Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин 1996 оны есдүгээр сарын 20-нд ууган дугаараа өлгийдөж авснаас хойш даруй 30 он улирч, өдгөө 8000 гаруй “дүүтэй” болжээ. “Хэн сэтгэж байна, түүнд зориулав” уриатай “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан “Сэтгүүлчийн ажил арилжаа наймаанаас илүү үнэтэй, улс төрөөс илүү хүчтэй, бусдыг уриалан дуудах агуу урлаг билээ” хэмээсэн нь манай редакцын бодлого, үйл ажиллагаа, мэргэжлийн зарчим, алсын харааг өнөө хэр тодорхойлсоор буй
Анхны 32, 36, 40, 44, 48, 64 нүүрээр хэвлэгдсэн сонин, анхны өнгөт, нарийн форматтай, секцийн зохион байгуулалттай, фото студитэй, цахим хувилбартай гэхчлэн Монголын орчин цагийн сэтгүүл зүйд олон анхдагчийн шанг татсан “Өнөөдөр”-ийн түүхийг бүтээлцсэн эрхмүүд 30 жилийн ойгоороо төрөлх сониндоо бичиж байна
Инфляцын хүлээлт өндөр байна. Энэ оны гуравдугаар сард 7.4 хувьтай байсан инфляц хоёр сарын дараа 11.2-т хүрч огцом өсөхөөр хүлээлт дагаад өндөрсөх нь дамжиггүй. Хүлээлт өндөр байна гэдэг нь инфляц цаашдаа өсөхийн цондон гэдгийг захын санхүүч хэлнэ. Ерөөс иргэдийн дунд инфляц өснө гэсэн хүлээлт өндөр байжээ. Монголбанк энэ оны дөрөвдүгээр сарын 3-17-нд 1848 иргэнийг хамруулсан инфляцын хүлээлтийн түүвэр судалгаа хийсэн байна. Судалгаанд оролцсон иргэд улсын инфляц жилийн эцэст есөн хувийг давна, тухайлбал, Улаанбаатар хотын инфляц 9.9 хувьд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаагаа хэлжээ.
Монголбанк энэ онд инфляцыг зургаан хувьд байлгах зорилт тавьсан. Төв банкны зорилт, иргэдийн хүлээлт хоёр том зөрүүтэй байгаа биз. Энэ тохиолдолд Монголбанк инфляцыг “хазаарлах” зорилтоо хэрэгжүүлэхийн тулд мөнгөний хатуу бодлого баримтлахаас аргагүй. Төв банкны инфляцын эсрэг арга хэмжээ авах санхүүгийн гол хэрэгсэл нь бодлогын хүү. Одоогоор Төв банкны бодлогын хүү 12 хувь байна. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн оны гуравдугаар сард бодлогын хүүг 12 хувьд хүргэсэн. Түүнээс хойш таван удаа хуралдахдаа бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. 12 хувь гэдэг бол бусад оронтой харьцуулахад өндөр хүү. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгаж, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалахын тулд бодлогын хүүг өндөр байлгах нь зүйтэй. Жил гаруйн хугацаанд бодлогын хүү өндөр байхад инфляц өсөөд 11.2 хувьд хүрлээ. Бодлогын хүү чамгүй өндөр байхад л инфляц өсөж байна. Тэгэхээр мөнгөний бодлого зөөлдөөд байна гэсэн үг. Маш энгийн логикоор бодлогын хүүг нэмж, мөнгөний бодлогыг чангаруулах нөхцөл үүссэн нь эндээс харагдана. 11.2 хувь гэдэг бол онолын хувьд цогио инфляц юм. Ийм хурдтай өсөж буй инфляцыг нухацтай шинжилж, хариу арга хэмжээ авах нь Монголбанкны ч, Засгийн газрын ч үүрэг мөн.
Сангийн яаманд олон жил ажилласан С.Наранцогт улсын мөнгөний бодлогыг хэрэгжүү лэхээр Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдоод хагас жил өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд тэрбээр бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэрийг гурван удаа гаргажээ. Хамгийн сүүлд ийм шийдвэр өнгөрсөн долоо хоногт гаргав. Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг танилцуулах үеэрээ, С.Наранцогтын хэлсэн үгээс хэдэн санааг эшилж дүн шинжилгээ хийе. Инфляц өндөр байгаа учраас бодлогын хүүг хэвээр үлдээснээ тэрбээр онцолсон. Угаас инфляц өсөж, хүлээлт өндөр байгаа нөхцөлд бодлогын хүүг бууруулах боломжгүй. Хэвлэлийн хурлаар хэлэх гэсэн гол санаа нь энэ байжээ гэж харсан. Тэрбээр “Цаашид инфляц 6-7 дугаар саруудад 12 хувийн орчимд хүрч, эрчимжих боловч наймдугаар сараас мах, ногооны нийлүүлэлт нэмэгдэхтэй зэрэгцэн буурна гэсэн хүлээлттэй байна. Шатахууны дотоод үнийн хувьд энэ оныг дуустал тогтвортой байна гэж тооцсон. Гадаад орчинд нөхцөл байдал сайжирч, дотоод орчинд нэмэлт нийлүүлэлтийн шок үүсэхгүй тохиолдолд инфляц алгуур буурч, ирэх онд зорилтот интервалд орж, тогтворжих төсөөлөлтэй байна” гэж ярьсан юм. Монголбанкны ерөнхийлөгчийн төсөөллөөр наадмын дараа гэхэд инфляц бодлогын хүүтэйгээ зэрэгцэх юм байна. Тэгээд мах, ногооны нийлүү лэлт сайжрахаар наймдугаар сараас уруудаж эхлэх нь. Улмаар гадаад орчны нөхцөл сайжирвал инфляц оны төгсгөлд Монголбанкны зорилтот түвшин рүү “гулсах” бололтой. Гэхдээ гадаад бүү хэл, дотоод нөхцөл ирэх саруудад хэрхэхийг төсөөлөхөд бэрх.
Мөн “Суурь төсөөллөөр инфляц оны сүүлийн хагаст саарч, ирэх онд Төв банкны зорилтот интервалд тогтворжих хүлээлттэй байна. Гэсэн хэдий ч зуншлагын нөхцөл байдал, малын халдварт өвчин болон Ойрх Дорнод, ОХУ-Украинтай холбоотой геополитикийн тодорхойгүй байдлаас шалтгаалан нийлүүлэлтийн шинжтэй үнийн дарамт удаан үргэлжлэх, эдгээрийн дам нөлөө хүлээлтээс өндөр байх тохиолдолд инфляцын дарамт нэмэгдэх эрсдэл бий. Ийнхүү эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэл, тодорхой бус байдлыг харгалзан үзээд Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа” гэжээ. Түүний эшлэлүүдээс тодорхойгүй олон зүйл байгаа нь харагдана. Тодорхойгүй нөхцөлд яах ёстой билээ. Тодорхой бэлтгэлтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал тодорхойгүй үед өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжино гэж хүлээхийн оронд бодлогын хүүгээ бага хувиар ч болов нэмсэн нь зөв байсангүй юү. Бодлогын хүүг нэмбэл хүлээлт ч өөрчлөгдөнө. Хэдэн сарын дараа нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг төсөөхөд бэрх, тодорхойгүй энэ үед бодлогын хүүгээ нэмсэн бол ядаж л инфляц өснө гэсэн хүлээлт зөөлрөх байв.

Монгол Улсын мөнгө, санхүүгийн зах зээлд тодорхой нэгэн нөлөөлөл үүсэх нь гарцаагүй боллоо. С.Наранцогт ерөнхийлөгч “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт сүүлийн нэг жил гаруй хугацаанд эрчимжиж, тавдугаар сард 26.8 хувьд хүрлээ. Үүний 17.8 нэгж хувийг төлбөрийн тэнцлийн ашигтай холбоотой банкны системийн гадаад цэвэр актив нэмэгдсэн нь тайлбарлаж байна” гэсэн. Сүүлийн жилүүдэд банкнууд гадаадаас санхүүжилт татах нь ихэссэн. Ялангуяа ногоон санхүүжилт хийхээр хөнгөлөлттэй эх үүсвэрүүд гадаадаас их хэмжээр авчирч байгаа. Энэ онд ХААН 300, “Хас” 150, “Голомт” банк 160 сая ам.долларын эх үүсвэр гадаадаас татаад байна. Нийт 510 сая ам.доллар гэсэн үг. Үүнийг төгрөг рүү хөрвүүлбэл 1.8 их наяд болно. Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банк олон улсын зах зээлд 500 сая ам.долларын бонд гаргалаа. Мөн л бонд гаргасан ам.доллароо Монголбанканд тушаана. Ингээд дахиад зах зээл рүү 1.8 их наяд төгрөг оруулна гэсэн үг. Гадаадаас оруулж ирэх валют дотоодод мөнгөний нийлүүлэлтийг ийн нэмэгдүү лэх нь. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхээр инфляц өсдөг жамтай. Тиймээс мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх нөхцөл үүссэн нь бодлогын хүүг өсгөх шаардлагыг бий болгох нь гарцаагүй.
Монголбанкныхан бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт саарч, инфляц өслөө гэж тайлбарлаж буй. Нийлүүлэлт доголдолтой байхад мөнгөний нийлүүлэлтийг нэмбэл эрэлт дагаад ихсэнэ. Их мөнгөтэй хүн үнэтэй байсан ч бараа, бүтээгдэхүүнийг худалдаж авахыг л бодно. Ингээд инфляц нэмэгдэх хөшүүрэг болно. Тэгэхээр эрэлтийг бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Тэр нь мөнгөний хатуу бодлого.
Бодлогын хүүг бага боловч хувиар өсгөхгүй алгуурласнаас болж, хосолсон “шок” авч магадгүй л юм. Одоо Төв банкны үнэт цаасыг банкнууд 14 их наяд төгрөгөөр худалдаж аваад байна. Монголбанк банкнуудад үнэт цаасаа зараад, бодлогын хүү буюу 12 хувийн хүү төлж буй. Үнэт цаасны хүүгийн орлогоосоо банкнууд 10 хувийн татвар төлдөг. 90 хувь нь банкнуудын өгөөж болдог. Хэрэв инфляц 12 хувьд хүрвэл банкуудад Төв банкны үнэт цаасыг худалдаж аваад ямар ч бодит өгөөж гарахгүй. Хүүгийн өгөөжөөс инфляцаа хасаад бодит өгөөж гардаг. Ийм тохиолдолд банкнууд сул мөнгөөрөө Төв банкны үнэт цаас биш, ам.доллар худалдаж авч эхэлнэ. Өмнө нь манай дотоодын зах зээлд ийм тохиолдол гарч байсан. Ингэвэл мөнгөний нийлүүлэлт огцом нэмэгдэж, инфляцыг улам өсгөх өдөөгч болно. Мөн эрэлт нь нэмэгдэхээр ам.долларын ханш өсдөг. Инфляц, ханшийн өсөлт гэсэн зэрэгцсэн “шок” авчихгүйн тулд бодлогын хүүгээ нэмэх л хэрэгтэй. Ийм тохиолдол үүсвэл дундаж болон түүнээс дээш орлоготой иргэд л санхүүгийн илүү дарамт үүрч хохирно.