Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Нийт нутгийн 51 хувь нь гантай, гандуу байна

Цаг уур, орчны шинжилгээний байгууллагынхан бэлчээрийн ургамлын төлөв байдлыг үнэлэхэд ийм үр дүн гарсныг танилцууллаа. Өдгөө Монгол орны нийт нутгийн 51 хувь нь гангийн эрсдэлтэй байгаа бол үлдсэн хувьд нь зуншлага хэвийн, бэлчээрийн ургамлын гарц жигд сайн буй гэнэ. Тодруулбал, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Төв аймгийн зарим, Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатарын цөөн сумд бэлчээрийн ургамал тааруу байна. Харин Говьсүмбэрийн нийт, Архангайн ихэнх, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Говь-Алтай, Булган, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын цөөн сумын нутагт бэлчээрийн ургамлын гарц хэвийн, бусдад нь дунд зэрэг гарсан аж.
18 цаг 45 мин

Нөөлөг салхины эрсдэлтэй үе тохиож байгааг анхааруулав

Нөөлөг салхины эрсдэлтэй үе тохиож байгааг анхааруулав
Уржигдар 13 цаг 00 мин

Дэлхийн математикийн уралдааны урьдчилсан шатанд найман настай Г.Хүслэн тэргүүлэв

Дэлхийн математикийн уралдааны урьдчилсан шатанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон найман настай Г.Хүслэн алтан медаль хүртжээ. Тэрбээр 32 орны хүүхдүүдтэй оюун ухаанаа уралдуулж, тэргүүн байрт шалгарч, финалын шатанд өрсөлдөх эрхтэй болжээ.
Уржигдар 10 цаг 38 мин

Z үеийнхэн сэтгэл зүйн хямралд хамгийн их өртдөг

Z үеийнхэн сэтгэл зүйн хямралд өртөж, энэ төрлийн тусламж, үйлчилгээ авах нь ихэссэн талаар “Harmony Healthcare IT” компаниас мэдээлэв. 16-28 насныхан буюу Z үеийнхний 47-61 хувь нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байгааг тус тайланд онцолжээ. АНУ-д төвтэй уг байгууллага нь эрүүл мэндийн өгөгдөл боловсруулах чиглэлээр ажилладаг байна. Эл үр дүнг олон улсын судлаачид, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд үргэлжлүүлэн судлахаа мэдэгдээд буй.
Уржигдар 09 цаг 35 мин

НҮБ-ын гишүүн бүх 192 улстай дипломат харилцаа тогтоох бодлогыг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

НҮБ-ын гишүүн бүх 192 улстай дипломат харилцаа тогтоох бодлогыг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
2025-07-04

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2025-07-04

“Хариуцлагатай монгол аялагч” аянд нэгдээрэй

“Хариуцлагатай монгол аялагч” аянд нэгдээрэй
2025-07-04

Дундговийн бүх сургууль, цэцэрлэг аяга, таваг ариутгагч төхөөрөмжтэй болжээ

ундговь аймаг “Эрүүл Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэг болон политехник коллежийн дотуур байранд аяга, таваг ариутгагч зориулалтын төхөөрөмж хүлээлгэн өгчээ. Тодруулбал, орон нутгийн хөгжлийн сангаас 271 сая төгрөгийн санхүүжилтээр 40 багц аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмж худалдан авч, 17 сургууль, 19 цэцэрлэг, гурван дотуур байр болон политехник коллежийн дотуур байранд олгосон байна. Ингэснээр Дундговь бүх сургууль, цэцэрлэгийг аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангасан анхны аймаг болжээ.
2025-07-04

Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна

Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд ус, цаг уурын аюулт үзэгдлийн 1212 тохиолдол бүртгэгдсэний 41,3 хувийг аадар бороо, үер эзэлж байна. Энэ хугацаанд үерийн нийт 501 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 54 хүн амь насаа алдаж, 4241 гэр усанд автаж, 51.131 толгой мал хорогдож, 44.4 сая төгрөгийн хохирол учирчээ.
2025-07-04

Японы 126 дахь Эзэн хаан

Японы Эзэн хаан Нарүхито Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар энэ сарын 6-13- нд манай улсад албан ёсоор айлчлах гэж байна. Энэ бол Японы Эзэн хааны хувьд хийж буй анхны айлчлал юм.
2025-07-04

Долоон настай хүү мухар олгойн мэс засалд ороод нас барсан хэрэгт хоёр эмчийг буруутай гэж үзлээ

Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч нар болох У.Ариун-Эрдэнэ, Б.Цэцэгмаа, С.Болорцэцэг, О.Оюун, Э.Цэрэнтогтох, Д.Өлзийбаяр, Ш.Амартүвшин нарт холбогдох хэргийг нэр бүхий шүүгдэгчдийн өмгөөлөгч нар болон улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүх хэлэлцэх, эсэхийг хянан шийдвэрлэлээ.
2025-07-04

Ахмадууд зээлийн шударга бодлого шаардав

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцаа 70:30 байсныг 50:50 хувь болгон бууруулсан шийдвэр нь ахмад настнуудын эсэргүүцэлтэй тулгараад байна. Тэтгэврийн зээлтэй ахмадууд зээлээ төлсний дараах үлдэгдэл мөнгөөрөө амьжиргааны зардлаа хангаж чадахгүй байна хэмээн үзэж Төвбанкнаас уг шийдвэрийг гаргасан юм. Гэвч энэ нь зээл дахин авах боломжийг хааж буй явдал гэж ахмадуудын төлөөлөл зургаадугаар сарын 16-наас суулт зарласан билээ. Тэгвэл энэ асуудлаар тэд өчигдөр мэдээлэл хийлээ.
2025-07-04

ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.07.04/ хуралдаан 09 цаг 15 минутад эхэлсэн бөгөөд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.
2025-07-04

“The MongolZ” багийнхан татварын асуудлаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригтой уулзлаа

АНУ-ын Остин хотод зохион байгуулсан “BLAST.tv austin major 2025” тэмцээнд “The MongolZ” баг дэд байрт шалгарч, цахим спортын дэлхийн тавцанд Монгол Улсын нэрийг тодоор бичсэн билээ. Тус тэмцээнээс тэд нийт 170 000 ам.доллар буюу одоогийн ханшаар 600 гаруй сая төгрөгийн шагнал хүртсэн юм.
2025-07-04

Өмчлөх эрхэд халдсан “коммунист” хуулийг яаралтай хүчингүй болгохыг УИХ-ын гишүүдэд уриалав

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9.9.3-т “Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй” хэмээн заасан нь Үндсэн хууль зөрчсөн болохыг Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа өнгөрсөн сард хэлэлцэн тогтоож, холбогдох заалтыг түдгэлзүүлэхээр шийдсэн юм.
2025-07-04

Ардчилсан хувьсгалын ойг наадмаар хамт тэмдэглэж байхаар боллоо

Б.Жаргалан тэргүүтэй УИХ-ын 40 гишүүний өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг нэгдсэн чуулганаар өчигдөр хэлэлцэн, санал хураалтад оролцсон гишүүдийн 70 хувийн саналаар баталлаа.
2025-07-04

“Эрдэнэс Тавантолгой” компани хөрөнгийн биржээр 26.3 сая тонн нүүрс арилжив

Уул уурхайн түүхий эдийн үнэ унаж, борлуулалт саарсантай холбоотойгоор хөрөнгийн биржээр дамжуулан худалдах нүүрсний хэмжээ ч эрс буурсан, зарласан арилжаанууд амжилтгүй болох тохиолдол сүүлийн үед ихэссэн. Харин ойрын өдрүүдэд нүүрсний арилжаанд оролцогчдын тоо нэмэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг амжилттай борлуулж буйг Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.
2025-07-04

Эмэгтэй сагсан бөмбөгчид Гавьяат тамирчин цол хүртлээ

Монголчуудыг бүтэн долоо хоног луулж, Сүхбаатарын талбайг доргиосон 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ-д манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид энэ удаа олимпын аварга Европын болон Ази тивд чансааны эхэнд эрэмбэлэгддэг сөлдөгчдөө буулган авч, дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтана гэж олон гт төсөөлөөгүй байх. Эх орныхоо дэвжээнд од шиг гялалзаж, элэг нэгтнүүдээ сан тэдний бахархам түүхэн үйл явдал хуучраагүй байна.
2025-07-03