Дэлхийн цэвэрлэгээний өдөр жил бүрийн есдүгээр сарын 20-нд тохиодог. Үүний хүрээнд “Clean up” сайн дурын арга хэмжээг тав дахь жилдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 20-нд зохион байгуулах нь. Уг үйл ажиллагаа нь орон даяар олон нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж, иргэдийн экологийн боловсрол, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд жил бүр 4-8 мянган хүн тогтмол оролцдог байна. Тэд энэ удаа Маршалын гүүрнээс баруун, зүүн тийш Туул голын ай сав газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж гэсэн маршрутаар цэвэрлэх гэнэ. Иймд зохион байгуулагчид иргэд, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагууд, их, дээд сургуулийн оюутан, залуусыг нийгмийн хариуцлагын хүрээнд эл арга хэмжээнд нэгдэхийг уриалж буй юм.
У.Цэцэг