Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын их хурал

37 тэрбум төгрөгөөр хагас коксжсон түлш авахгүй, туршилт хийхгүй

Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны өнөөдрийн /2023.10.16/ хуралдаан 14 цаг 07 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр мэдээлэл сонсов.
2023-10-17

Цар тахлын үеийн санхүүжилтийн асуудлаар ЭЗБХ-ны гишүүд мэдээлэл сонсоно

Цар тахлын үеийн санхүүжилтийн асуудлаар ЭЗБХ-ны гишүүд мэдээлэл сонсоно
2023-10-17

“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн саналыг уламжлав

Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын төслийг 10 жил буюу дунд хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд 7 зорилго
2023-10-16

Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх УИХ-ын хяналтын сонсгол болно

Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар бүртгэлийг баталгаажуулах бөгөөд суудал дүүрсэн
2023-10-16

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр (2023.10.13) Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2023-10-13

Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Цогбаатарыг нэр дэвшүүллээ

ИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцжээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Байнгын хорооны даргыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” хэмээн заасан байдаг.
2023-10-12

Хүүхдийн эрхтэй холбоотой хяналтын сонсголыг аравдугаар сарын 25-нд хийнэ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
2023-10-11

Хятадаар дамжуулан Европын орнууд руу тээвэр хийх боломжтой

Оны эхний есөн сарын байдлаар нийт 75 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 86 хувиар өсжээ
2023-10-09

Ковидын үед төсвөө хэрхэн зарцуулсаныг шаардаж, нээлттэй сонсгол хийнэ

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2023 оны аравдугаар сарын 23, 24-нд Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулахаар болжээ. 
2023-10-09

“Мөрөн”, “Гурвансайхан”, “Ховд”, “Чойбалсан” нисэх буудлуудыг олон улсын статустай болгоно

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, холбогдох албан тушаалтнууд УИХ-ын чуулганы хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан салбарын төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.  Засгийн газраас агаарын тээврийн либералчлалын хүрээнд орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулахаар ажиллаж байна.
2023-10-06

Монгол Улс логистикийн индексээр 30 байр урагшилжээ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УИХ-ын чуулганы хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зам тээврийн салбарын төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.  Засгийн газар хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар холбох асуудалд онцгойлон анхаарч, тээвэр логистикийн өрсөлдөх чадвар 30 байраар урагшилжээ.
2023-10-06

Хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтнүүдийн нэрсийг хар жагсаалтад оруулна

УИХ-ын нэгдсэн чуулганаар хүүхэд хамгааллын асуудлыг хэлэлцлээ. Хүүхдийн эрхийн асуудлаар сонсгол зохион байгуулах асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
2023-10-06

Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна

УИХ-ын гишүүдийн олонх Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзвэл Цэц уг асуудлыг дахин хэлэлцэх хуультай.
2023-10-05

Энэ долоо хоногт намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын хуваарийг хүргэж байна

Улсын их хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сарын 3-6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг хүргэж байна.
2023-10-03

УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ.
2023-10-02

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүллээ 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын удирдлагад өргөн мэдүүллээ. Ирэх оны мөнгөний бодлого нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж, тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэх аж. Монгол Улс цар тахал, олон улсын геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй олон бэрхшээлийг даван туулж буй. Иймд Төвбанкнаас эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэсэн бодлогыг тууштай үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Үүний хүрээнд инфляцыг дунд хугацаанд нэг оронтой тоонд оруулж, зургаа буюу +/-2 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлэхээр тусгасан байна. 
2023-09-26

УИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
2023-09-25

Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Манай улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга, Вячеслав Викторович Володин БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Маршал Георгий Константинович Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ. 
2023-09-25