Захидал бичих нь багассан өнөө үед шуудан холбоод хэрхэн ашигтай ажиллах вэ
Дэлхий нийтээрээ захидал бичихээ больсон өнөө үед шуудан холбоод хэрхэн ашигтай ажиллах вэ. Үүнд гарц шийдэл хайсан маш онцгой зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Тодорхой хэлбэл, Ази, Номхон далайн орнуудын Шуудангийн Холбооны (APPU) Удирдах Зөвлөлийн ээлжит хурал нийслэлд болж байна.
2025-06-30
Зөвлөлтийн үеийн “Урал”, “Газ” автомашинуудын сайжруулсан загварыг танилцуулав
Тусгаар тогтнолын талбайд ОХУ-ын Горькийн автомашины болон “Урал” автомашины үйлдвэрийнхэн орчин үеийн автомашины үзэсгэлэнг дэлгэв. Нийслэлийнхэнд зориулсан автомашины үзэсгэлэнг Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр өнгөрсөн хоёр өдөр буюу бямба, ням гарагт зохион байгуулжээ.
2025-06-29
Онлайн худалдаа хийхэд таны зайлшгүй мэдэх ёстой 3 зүйл
Сүүлийн жилүүдэд цахим худалдан авалт бидний өдөр тутмын хэрэглээний салшгүй хэсэг болж, гадаад, дотоодын олон төрлийн платформыг ашиглан бараа бүтээгдэхүүн худалдан авах боломж илүү хялбар болсон. Гэвч энэ хэрээр цахим луйврын тохиолдол нэмэгдэх болсон бөгөөд иргэдийн хайхрамж болгоомжгүй үйлдэл, санамсаргүй алдаа гаргахыг залилагчид отоод сууж байдгийг мэдэхэд гэмгүй.
2025-06-27
Нэг баррель газрын тосны үнэ 75.1 ам.доллар болж нэмэгдлээ
Манай улс энэ оны эхний таван сарын хугацаанд 109.9 сая ам.долларын үнэ бүхий 1.4 сая баррель боловсруулаагүй газрын тос экспортолжээ. Өчигдрийн байдлаар нэг баррель газрын тосны дундаж үнэ 75.1 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн сарынхаас багагүй өссөн үзүүлэлт юм.
2025-06-27
3х3-ыг тойрсон сагсан бөмбөгийн шинэ зах зээл
“FIBA world cup” тэмцээн Монгол Улсын нийслэлийн төв талбайд ид өрнөж буй. Ингэснээр манай улс “Дэлхийн их дуулга” (World tour), “Эмэгтэйчүүдийн 3х3 олон улсын цуврал” (Women’s series) болон “Дэлхийн цом” (World cup)-ыг зохион байгуулсан анхны улс болж байна. Түүнчлэн 3х3 нь цомхон бүтэцтэй, хаана ч тоглох боломжтойгоос гадна түүний хурдтай өрнөл, сонирхолтой хэв маяг нь медиа компаниудын анхаарлыг татаж, үнэ цэн нь улам өссөөр байгаа юм. Жил бүр энэ төрлөөр 1000 гаруй тэмцээн зохион байгуулагддаг ба 150 гаруй улсын сагсан бөмбөгийн холбооны хөтөлбөрт багтсан аж. Ийнхүү эрчээ авсан 3х3-ын онцлог, түүнийг тойрсон сагсан бөмбөгийн шинэ зах зээлийн талаар мэдээлэл хүргэе.
2025-06-26
“Ногоон”-ы ханш 3600 төгрөгт хүрчээ
Төгрөгийн ханш ам.долларын эсрэг огцом суларч байна. Монголбанкнаас зарласан ханшаар “ногоон” өчигдөр 3579 төгрөгтэй тэнцэж байсан бол валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд 3596 төгрөгөөр худалдан авч, 3600 төгрөгөөр борлуулж байв.
2025-06-24
Улаанбурхан өвчнөөр өвдөн хүний тоо 8648 хүрлээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 бүртгэгджээ. Үүнээс эдгэрсэн хүн нь 6796 байгаа бол эмнэлэгт 691 хүн эмчлүүлж байна. Эдгээрээс биеийн байдал нь хөнгөн 53 хүн, дунд 599, хүнд 37 хүн, нэн хүнд хоёр хүн хэвтэн эмчлүүлж байгааг албаныхан мэдээллээ. Харин гэрээр 1154 хүн эмчлүүлж байгаа бөгөөд энэ өвчнөөр харамсалтайгаар нас барсан тохиолдол долоо болжээ.
2025-06-20
Анхаарал хандуулах зээлийн хэмжээ 39.2 хувиар өслөө
Эдийн засгийн хүндрэл, инфляцын өсөлтөөс шалтгаалан банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах иргэдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж, тэр хэрээр санхүүгийн дарамтад орох нь ихсэж буйг Төвбанкнаас мэдээлсэн.
2025-06-18
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно
ХААН Банкнаас энэ оныг дуустал харилцагчдынхаа дунд зарлаад буй “Танд талархъя” урамшуулалт аяны эхний тохирол 2025 оны 7-р сарын 8-нд болох гэж байна. Байр, машин, аялал, хадгаламжийн эрх бүхий энэ жилийн хамгийн том урамшуулалт аян бүх харилцагчдад нээлттэй бөгөөд энэ удаагийн тохирлын хувьд 6-р сарын 30-наас өмнө тохирлын эрхээ авсан харилцагч нар хамрагдах боломжтой.
2025-06-17
Дэлхийн банк цөмийн эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэх нь
Хөгжиж буй орнуудад цөмийн эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэхэд тавьсан хоригоо Дэлхийн банкныхан 12 жилийн дараа цуцаллаа. Олон улсад цахилгаан эрчим хүчний хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа тул уг эрэлтийг шийдвэрлэх үүднээс тэд дээрх салбарын стратегидаа томоохон өөрчлөлт хийж буйгаа тус банкны ерөнхийлөгч Ажай Банга мэдэгджээ.
2025-06-17
Экспорт өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар буурчээ
Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг ҮСХ-ноос танилцууллаа. Тодруулбал, энэ оны эхний таван сард манай улс 142 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 5.4 тэрбум, импорт 4.5 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 884.5 сая ам.долларын ашигтай гарчээ. Ха¬рин экспорт өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар буюу 932.9 сая ам.доллароор буурсан аж.
2025-06-16
Бодлогын хүүг 12 хувьд хадгалах шийдвэр гаргав
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12 хувьд хүргэх шийдвэрийг өнгөрсөн оны хавар гаргаж байв. Тэгвэл тус хорооныхон дахин хуралдаж бодлогын хүүг хуучин хэвэнд нь хадгалах, тэтгэврийн зээлийн зохицуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргаснаа өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Ингэж шийдвэрлэхдээ эдийн засгийн гадаад, дотоод орчны нөхцөл байдал, инфляцын төлөвийг харгалзсан байна.
2025-06-16