Улаанбаатарт 12 хэм дулаан байна
Өнөөдөр Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд, Увсын баруун өмнөд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
2023-04-25
Хүний нөөц бэлтгэх, чадавхжуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг байгууллагуудын 18 ажилтныг сургалаа
Аж ахуй нэгж байгууллагад нөлөөлөх 19 хүний нөөцийн мэргэжилтнийг 2022 онд бэлтгэсэн бол хоёр дахь шатны сургалтыг 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ноос 21-ний өдрүүдэд зохион байгуулж, төр, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 18 хүнийг бэлтгэлээ. Бэлтгэгдсэн хүний нөөцийн мэргэжилтнүүд ажил олгогчийн хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, эерэг хандлагыг төлөвшүүлэх, хууль эрх зүйн хүрээнд олгогдох дэмжлэг, урамшууллын талаарх мэдээллийг өгч хамтран ажиллах чиг үүрэгтэй юм.
2023-04-25
Хар ус нуурын эргээс 10 тонн хог цэвэрлэж, хаялаа
Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Хар-ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагууд хамтран Хар-ус нуурын БЦГ-т байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хамтран зохион байгуулжээ.
2023-04-24
Хатгалын замын 7.5 км-ийг нь долдугаар сард ашиглалтад оруулна
Тус чиглэлийн замд цэвдгийн гэсэлтээс хамгаалах шинэ технологи буюу хязгаарлагч гео торлог, нэхмэл ашиглаж буйгаараа онцлог. Ингэснээр байгалийн шалтгаант эвдрэл сүйдлээс сэргийлэх, замын чанарыг сайжруулах ач холбогдолтойг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байна.
2023-04-24