Нүүрс тээврийн машин нэвтрүүлж хахууль авсан хилчдэд ял шийтгэв
тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхийн тулд хилчин шалгагч М.Дэлгэржунай, Ж.Даваасүрэн нар Т.Мөрөнгөөс 18 сая төгрөг авсан нь ч мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэнэ. Шүүхээс хилчин шалгагч нарт тус бүрт нь нэг сая төгрөгийн хахууль өгсөн Н.Ариунболдод нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Хилийн цэргийн 031 дүгээр ангийн хилчин шалгагч У.Доржжүгдэр, М.Дэлгэржурай, Ж.Даваасүрэн нарын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, тус бүрийг нь 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэв.
2023-04-24
Ч.Сайханбилэг Колорадогийн “үнэтэй хороолол”-д сая доллароор авсан тансаг хаустаа амьдарч байна
Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголоосоо яваад гурван жил хагас болж байна. Тэрбээр 2019 оны наймдугаар сарын 28-нд Монгол Улсын хилээр гарсан байдаг. Уг нь түүнийг илтэд хууль зөрчиж “Оюутолгой” компанийг татвараас чөлөөлсөн, Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалаа урвуулан ашигласан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хууль бус худалдан авалттай холбоотой асуудлаар АТГ-аас шалгаж байсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгдөг.
2023-04-24
Улаанбаатарт бороо орно
Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар салхи, шороон шуургатай байна. Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан бол шөнөдөө 10 хэм хүйтэн байна. Хур тунадастай
2023-04-24
Барилга байгууламжаа хүчитгэж, хуучнаар нь авч үлддэг
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан төлөөлөгчид Япон Улсын газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйл ажиллагаа, барилга байгууламжийн хүчитгэлийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, туршлага судалж байгаа билээ.
2023-04-23
Дэлхийн номын өдөр тохиож байна
Дэлхийн номын өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 онд дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулдаг.
2023-04-23
Хуурамч диплом ашиглаж Засаг даргаар ажилласны цалинг нь буцааж төлүүлнэ
Прокуророос "иргэн А.А нь хуурамч диплом ашиглаж Засаг даргаар ажилласны улмаас цалин хөлс авч төрд 4,835,063 төгрөгний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр уг хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч А.А нь "диплом ашигласны улмаас төрд хохирол учраагүй, ажилласан хугацааныхаа цалин хөлсөө авсан” гэж маргажээ.
2023-04-23
Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлж, томиллоо
Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орох тусламж, үйлчилгээний жагсаалтыг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл баталдаг байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоодог билээ.
2023-04-23
Авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар ажлаа тайлагнав
Тэрбээр мэдээлэлдээ, Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт сүүлийн 10 жилийн хугацаанд 954-1136 км болж 19 хувиар нэмэгдсэн бол, тээврийн хэрэгслийн тоо 234.2 мянгаас 624.8 мянга болж 2.4 дахин нэмэгдээд байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд 570 орчим мянган машин оролцож байгаа нь улсын хэмжээнд бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 80 орчим хувь бөгөөд оргил цагийн ачааллын үед авто тээврийн хэрэгслийн дундаж хурд 8.9-10.8 км/цаг байна. Эндээс үзэхэд 2030 онд 5 км/цаг, 2040 онд дээд цэгтээ хүрч бүтэн өдрөөр түгжрэх нөхцөл үүснэ гэсэн урьдчилсан судалгааг Олон улсын Жайка байгууллагаас гаргаад байна гэв.
2023-04-22
Хараагүй иргэдийг суралцуулдаг МСҮТ шинэ байртай боллоо
Цаашид харааны бэрхшээлтэй иргэдэд чанартай боловсрол олгох, хөдөлмөр эрхэлж орлогын эх үүсвэртэй болоход нь туслахад анги танхимын хүрэлцээ хамгийн чухал байсан юм. Тиймээс БШУЯ-ны 250 сая төгрөгийн санхүүжилтээр хөгжлийн төвийн хуучин барилгыг засварлан өнөөдөр ашиглалтад орууллаа.
2023-04-22
"Тэрбум мод" семинар Орхон аймагт болж байна
Тэрбум мод Үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулах амлалт авсан. Уг амлалтыг биелүүлэх ажлын хүрээнд ШУА-ийн судлаачдын боловсруулсан Мод үржүүлгийн Эрдэнэт цогцолборын ТЭЗҮ-г хэлэлцэж байна. Үүнд ойн салбарын эрдэмтдийн санал, зөвлөмжийг авч, нэгдсэн дүгнэлтэд хүрэх зорилготой “ТЭРБУМ МОД - ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ” семинарыг “Ногоон хөгжил төслийн нэгж”-ээс зохион байгуулж байна.
2023-04-21