УДЭТ-ын уран бүтээлчид “Тэнгэрийн хүү ” түүхэн туульсын жүжгээ энэ сарын 26-наас үзэгчдийн хүртээл болгох нь . Монголын анхны төрт улс болох Хүннү гүрэн , түүний хүчирхэг удирдагч Модун Шань юйн тухай өгүүлэх уг жүжгийн зохиолыг Б.Цогнэмэх бичиж , Төрийн соёрхолт , Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулжээ. Модун Шаньюйн дүрд Соёлын тэргүүний ажилтан Б.Шинэбаяр, Түмэн Шань юйд Гавьяат жүжигчин М.Түвшинхүү нар тоглох бол Могол хатны дүрийг Ардын жүжигчин Ж.Оюундарь бүтээнэ . Харин Шунхуй хатанд Соёлын тэргүүний ажилтан О.Хонгорзул , Арваадайд Т.Сэргэлэн нар тоглох аж.
“Тэнгэрийн хүү ” жүжиг тайзнаа анх тавигдсан цагаасаа эхлэн Монгол төрийн ёслол , үндэсний хувцас , өв со ёлын онцлогийг уран сайхны аргаар харуулж ирсэн бөгөөд ерөнхий зураачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Ганхуяг, хөдөлгөөний найруулагч , бүжиг дэглээчээр Г.Ган -Очир нар ажиллажээ .
У.Цэцэг