Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов ирэх сарын 1-2-нд манай улсад төрийн айлчлал хийхээр болжээ. Монгол, Туркменистаны хооронд 1992 оны дөрөвдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд тус улсын Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй анхны айлчлал аж. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрсөн жил Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын хариу нь энэ юм. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Сердар Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийж, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
М.Гэгээ