Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

ХСҮТ-ийн эмч М.Чинзориг бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын илтгэлээрээ шагнал хүртжээ

БНСУ-ын Бүдүүн, шулуун гэдэсний нийгэмлэгээс зохион бай¬гуулсан “ICRS 2025” буюу олон улсын хуралд манай улсаас Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч М.Чинзориг илтгэлээ хэлэлцүүлж, судалгааны ажлаа танилцуулсан байна.
2025-09-09

Хөвсгөл аймагт тарваган тахлын гурван тохиолдол батлагдаж, нэг хүн нас барав

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиол¬дол батлагдсантай холбогдуулан Цагаан-Уул болон Мөрөн сум уржигдраас энэ сарын 15-ныг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй юм. Улмаар дээрх хоёр сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сургалт, хичээлээс гадуурх дугуйлан, РС тоглоомын газар болон соёл урлагийн арга хэмжээ, уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоох юм байна. Тарваган тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлэл өглөө.
2025-09-09

Хойд бүсэд хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв нээлээ

Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амьдарч буй 525 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай, хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв нээлээ. Эдгээр аймгийн нийт хүн амын 10 гаруй хувь нь хавдрын хяналтад байдаг аж. Мөн эл бүс нутагт хавдраар жилд 900 гаруй хүн нас бардаг, 600 орчим хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгааг ХСҮТ-өөс гаргажээ.
2025-09-09

Тарваган тахлаар нэг хүн нас барж, 22 хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна

Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний анхны тохиолдол 2025 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр бүртгэгджээ. Үүнээс хойш 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар нийт 3 тохиолдол эмнэлзүйн шинж тэмдэг, тархвар судлал, лабораторийн молекул биологийн шинжилгээгээр батлагдаж 1 хүн нь нас барсан Талаар ЭМЯ-наас мэдээллээ.
2025-09-08

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13471 болжээ

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13471 болжээ
2025-09-08

“Хавдар-2” төвийг барихад БНТУ бүх талаар тусална

Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу манай улсад энэ сарын 6-7-нд албан ёсны айлчлал хийлээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Турк улсад төрийн айлчлал хийх үеэрээ Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол болон Туркийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулсан билээ.
2025-09-08

“Автомашингүй өдөр”-өөр эрүүл мэндийн байгууллагууд үзлэг хийж зөвлөгөө өгнө

“Автомашингүй өдөр”-өөр эрүүл мэндийн байгууллагууд үзлэг хийж зөвлөгөө өгнө
2025-09-08

Эмч нарыг халдварт өвчний тархалтыг урьдчилан тооцоолох ур чадварт сургаж байна

ДЭМБ, ЭМЯ-наас зохион байгуулж буй “Амьсгалын замын халдварын эмгэг төрөгчдийн хөдлөл зүйн таамаглалыг тооцох нь” сэдэвт сургалтад ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг энэ сарын 2-5-нд хамруулж байна. Сургалтаар эмч нарт халдварт өвчний тархалтын зүй тогтлыг тооцоолох, дэгдэлтийн эрчмийг урьдчилан үнэлэх, хариу арга хэмжээний үр нөлөөг тоон үндэслэлээр загварчилж, нотолгоонд тулгуурлаж шийдвэр гаргах үйл явцыг дэмжих зэрэг мэдлэг, ур чадвар олгож буй аж.
2025-09-04

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13461 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны есдүгээр сарын 4-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13461  болжээ.
2025-09-04

Эмнэлгүүдэд өгөх 316.8 тэрбум төгрөгийн өр төлбөрийг бүрэн барагдууллаа

Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг 2022 оноос нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлснээс хойш сан дампуурч, эмнэлгүүдэд их хэмжээний өр төлбөрт унаад байсан билээ.
2025-09-02

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13442 болжээ

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13442 болжээ
2025-09-01

Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2025-08-28

Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай мэс засал хийж, амь насыг нь аварчээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт ажиллаж, авто ослын улмаас маш хүнд гэмтсэн иргэнд мэс заслын яаралтай тусламж үзүүлж, амь насыг нь аварлаа.
2025-08-27

Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 3051 хүүхэд өвджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар  сарын 26-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13390 болжээ.
2025-08-26

ЭМДС-гаас эмнэлгүүдэд нэг их наяд 250 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо

Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)- гийн энэ оны төсвийг орлого нь 2.4, зарлага нь 2.2 их наяд төгрөг байхаар баталсан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхан үүний дагуу өчигдрийн байдлаар төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн 2398 байгууллагатай гэрээ байгуулан, хамтран ажиллаж байгааг мэдээлэв.
2025-08-25

3D технологи ашиглан 4 удаа элэг шилжүүлэн суулгах мэс засал хийжээ

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн хамт дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ.
2025-08-22

Хүүхдийн хорт хавдрын 35 нэр, төрлийн эмийг үнэ төлбөргүй нийлүүлнэ

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс Монгол Улс сонгогдон, хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний зургаан орны нэг болсон билээ. Үүний хүрээнд албаныхан өчигдөр хуралдаж, хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл солилцлоо. Манай улсад жил бүр хүүхдийн хорт хавдрын 120-140 тохиолдол бүртгэгддэг. Үүний 45-50 хувийг цус, тунгалгийн, 18 хувийг тархи, мэдрэл, 8-9 хувийг яс, зөөлөн эд, 20 хувийг бусад төрлийн хавдар эзэлдэг байна.
2025-08-21

Улаанбурхан өвчнөөр 13371 хүн өвджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар  сарын 21-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13371  болжээ.
2025-08-21