Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийг өчигдөр албан ёсоор ашиглалтад орууллаа. Уг байгууламжийг 17.6 га талбайд 262.7 сая ам.долларын өртгөөр барьсан бөгөөд хоногт 250 мянган шоо метр хаягдал ус цэвэрлэх хүчин чадалтай. Шинэ үйлдвэр нь бохир ус цэвэрлэх явцад үүсдэг лагийг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх дэвшилтэт технологи нэвтрүүлснээрээ онцлогтой юм.
2026-06-16
Тэтгэврийн шинэчлэлийн талаар мэдээлэл сонсов
УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна. Тэтгэврийн шударга тогтолцооны өөрчлөлт хийж, хэн илүү төлсөн, удаан ажилласан нь өндөр тэтгэвэр авах зохицуулалт бүхий хуулийг Засгийн газраас яаралтай горимоор өргөн бариад буй.
2026-06-16
ИЗНН-аас бусад 28 нам үндсэн дүрмээ бүртгүүлжээ
Улс төрийн намын тухай хуульд үндсэн дүрэм, хөтөлбөр, бүтцээ нийцүүлэн өөрчилж, материалаа 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ны дотор Дээд шүүхэд хүргүүлэх үүргийг намууд хүлээгээд байсан билээ. Хуулийн эл хугацаанд багтан 29 намаас өргөдлөө өгсөн юм. Тэдний материалыг хянаж, алдаа дутагдлыг нь засуулсаар хагас жил өнгөрсөн байна. Дээд шүүхээс нам бүрд өргөдөл ирүүлсэн өдрөөс нь хамааран “засвар” хийх харилцан адилгүй хугацаа өгсөн.
2026-06-16
Засгийн газрын өрийн хэмжээг ДНБ-ий 50 хувьтай тэнцэхээр баталлаа
Монгол Улсын Засгийн газрын өрийн нийт хэмжээ 2027 онд 57.1 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувьтай тэнцэхээр тооцоолж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг батлаад байна. Өрийн дээд хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 45-50 хувьд барих ёстой боловч 2028-2029 онд 63.6 их наяд төгрөг байхаар хязгаарлажээ.
2026-06-16
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын явц 33 хувьд хүрчээ
Эрчим хүчний сайд Б.Найдалаа Ховд аймгийн нутаг дахь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц (УЦС)-ын төслийн ажлын явц болон Дөргөний УЦС-ын үйл ажиллагаатай танилцжээ. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлын явж 33 хувьд хүрч, хэвийн үргэлжилж байгаа аж. Уг төслийг хугацаанд нь буюу 2028 оны есдүгээр сард багтаан дуусгаж, УЦС-ыг ашиглалтад оруулбал эрчим хүчнийхээ 80 хувийг импортоор хангадаг Ховд, Увс аймгийн хэрэглээг бүрэн хангах боломж бүрдэх юм.
2026-06-16
Тохь тухын цаана нуугдсан бичил хуванцрын аюул
Өглөө сэрээд савласан ус ууж, ажилдаа явах замдаа нэг удаагийн аягатай кофе авна. Дэлгүүрээс хүнс цуглуулахдаа гялгар савлагаатайг нь сонгож, орой нь хуванцар аягатай тараг ууна. Бидний энгийн нэг өдөр ингэж л өрнөдөг. Өөрөөр хэлбэл, өдрийн турш нүдэнд үл үзэгдэх хэдэн мянган бичил хуванцраар “хооллож” буйгаа бид төдийлөн анзаардаггүй. Хөнгөн, хямд, хэрэглэхэд хялбар энэ материал дэлхийг байлдан дагуулж, хүмүүсийн өдөр тутмын амьдралыг хуванцаргүйгээр төсөөлөхөд бэрх болсон. Харин өдгөө энэхүү тав тухын цаана хүн төрөлхтний эрүүл мэнд, байгаль орчинд заналхийлсэн шинэ төрлийн “тахал” нүүрлээд байна.
2026-06-16
Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилох зарлиг Ерөнхийлөгч гаргав
Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр гаргалаа. Уг зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Улсын дээд шүүхэд очиж танилцуулсан юм. Энэ үеэр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт хамт олондоо хандан өндөр хариуцлагатай албан тушаалд нэр дэвшүүлсэнд талархсанаа илэрхийлээд “Бидний үйл ажиллагаандаа баримтлах үзэл баримтлал, зарчмыг Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад хууль, тогтоомжид тодорхой тусгасан байдаг. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Шүүхийн тухай шинэ хуулийн үзэл санаа, шинэчлэлийг “амилуулснаас” гадна шүүх эрх мэдлийн хүрээнд олон институцийг шинээр зохион байгуулсан.
2026-06-16
“Хот 2022 онд 1.4 их наядын зарлагатай байсан бол 2026 онд 7.8 их наяд болж өссөн”
УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй нийслэлийн төсвийн ерөнхий хяналтын сонсгол өчигдөр эхэллээ. УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүй тул сонсголыг товлосон хугацаанаас нэг цаг 30 минутын дараа эхлүүлэв. “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт ба нийцэл” сэдэвт сонсголд хотын дарга асан Х.Нямбаатарыг урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй хэмээн сонсгол даргалагч УИХ-ын гишүүн Ж.Золжаргал дурдсан юм.
2026-06-16
“Европ жуулчид Монголд аялахдаа 1700-2750 ам.доллар зарцуулдаг”
“Отгонтэнгэр” их сургуулийн судлаач Б.Ербахыт, Х.Нямсүрэн нар “Монголын эдийн засагт Европын жуулч дын үзүүлэх нөлөө” сэдэвт судалгаа хийсний үр дүнд европ жуулчид манай улсын аялал жуулчлалд хамгийн өндөр өгөөжтэй, нөлөө бүхий зах зээл болохыг тогтоожээ. Судлаачид 1999-2025 оны аялал жуулчлалын зах зээлийн өөрчлөлтийг харьцуулан судлахад европчууд нийт жуулчдын есөн хувийг эзэлж буй ч нэг аялагчийн Монголд өнгөрүүлэх хугацаа харьцангуй урт, санхүүгийн зарцуулалт өндөр, хөтөлбөртэй үйлчилгээ авах нь илүү байжээ.
2026-06-16
“Усыг бүү бас” аян өрнүүлж эхэллээ
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эр чимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас “Усыг бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ. Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй тус аян нь хүүхэд, залуус, иргэд, олон нийтэд эрсдэлийг таньж мэдэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, дадлыг төлөвшүүлэхэд чиглэж буй юм.
2026-06-15
“Венсеремос-Бид ялна”
Гадаад улсын 95 нас хүрч буй удирдагчийн эсрэг Америкийн шүүх хэрэг үүсгэв. Америкийн Хууль зүйн яам Рауль Кастрог буруутгах гэж байна гэх мэдээ тархсан нь Венесуэлийн Ерөнхийлөгчийг хулгайлсан үйлдлээ Вашингтон давтах гэж байгаа юм биш биз гэх бодол эрхгүй төрүүлсэн юм.
2026-06-15
“Ламын ёс зүйн дүрэм”-ийг батлав
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс монгол лам нарын II чуулганыг хоёр өдрийн турш зохион байгууллаа. Чуулганы эхний өдөр лам хуврагуудын сахилга хариуцлага, зан суртахуун, ёс зүйн хэм хэмжээг тодорхойлох зорилготой “Ламын ёс зүйн дүрэм”-ийн төслийг баталсан бол хоёр дахь өдрийн хэлэлцүүлгээр “Монголын бурхны шашны лам болон сүм хийдийн бүртгэлийн нэгдсэн журам”-ын төслийг хэлэлцэж батлав.
2026-06-15
Хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн нүсэр ДАШТ
Түүхэнд анх удаа АНУ, Мексик, Канад гэсэн гурван улс хамтран зохион байгуулж буй хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) энэ сарын 11-нд албан ёсоор хөшгөө нээлээ. 23 дахь удаагийн ДАШТ гурван улсад зэрэг нээлтийн ёслол хийснээрээ онцлог бөгөөд өмнөх жилүүдийнх шиг урт, сунжирсан хөтөлбөргүй байв. Тухайлбал, Мексик дэх нээлт 16 минут 30 секунд, харин Канад, АНУ-ынх ердөө 13 минут орчим үргэлжилж, үзэгчдийг залхаалгүйгээр шууд л ногоон талбайн “тулаан”-ыг эхлүүлсэн юм. Ийнхүү дэлхийн өнцөг булан бүрд суугаа хөл бөмбөгийн хорхойтнуудын нойр хулжсан, баяр догдлол, өрсөлдөөн дүүрэн өдрүүд эхэллээ.
2026-06-15
УНТЭ-ийнхэн зургаан хүнд эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгав
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлалын мэс заслын тасгийн хамт олон АНУ-д төвтэй “Virtue Foundation”-ий эмч нартай хамтран долоо хоногийн хугацаанд эвэрлэг бүрхүүлийн эмгэгтэй 42 хүнд үзлэг, оношилгоо хийжээ. Үзлэгийн явцад хараа нь эрс буурсан, эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай зургаан хүнд өндөр түвшний, нарийн мэргэжлийн хагалгаа хийж, харааг нь сэргээсэн байна. Тухайлбал, эвэрлэг бүрхүүлийг бүтэн давхаргаар нь шилжүүлэн суулгах мэс заслыг гурав, эвэрлэгийн эндотелийн давхаргыг шилжүүлэн суулгах хагалгааг мөн тооны өвчтөнд хийсэн аж.
2026-06-15