Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Богдхан уулын Арцатын аманд байгуулсан Аялал жуулчлалын сургалтын төвийг өчигдөр нээлээ. Цаашид Соёл, спорт, аялал жуулч¬ лал, залуучуудын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо зэрэг манай улсын холбогдох байгууллагынхан олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран аялал жуулчллал, зочлох үйлчилгээний салбарынхныг чадавхжуулах сургалтыг эл төвд тогтмол зохион байгуулах юм. Нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны салбар зөвлөлүүд өчигдөр хөтөч, тайлбарлагч, жолооч, зочид буудал, зоогийн газрын үйлчлэгч нарт зориулсан, төрөлжсөн сургалт явуулав. Тус төв нь танхимын сургалтыг дадлага ажилтай хослуулан зохион байгуулах боломжтойгоороо онцлог гэнэ. Жилд 850-2600 хүнд үйлчлэх буюу сургалтад хамруулах хүчин чадалтай бөгөөд туршилт, дадлага хийх анги танхим, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан аж.
Ж.Сувд