МЗЭ-ээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг өгүүллэг тодруулах “Утгын чимэг 2022” наадмын эхний шатанд ирсэн 80 өгүүллэгийг Удирдах Зөвлөлөөс томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн уншиж шүүгээд, дараах 10 өгүүллэгийг шалгаруулжээ. Шилдэг 10-т дараах өгүүллэгүүд багтжээ.
1. Н.Баасанжав “АЛТАН ЗУУЗАЙ”
2. С.Баттулга “ТЭНГЭР ҮР”
3. Э.Ганболд “АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР”
4. Х.Эрдэнэцэцэг “ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД”
5. До.Цэнджав “ЦАГААН НОХОЙ”
6. Ц.Цоожчулуунцэцэг “ХИШИГ”
7. А.Ивээл “БУЙД СУМЫН НААДАМ”
8. Л.Дайриймаа “ГАР ХӨРӨӨ”
9. Н.Мөнхсайхан “ДАРДАС”
10. Б.Цогнэмэх “АЙ СҮНЖИДМАА МИНЬ ЭЭ ХӨ”
“Утгын чимэг” наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт 2023 оны нэгдүгээр сарын 19-нд болно.
МЗЭ-ийн Удирдах зөвлөлөөс томилсон “Утгын чимэг 2022” наадмын Шүүгчдийн бүрэлдэхүүнд дараах судлаач, зохиолчид ажиллалаа.
Үүнд:
- МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Хүүрнэл зохиолын үндэсний төвийн тэргүүн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Баярсайхан
- МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Судлал, шүүмжийн үндэсний төвийн тэргүүн, Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор А.Мөнх-Оргил
- Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Байгалсайхан
- Монгол Улсын Гавьяат багш, Хэл бичгийн ухааны доктор, профессор Ч.Жачин
- МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Хэл бичгийн ухааны доктор, Р.Чойномын “Өд” санг үүсгэн байгуулагч Д.Ганболд
- МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Улаанбаатар их сургуулийн багш, Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор, утга зохиол судлаач, шүүмжлэгч Ш.Баттөр
- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Хэл бичгийн ухааны доктор, профессор, утга зохиол судлаач Б.Мөнхбаяр.