Агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч “OnTime Aviation” стартап компани “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал болон Улаанбаатар хотын төвийн хооронд явах “OnTime Air taxi” үйлчилгээгээ танилцуулжээ. Энэ сарын 24-нөөс эхлэн найм болон таван хүний суудалтай “Airbus” маркийн хоёр нисдэг тэргээр тус компани нислэг үйлдэж эхлэх гэнэ.
Авто замын хөдөлгөөний ачаалал ихтэй үед “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас хотын төв рүү ирэхэд машинаар 3-4 цаг зарцуулдаг бол энэхүү үйлчилгээг авс¬наар уг зайг долоон минутын дотор туулах боломжтой юм. UB Downtown Heliport-“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал гэсэн маршруттай “Shuttle Flight” үйлчилгээний тасалбарын үнэ нэг хүний 99 ам.доллар байх аж.
Л.Аргамжин