Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Урлагтай яриа: “Киноны шүүмж судлал"

2021-11-30

Монголын урлагийн салбарт мэргэн шүүмжлэл дутагдаж байна. Шүүмж судлал сэтгэгдэл төдийхөн байгаа нь нууц биш юм. Энэ талаарх мэргэжлийн судлаачид, эрдэмтэн мэргэжилтнүүдийн ярилцлагыг хүргэе.

Урлагийн шүүмж судлал:

Н.Жанцанноров, МУЗ-ийн Тэргүүн: Шүүмж, судлал гэж хоёр өөр ойлголт бий. Гэхдээ зорилго нь бол ижил. судлал бол тухайн уран бүтээл хэрхэн хийгдэж, ямар нийгмийн орчинд, ямар сэтгэхүйн үүднээс, ямар урсгал чиглэл, уламжлалыг барьж шинэчлэлийг хийж вэ гэдгийг урлаг судлалын шинжлэх ухаан гоо зүйн шинжлэх ухаан, философийн шинжлэх ухаан, орчин үед антропологийн шинжлэх ухаан физик, байгалийн шинжлэх ухааны үүднээс нээн илрүүлэхийг зорьж байгаа нь урлаг судлал гэж ухаарч байна.

Э.Сонинтогос, СУИС-ийн захирал: Урлаг судлаач гэдэг урлагийг үнэ цэнэтэй болгодог элит мэргэжил гэж ойлгож болно. Урлаг судлаачдын үнэлж цэгнэснээр уран бүтээл сайн уран бүтээл болсон эсэхийг тодорхойлдог.

https://youtu.be/0e02kp-TU4Q

Киноны шүүмж судлал:

Г.Жигжидсүрэн, Кино найруулагч: Манайхны шүүмж судлал үзэгчдийн сэтгэгдлээс давахгүй маягтай олон жил явж байсан юм шиг ээ.

Ц.Ариунаа, Гуру Медиа, продюсер:   Кино болон нийгмийн хөгжлийн үйл явцын хоорондын шүтэн барилдлага, дэлхийн том үнэт зүйлсийн өөрчлөлтийн дунд Монголын кино хаана байгаа талаар кино шүүмжлэгчид бичихгүй байна.

https://youtu.be/Ps1z8vjL7zY

Хөгжмийн шүүмж судлал

Д.Нямдаш, Хөгжим судлаач: Яг мэргэжлийн хөгжмийн урлагт шүүмж бичсэн тохиолдлыг бий ойрд хараагүй. Ердөө уншаагүй. Ганц хоёр концертын тухай би уншиж байсан. Хөгжмийн шүүмж хамгийн доод түвшинд л явж байна гэж хэлмээр байна.

https://youtu.be/KcpoZUVePQQ

Дүрслэхүйн шүүмж судлал

С.Саранцацрал, Төрийн соёрхолт зураач: Миний бүтээлийг сайн муу хэлэх нь надад хамаагүй. Хамгийн гол нь бүтээлийг үзээд, риакци гаргаж байгаа нь л чухал. Нэгэн хэвийн хэмнэлд орчихсон уран бүтээлчийн хэмнэлийг эвдэж, өөр, өөр өнцгөөс харуулж чадвал л "Хөнгөн бийрийг хөшөөд яахав" л гэдэг л болно доо.

https://youtu.be/tbZkjeFp8ro