Улсын онцгой комиссын II хуралдаанаар эрчим хүч, хөдөө аж ахуй, хот нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэлэн байдлынасуудлыгхэлэлцлээ. Орон нутагт тулгамдсан 205 асуудлыг эрэмбэлж, 60 орчим хувийг нь шийдвэрлэсэн талаар хурлын үеэр мэдээлэв. Тухайлбал, БаянӨлгий аймагт шүлхий өвчний улмаас 2764 мал устгасан бөгөөд нийт үнэлгээ нь 4.7 тэрбум төгрөг болжээ. Ховдод 1.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 1391 мал устгаж, нийт хоёр аймагт зургаан тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон байна.
Мөн улсын хэмжээнд мал тооллогыг технологийн дэвшлээрбодитоор явуулж, мал аж ахуйн салбарын эдийн засгийн тооцоо гарган эргэлтэд оруулах, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх хэрэгцээ шаардлагатай байгаагдурдлаа. Цаг уурын урьд чилсан төлөв мэдээллээр өвлийн ихэнх сард агаарындундажтемператур олон жилийн дунджаас харьцангуй дулаан ч хур тунадас ахиу орох төлөвтэйбайгааг энэ үеэр онцолсон. Иймд орон нутгийн дулааны станцуудын тулгамдсанасуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл, санхүүжилтийн эх үүсвэрийг судлах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих сантайхолбоотой нэгдсэн мэдээлэл гаргах, мал тооллогын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, 2027 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийгөөрчлөн, шинэчлэн явуулахад шаардлагатайзээлийн мэдээлэл, санхүүжилтийнсудалгаанэгдсэн үнэлгээг гаргаж танилцуулах, гамшиг, цаг агаарын аюулт үзэгдлийн үед хариу арга хэмжээ авах, иргэдийнаюулгүй байдлыг хангах бэлэнбайдлыг сайжруулах зэрэг үүрэг, даалгаврыг ШадарсайдН.Номтойбаяр холбогдох албан тушаалтнуудад өгөв.
Ч.Болор