Өмнөговь аймгийн Гурвантэс сумынхан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэд, малчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн таван багийнхаа бэлчээрийг усжуулж, 50 ухаалаг худаг гаргаснаа мэдээллээ. Тус сумынхан 80 жилийнхээ ойн хүрээнд худаг гаргах, сэргээх, ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэхээр энэхүү бү тээн байгуулалтыг зуны туршид хийж гүйцэтгэсэн байна.
Гүний 50 худгаа сэргээгдэх эрчим хүч буюу нарны панелаар ажиллах боломжтойгоор шийдэж, хүний хөдөлмөр хөнгөв чилсөн тохиргоотой, орчны гэрэлтүүлэгтэй, ус нөөцлөх сав зэргийг ч давхар шийджээ. Ингэснээр Гурвантэс сумын хэмжээнд малчдын усан хангамж, хүртээмж сайжирч, бэлчээр усжуулах боломж бүрдсэн аж. Аймгийн Засаг дарга Н.Энхбат сумын малчид, ард иргэдийн хэрэгцээнд нийцсэн эл сайн жишгийг дэмжин, бусад сумд нутагшуулахаа амлажээ.
М.Гэгээ