Хуулийн төсөлд,
-Бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах;
-Сүүлийн жилүүдэд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах явдал нэмэгдэж, энэ нь хүний эрх, эрх чөлөөнд халдах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдаг үүсэж байна. Иймд мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэмт хэргийг үйлдсэн шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч нарт оногдуулах ялын бодлогыг чангатгах;
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой зөрчил, гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг тус тус хийхээр тусгажээ.
2023-10-13
Гадаадад ажилд зуучлагч байгууллагын тусгай зөвшөөрлийг шалгахыг анхааруулав
Ажилд зуучлах байгууллага нь тусгай зөвшөөрөл авсан, эсэхийг license.mn, mlsp.gov.mn цахим хуудаснаас шалгаж болох нь. Түүнчлэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль, Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээүзүүлэх журамтай сайтар танилцахыг зөвлөлөө. Зуучлагч байгууллага нь хуульд зааснаас бусад төлбөр, хураамж, дэнчин, барьцаа болон хүлээн авагч талын хариуцах зардлыг тухайн иргэнээс авах ёсгүйг ч сануулав.
2023-10-13
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын хэрэгжүүлсэн онцлох ажлууд
Нийслэлийн 2022 оны төсөв 420 тэрбум төгрөгийн 100 тэрбумыг нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд, 75 тэрбумыг нь бүтээн байгуулалт хийх газар чөлөөлөхөд, 68 тэрбумыг нь автобусны парк шинэчлэл зэрэгт зарцуулж, 160 тэрбумыг Сангийн яам татаж авсан билээ. Тухайлбал, 2009 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй нийтийн тээврийн салбарт 1225 автобус авахаар болсон. Үүнээс одоогоор 415 автобус оруулж ирээд буй. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай болон Төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд нийслэлийн төсвийн орлого 2023 онд 1.9 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь 2020 оныхоос2.3, 2021 оныхоос1.6, 2022 оныхоос1.2 дахин нэмэгдсэн дүн юм. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, албан хаагчдын цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлээд байна.
2023-10-13
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэвтээ жагсаал зохион байгууллаа
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран өчигдөр Төрийн ордны баруун хаалганы гадна жагсаал зохион байгуулсан юм. Тэд өнгөрсөн сарын 29- нд эрх баригчдад хандан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх санал гаргаж, шаардлага хүргүүлсэн ч хариугаа одоо хүртэл аваагүй юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд хайхрамжгүй хандаж байгаа тул Засгийн газар огцрох хүртэл тэд тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн.
2023-10-13
ГИХГ 50 гаруй албан хаагчийг гадаад сургалтад хамруулжээ
Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газар нь ижил чиг үүргийн байгууллагууд болон олон улсын байгууллагуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа бөгөөд энэ хүрээнд 2023 онд 50 гаруй албан хаагчийг гадаад сургалтад хамруулсан байна. Энэ сард Унгар Улсын Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газрын туршлагаас хуваалцлаа.
2023-10-13
“Өвлийн хямдрал” аянд нэгдэхийг уриаллаа
Нийслэлийн Аялал жуулчлалын газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хямдрал, урамшууллын аян өрнүүлэхээр төлөвлөжээ. Аж ахуйн нэгж, байгууллагууд жуулчны урсгал эрс багасдаг хүйтний улиралд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг бууруулснаар хэрэглэгчдийг татах, тогтмол орлоготой байх, өвөл идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзсэн байна. Иймд тус газар “утаагүй үйлдвэрлэл”-ийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Өвлийн хямдрал” аянд нэгдэж, хамтран ажиллахыг хүслээ.
2023-10-13
Хүүхдийн галт тэрэг аялуулах нь
“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Аялал жуулчлалын төвөөс тусгай хөтөлбөртэй, хүүхдийн галт тэрэгний аяллыг өнөөдөр болон энэ сарын 20-нд зохион байгуулахаар товложээ. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор уг аяллыг зохион байгуулж буй гэнэ. Улаанбаатар-Дархан-Уул-Улаанбаатарын чиглэлийн уг аяллын хөтөлбөрт Дархан-Уул аймгийн музей, “Дархан-50” цогцолбор, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк зэргийг үзүүлэх арга хэмжээг багтаажээ. Хүүхдүүд эцэг, эх, асран хамгаалагчийн хамт аялалд оролцох бөгөөд хоёр шөнө нэг өдөр үргэлжлэх гэнэ. Аяллын үнэ нь 155 000 төгрөг юм байна.
2023-10-13
“Саруул” захын хойд талын замыг хаана
Сүхбаатар дүүргийн нутаг “Саруул” захын хойд уулзвараас есдүгээр байр хүртэлх авто замыг энэ амралтын өдрүүдэд хаахаар болсныг нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлэв. Тодруулбал, аравдугаар сарын 14-ний 06.00 цагаас 15-ны 22.00 цагийн хооронд хаахаар болжээ. Энэ хугацаанд замын асфальт бетон хучилтыг хийх аж. Эл газарт байсан гараашуудыг өмнө нь буулгасан бөгөөд тухайн хэсэгт авто зам, зогсоол барих ажлын хүрээнд хэсэгчилсэн засвар, үйлчилгээхийх гэнэ. Ташрамд дурдахад, энэ долоо хоногт Баянгол дүүргийн нэгдүгээр цэцэрлэгийн туслах зам, Баянзүрхийн Мэдээлэл холбооны сургуулийн туслах зам, МУБИС-ийн урд талын авто замын эвдрэлийг зассан байна.
2023-10-13
Хөдөлмөр зуучлалын өдөрлөг боллоо
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх,ажлын байраар хангах, зорилгоор ажил идэвхтэй хайж буй хөгжлийг бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчид,ажлын байрны дадлагажуулагчдын нэгдсэн өдөрлөг зохион байгуулав.
2023-10-13