Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Ил тод ярилцах цаг нь болж байх шиг байна. МАН 2024 оны сонгуульд дэлхийд ганцаараа олонхийн санал авсан. 50 дээр нэмэх нь нэг гэсэн санал авсан. Өөр ийм эрх баригч хүчин байгаагүй. Уг нь бид мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд л анхаарах ёстой байсан. Харамсалтай нь сандал суудлын төлөө гүйсээр үнэн, худал нь мэдэгдэхгүй асуудлууд үүсэж олон улсын болон улсынхаа хэмжээнд онигоотой байдалд орж байна. Төрийн ажлыг баримтад тулгуурлаж ярих хэрэгтэй. Цахим мэдээллээр дамжуулж бие биенээ харлуулах мэдээлэл явуулж болохгүй ээ.
Хамт ажиллаж байсан хүмүүс 100 хоног дотор төрөл арилжаад, харь гарагаас буугаад ирсэн шинэ сервис болсон гэж би бодохгүй байгаа. Одоо хэдүүлээ ингэж тойр ч худлаа яриад яахав. АМНАТ-тай холбоотой асуудлыг дандаа Ж.Оджаргал захирал лоббиддог байсан. Уг нь Сангийн сайд Жавхлан шахалтад орсон гээд гүрийгээд яваад байна гэж надад ярьсан. Улсаасаа том компанитай болсон бол улсынхаа нэрийг МCS гэж өөрчилье" гэлээ.