Цаг уурын байгууллагаас ирэх зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ. Агаарын темпаратур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн зүүн хойд болон баруун өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар “хэвийн” байх гэнэ. Өөрөөр хэлбэл, ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн, бага зэргийн тунадастай бол хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөв гарчээ. Мөн сарын сүүлийн арав хоногт ихэнх хугацаанд хур тунадастай тул цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг цаг уурын байгууллагаас анхааруулав. Түүнчлэн Цаг уур, орчны шинжилгээний газраас бэлчээрийн ургамлын ургалтын байдлыг гаргасан байна. Тухайлбал, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн зарим, Увс, Завхан, Баянхонгор, Архангай, Төв, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумын нутгаар муу, Дархан-Уул, Говьсүмбэр, Хэнтий, Дорнодын нийт, Хөвсгөлийн ихэнх, Увс, Булган, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дорноговийн цөөн сумын нутгаар хэвийн, бусад нутгаар дунджийн орчим ургажээ. Өнгөрсөн арав хоногт хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд орсон байна.
Ч.Туяа