Нүүдлийн соёлын боловсрол олгох сургалт эхэллээ
Сургалтаар нүүдлийн соёл, өв уламжлал, зан заншил, нүүдэлчин ахуйн талаарх ойлголтыг хүүхэд багачуудад олгох онол, арга зүйн мэдлэг эзэмшүүлэхэд чиглэгдэх бөгөөд Монгол хэл соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, Монгол судлалыг хилийн чанадад хөгжүүлж буй байгууллага, иргэдэд Монгол хэл, бичгээ сурталчлан таниулж, заан сургах гарын авлага, эх хэрэглэгдэхүүнээр хангахад дэмжлэг үзүүлнэ.
2023-09-26
“Хайрын виз” шинэ найруулга, тавилт, шинэ уран бүтээлчидтэйгээр дахин "мэндэллээ"
УДЭТ-ын уран бүтээлчид Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэчлэн үзэгчдэд хүргэх гэж байна. Эл уран бүтээлийг 2006 онд үзэгчдэд анхлан хүргэсэн бол 2019 онд найруулагч М.Батболдын найруулгаар дахин олны хүртээл болгож байв. Харин энэ удаа шинэ найруулга, шинэ тавилт, шинэ уран бүтээлчидтэйгээр хүргэх гэж байна.
2023-09-25
Ар Гүнтийн Хүннүгийн булшнаас илэрсэн төмөр тогоог Унгарт сэргээн засжээ
Археологийн малтлага судалгааны явцад 2 дугаартай булшнаас том хэмжээтэй төмрөөр хийсэн тогоо илэрч олдсон нь маш их зэвэрч, олон хэсэг болон бутарсан байдалтай, хадгалалтын байдал их эмзэг байв. Энэхүү төмөр тогоо нь өмнө нь манай улсаас илэрч байсан Хүннүгийн үеийн хүрэл тогоонуудтай хэлбэрийн хувьд төстэй боловч төмрөөр хийснээрээ онцлог, мөн хэмжээний хувьд анхаарал татахуйц том хэмжээтэй юм.
2023-09-21
Буган чулуун хөшөөг дэлхийн өвд бүртгэх, эсэхийг хэлэлцэнэ
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар ээлжит чуулган Саудын Арабт болж байна. Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх буган чулуун хөшөөг дэлхийн өвд бүртгэх, эсэхийг шийдвэрлэх аж. Монгол орны нутаг дэвсгэр дэх буган чулуун хөшөөнүүд нь хүрлийн цаг үед төв Азийн нүүдэлчдийн бүтээсэн гайхамшигт дурсгалуудын нэгт тооцогддог билээ. Өөрөөр хэлбэл, нүүдэлчдийн угсаа гарваль, нийгэм, аж ахуй, соёл, овог, аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон мэдээллийг агуулдаг өв гэдгээрээ онцлогтой. Одоогоор судлан тогтоосноор хэдэн зуун килограммаас дөрвөн тонн хүртэлх жинтэй буган чулуун хөшөөнүүд Монгол орны нутаг дэвсгэрээс олджээ.
2023-09-18
"Буган чулуун хөшөөг" ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ
2023 оны 09 дүгээр сарын 10-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ.
2023-09-18
Тайландын Бангкок хотноо “Монгол цам” үзэсгэлэн гарна
Тайландын Бангкок хотод “Монгол цам” үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ. Сарын хугацаанд үргэлжлэх олон улсын аялагчдын мэлмийг баясгах үзэсгэлэнгийн үеэр “Welcome to Mongolia” үйл ажиллагааг сурталчлан, Монгол цамын үзүүлбэрийг толилуулна.
2023-09-17
Баян-Өлгийд энэ сард бүргэдийн баяр гурван удаа болно
Энэхүү арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж буй учир бүргэдчдийн дунд шагналын сан өндөртэй тэмцээн, уралдаан явуулж, олон хүн хамруулахаар зорьж байгаа гэнэ. Эдгээрийн дараа “Бүргэдийн баяр-2023” нэгдсэн фестиваль Бугат сумын Өнчин толгой хэмээх газарт болно. Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт товлодог уг наадмыг энэ удаа есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.
2023-09-15
Морин хуурын чуулга Сиднейн Дуурийн театрт анх удаа тоглолоо
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Австралийн Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Соёлын элч-Морин хуурын чуулга есдүгээр сарын 14-ний өдөр дэлхийд алдартай Сиднейн Дуурийн театрт “Монголын сайхан орон” тоглолтоо анх удаа толилууллаа.
2023-09-14
Монголын хамгийн анхны гэр театр албан ёсоор патентаа авчээ
Монголын хамгийн анхны гэр театрынхан албан ёсоор патентаа авч, бүтээлээ оюуны өмчөөр баталгаажуулсан байна. 2019 онд театрын захирал Д. Болор-Эрдэнэ гэргий Монгол Улсын Гавьяат бүжиг дэглээч-бүжигчин Д. Энхгэрэлдээ бэлэг болгож хувийн театр барьж өгөх сэдлээр гэр театраа байгуулж байжээ.
2023-09-08
Морин хуурын чуулгынхан Сиднейн дуурийн театрт тоглоно
Энэ удаагийн түүхэн тоглолтод дэмжин хамтран ажиллаж байгаа Гадаад Харилцааны яам, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд болон Монголчууд бидний бахархал болсон түүх соёл уламжлалыг дэлхийн сонорт хүргэж, бишрүүлж байгаа нийт уран бүтээлчид, баг хамт олондоо чин сэтгэлийн талархал хүргэж түүхэн тоглолтод нь амжилт хүсье
2023-09-08
“Үдшийн музей”-г өнөөдөр зохион байгуулна
Чойжин ламын сүм музейгээс өнөөдөр 19.00- 23.00 цагт уламжлалт “Үдшийн музей” арга хэмжээгээ зохион байгуулна. Соёлын биет болон биет бус өвийг олон нийтэд сонирхолтой хэлбэрээр сурталчлан таниулах зорилготой уг арга хэмжээг тус музейнхэн 2011 оноос хойш жил бүр зохион байгуулж буй юм. Энэ удаад “Хүрээ цам”, “Музей ба керамик урлаг”, зураач Т.Соёл-Эрдэнийн “Аниргүйн дунд” үзэсгэлэнг толилуулах нь. Мөн бясалгалын тухай ойлголтыг олон нийтэд таниулах арга хэмжээ, уран бичлэгийн үзүүлбэр зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Басүзэгчид монголчуудын уламжлалт тойрон бүжгийн талаарх мэдээлэл, ойлголт авахын зэрэгцээ үүнд оролцох ч боломжтой юм билээ.
2023-09-06